Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2030 он гэхэд аль үеийнхэн хамгийн чинээлэг, нөлөө бүхий болох вэ?


Дэлхий даяар миллениал, Z үеийнхэнд анхаарал хандуулж, 21-р зууныг тодорхойлогчид хэмээн нэрийдэж байна. Харин Baby boomers буюу 55-75 насныханд ач холбогдол өгөх нь харьцангуй багасаж байгаа юм. Тэгвэл Форбес агентлаг Baby boomers үеийнхэнтэй холбоотой сонирхолтой тооцоолол гаргажээ. 

Тус агентлагийн мэдээлснээр ирэх 10 жилд Ази тивийн Baby boomers үеийнхэн хүчирхэгжих хандлагатай байна гэжээ. Тус бүс нутагт 48 орон багтдагаас Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Индонез зэрэг улсын иргэд нас ахихын хэрээр санхүүгийн чадамж өндөртэй, чинээлэгт бүлэгт харьяалагдаж эхэлнэ гэдгийг онцолжээ. Энэ үзэгдэл нь техник технологийн дэвшил эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буйтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Хэдийгээр дэлхий нийтийн хэмжээнд хүн амын наслалт нэмэгдэж байгаа ч Ази тив энэ үйл явцад илүүтэй өртөх хандлагатай байгаа юм. Тодруулбал, 2030 он гэхэд Ази тивийн хүн амын 60 гаруй хувийг 65-аас дээш насныхан эзлэх төлөвтэй байна. Судалгаанаас үзэхэд 2017 онд Ази тивд амьдарч буй 65-аас дээш насныхан 365 сая байсан бол 2027 он гэхэд уг үзүүлэлт 520 сая болж нэмэгдэх гэнэ. 

Мөн энэ үзэгдлийг дагаж зүрхний шигдээс, паркинсоны өвчлөл, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчлөл нэмэгдэх тул эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес цэцэглэх төлөвтэй байна гэжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
2
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.