Хайх зүйлээ бичнэ үү

мин

Мэргэжлийн боксчид олимпоо дуусгалаа

Ингээд мэргэжлийн гурван боксчин л “Рио 2016” олимпийн наадамд ирсэн.


Мэргэжлийн боксчдын олимпийн рингэнд хийсэн тулаан өндөрлөлөө. AIBA-гаас хийсэн мэргэжлийнхнийг олимпод оруулж, үзэгч олны сонирхлыг татах гэсэн шинэчлэл дампуурлаар төгслөө. Анхнаасаа тэднийг “Рио 2016”-д оролцуулах шийдвэр гарахад л мэргэжлийнхэн дуртай байгаагүй. Ихэнх алдарт аваргууд өнгөн дээрээ улс эх орныхоо нэрийн өмнөөс тулалдахад бэлэн гэж байсан ч олон хоног үргэлжилдэг сонирхогчдын тэмцээнд оролцох сонирхолгүй байв. Тэгээд ч тэдний тоглолтын хуваарь эртнээс гарчихдаг тул зуны гурван сарыг олимпод зориулах завтай тамирчин ч бараг байгаагүй. Өнгөрсөн долоодугаар сард мэргэжлийн тамирчдад эрх олгох тэмцээнийг Венесуэлд зохион байгуулсан ч мэргэжлийнхэн бараг оролцоогүй.
Ингээд мэргэжлийн гурван боксчин л “Рио 2016” олимпийн наадамд ирсэн. Гэвч тэдний хэн нь ч медалийн төлөө шалгарч чадсангүй.


Мэргэжлийн гурван тамирчин дундаа хамгийн алдартай нь болох WBO холбооны дэлхийн аварга асан Камерун улсын Хассан Ндам Нжикам эхний тойрогтоо Бразилийн сонирхогч Мишель Борхест ялагдаад нутгийн зүг одсон.


IBF холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан Таиландын Амнат Руенроенг 60 кг-ын жинд шөвгийн наймд орохын төлөөх тоглолтод Францын Софьян Умиад хүнд цохилтоор ялагдсан. 36 настай, мэргэжлийн боксчин эрийг 21 настай сонирхогч залуу хүүхэд шиг зодож байгааг хараад шүүгч нар аргагүйн эрхэнд тоглолтыг зогсоосон. Энэ франц залуу өнөөдөр манай Д.Отгондалайтай тулалдахаар болоод байгаа билээ.


Европын холбооны мэргэжлийн боксын холбооны хөнгөн жингийн аварга, мэргэжлийн рингэнд 15 тоглолт хийж, нэг ч ялагдаагүй Италийн Кармин Томмасоне Кубын Лазаро Альварест мөн л ялагдсан.
Ийнхүү AIBA-гийн энэ олимпийн туршилт амжилтгүй боллоо. Хэрэв дахин мэргэжлийнхнийг олимпод оролцуулахаар болбол “Токио 2020” наадмаас хэдэн жилийн өмнөөс зохион байгуулахгүй бол хэцүү гэдэг нь харагдсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
14
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.