Хайх зүйлээ бичнэ үү

мин

МакГрегор Диастай усаар байлдав

Энэ үед Диасийн багийнхан Конорыг хэл амаар доромжилж, тамирчид савтай цэвэр ус шидэлцэн байлдлаа.


Өчигдөр Америкийн Лас-Вегаст  “UFC 202” тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал боллоо. Энэ тэмцээний гол тулаанаар Ирландын Конор МакГрегор Америкийн Нейт Диас нарын тоглолт нэрлэгдэж байгаа. Хэвлэлийн хурал ч хоёр тулаанчийн шоу болон хувирсан. Конор хуралд 40 минут хоцорч ирсэн нь Диаст таалагдсангүй. Диас танхимыг орхин гарч явахад Конор сэтгүүлчдийн асуултад хариулан, Диастай гурав дахь удаагаа тулалдахад ч бэлэн байна гэж хариулж байв. Энэ үед Диасийн багийнхан Конорыг хэл амаар доромжилж, нөгөөх нь ч араас нь хэдэн үг хэлснээр тамирчид савтай цэвэр ус шидэлцэн байлдлаа.

Дана Уайт хэвлэлийн бага хурлыг тарааж, сахилгагүй хоёр тамирчинд арга хэмжээ авахаа мэдэгдсэн. “UFC 202” тэмцээн маргааш Лас-Вегаст болно.
МакГрегор “Бид бэлэн байна. Диас юу ч хийсэн би хариуг нь өгнө. Бүх багийнхнаа дагуулаад, Стоктон хотоо, жижицүгийн ертөнцтэй тэр чигээр нь аваад ир. Муусайн латин америкчууд юу чадахыг нь харья. Тэд эхэлж савтай ус шидсэн, би хариуг нь л барьсан” гэж хэлсэн. Мөн “Түүний үлгэр удахгүй дуусна. Диасыг хүнд цохилтоор ялж чадахгүй гэж фэнүүд нь бодож байх шиг байна. Би түүнийг нам цохино. Энэ муу ах дүү Диасууд бол жоом л гэсэн үг. Би энд жижигхэн усны саваар шидэлцэх биш дайтах гэж ирсэн” гэж нэмсэн юм.  

Харин Диас “UFC холбоо МакГрегорыг л од болгож, хэвлэлээр цацдаг. Бидний эхний тоглолтын өмнө ч түүнийг ялна гэж итгэлтэй байсан. Харин би түүнийг ялсан. Конорын даагаа нэхэх тулааныг ч холбоо хурдан зохион байгууллаа. Тэд намайг ялагдана гэж бодож байна. Хэрэв би дахиад ялчихвал UFC-д олон асуудал тулгарна. Миний хэлэх юм бол энэ хагас сайнд би дахиад Конорыг нам цохино” гэж мэдэгдсэн.

20.23 минутаас үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
2
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.