Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

21-р зууныг тодорхойлогч 'IGeneration'-тэй холбоотой 3 ЧУХАЛ БАРИМТ

2025 он гэхэд Альфа үеийнхэн 2 тэрбумд хүрнэ


2025 он гэхэд Альфа үеийн сүүлийн хүүхдүүд мэндэлж, дэлхийн хүн амын 2 тэрбумыг альфачууд бүрдүүлэх нь. Судлаачид 2010-2025 оны хооронд төрөх хүүхдүүдийг миллениал болон Z үеийн дараагийн шат болох Альфа үеийнхэн (iGeneration) хэмээн нэрлэж байна. Энэ үеийнхэн бүгд 21-р зуунд мэндэлснээрээ онцлог бөгөөд эцэг эхчүүд нь миллениалууд, тэдний хувьд технологи ашиглах нь төрөхөөс заяагдсан чадварт тооцогдох аж. Тэд мэндэлсэн өдрөөсөө эхлэн ухаалаг гар утас, IPad, аппликэйшн ашиглаж, технологитой цуг өсөн торних бөгөөд үүнгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй тийм л үеийнхэн юм. Альфа үеийнхэн хиймэл оюун ухаан, Siri, Alexa, Google Assistant зэрэг ухаалаг туслахаар дамжуулан дэлхий ертөнцтэй танилцах гэнэ. 

Эхэн үеийн альфачууд 20 нас хүрэхэд хиймэл оюун ухааны хөгжил нийгмийн амьдралыг тодорхойлж эхэлнэ гэж судлаачид үзэж байгаа юм. Тэгвэл Альфа үеийнхнийг юу хүлээж байна вэ? 

Хиймэл оюун ухаанд суурилсан технологи Альфа үеийнхний амьдрал, эрүүл мэнд, ирээдүйд нөлөөлнө 

Технологи хүүхдүүдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуудал миллениал эцэг эхчүүдийн  санааг хамгийн их зовоож байна. Үүнтэй холбогдуулан IEEE (Цахилгаан болон электроникийн инженерүүдийн хүрээлэн) байгууллагаас АНУ, Их Британи, Энэтхэг, Хятад, Бразил улсад амьдардаг 20-36 насны 2000 орчим миллениал эцэг эхээс судалгаа авсан байна. 

2025 он гэхэд дэлхийн хүн амын 2 тэрбумыг альфа үеийнхэн бүрдүүлнэ. Энэ бол хүн төрөлхтний хамгийн чинээлэг, боловсорсон, технологийн бичиг үсэгт тайлагдсан эрин үе байх болно. 

'Grant Thornton' консалтинг фирмийн Их Британи дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Роберт Ханна 

Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь хүүхдээ төрсөн өдрөөс нь эхлэн эрүүл мэндийн үзүүлэлтийг нь хянах боломжтой төхөөрөмжийг (ухаалаг бугуйн цаг, монитор гэх мэт) зүүлгэнэ гэж хариулжээ. 

Түүнчлэн хиймэл оюун ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээнд илүү найдна гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна. Царай таних технологи, машин сургалт, робот мэс засалч тэдний үр хүүхдийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэж миллениалууд итгэж байгаа аж. Альфа үеийн хүүхдүүдийг насанд хүрэх үед хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар өвчтөний түүхийг шинжлэх, өвчний шинж тэмдгийг эрт үед нь оношлох үйл явцыг хэдхэн секундын дотор 100 хувь баттай мэдэх боломжтой болох юм. 

Энэ мэт технологийн дэвшлийн ачаар Альфа үеийнхэн хорт хавдар зэрэг хөнөөлт өвчнөөр өвчлөх, нас барах магадлал огцом буурах ба үүнийг дагаж дундаж наслалт, амьдралын чанар нь дээшилнэ гэж эрдэмтэд үзэж байна. 

"Альфа үеийнхэн 8 нас хүрэхдээ эцэг эхтэйгээ адил түвшний технологийн мэдлэгтэй болсон байна"

"Hotwire" харилцаа холбооны агентлаг АНУ болон Их Британид амьдардаг Альфа үеийн хүүхэдтэй 8000 миллениал эцэг эхээс судалгаа авахад дараах үр дүн гарчээ. 

  • Хүүхдүүд нь 8 нас хүрэхдээ хэдийн өөрсөдтэй нь ижил түвшний технологийн мэдлэгтэй болно гэж итгэдэг аж. Мөн хүүхэд нь IPhone, IPad-аа юунаас илүү чухалчилдаг гэж судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 27 хувь нь хариулжээ. 
  • YouTube-ийн бичлэг хүүхдүүдэд нь хамгийн их нөлөө үзүүлж байна гэж 14 хувь нь хариулсан.
  • Технологи хүүхдүүдийн нүд, гар хослосон чадварыг хөгжүүлдэг гэж 43 хувь нь үзжээ. 

Нохойтой болсноос шинэ IPad-тай болсон нь хамаагүй дээр. 

Альфред (Альфа үеийн хүүхэд)

  • Судалгаанд оролцсон америк эцэг эхчүүдийн 31 хувь нь электрон төхөөрөмж нь хүүхдэд бусад тоглоом, тэжээвэр амьтан, амралтаас илүү чухал гэж хариулжээ. 
  • 25 хувь нь хүүхдэдээ электрон төхөөрөмж худалдаж авч өгөхдөө санаа бодлыг нь сонсдог гэжээ. 
  • Хүүхэд нь ашигладаг учраас л фэйсбүүк, инстаграм зэрэг флатформыг хэрэглэдэг гэж америк эцэг эхчүүдийн 84 хувь нь хариулжээ. 

Альфа үеийнхэн хэрхэн суралцах вэ?

Технологи Альфа үеийнхний салшгүй хэрэглээ төдийгүй боловсрол олж авах гол хэрэгсэл нь байх аж. Учир нь энэ үеийн хүүхдүүд аливааг өөрийн биеэр хийж, туршиж үзсэний үндсэн дээр мэдлэг олж авдаг тул сургуулийн орчин энэ төрлийн сурах арга барилыг түлхүү хөгжүүлэхээс өөр аргагүйд хүрэх нь. 

Нөгөөтэйгүүр боловсролын салбарынхан Альфа үеийнхнийг сурган хүмүүжүүлэхийн тулд тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн технологи, сургалтын арга барилыг ашиглах, сургалтын хөтөлбөрийг ч богино хугацаанд шинэчлэх хэрэгтэй болно гэж судлаачид үзэж байна. Мөн тэдний шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх замаар боловсрол олгох нь зөв зүйтэйд тооцогдож байгаа юм. 

Эх сурвалж: Interesting Engineering

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.