Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аймхай сүмочийг халж магадгүй

Хатторизакүра гуван удаа өөрөө унаж, ялагдах гэж илт оролдоод байв.


Намрын тэмцээний 3 дахь өдөр буюу 13-ны өдөр жонокүчи зиндаанд хүн итгэмээргүй барилдаан боллоо. Жонокүчигийн баруун жигүүрийн 29 дэх бөх Хатторизакүра 26 дахь бөх Кинжёо нарын барилдаан мэргэжлийн сүмочдын тулаан гэхээсээ цэцэрлэгийн хүүхдийн зодоон шиг юм болсон. Сүмо бол Японы эртний тулааны урлаг. Цус нөжөө асгаруулан барилдах үе ч олон. Гэтэл энэ хоёр бөхийн барилдаанд Хатторизакүра гурван удаа өөрөө унаж, ялагдах гэж илт оролдоод байв. Цэцэрлэгийн хүүхдүүд ч албаар ялагддаггүй билээ. Эхний удаад тачиай дээр санаатайгаар хоёр гараа дохёнд хүргэж, ялагдах гэсэн боловч засуул дахин барилдуулах шийдвэр гаргасан. Хоёр дахь удаад бүр хошин шогийн үзүүлбэр шиг юм боллоо. Тачиай дээр мөргөлдөлгүй урагш албаар сунан унасан Хатторизакүраг засуул бас л ялагдсан гэж тооцсонгүй. Яаж ч унаад ялагдаж чадахгүй нь гэж бодсон Хатторизакүра гурав дахь удаад арагшаа унаж үзлээ.

Бөгсөөрөө дохён дээр унаад засуулыг горьдсон харцаар харсан ч бас л бүтэлгүй. Ялагдах гэж ийм их зүтгэдэг бөх сүмогийн түүхэнд гарч байсангүй. Үзсэн хүмүүс нүдэндээ итгэхгүй байсан гэдэг. Засуул барилдааныг үргэлжлүүлсэн тул эсэргүүцэл үзүүлэлгүй түлхүүлээд дохёноос гарч, нэг юм санаа нь амарсан Хатторизакүра. Жонокүчи хэчнээн сүмогийн хамгийн доод зиндаа гээд маэзүмо хэмээх шинэ бөхийн барилдааныг даван туулаад, шалгалтад тэнцээд гараад ирсэн улс. Ил тод унах гэж зүтгээд байгааг найраа гэж үзэхээс өөр арга байхгүй. Энэ барилдааныг Сүмогийн холбооноос авч хэлэлцэн, шийтгэл оноох нь ч гарцаагүй. Ингэхэд яагаад 18 настай залуу хүү Хатторизакүра тэгтлээ унах гээд зүтгээд байсан нь ойлгомжгүй. Өнгөрсөн оны Намрын тэмцээнээс мэргэжлийн сүмод орсон Хатторизакүра сүмо бөхийн гараагаа 22 дараалсан ялагдлаар эхэлсэн. Тавдугаар сарын тэмцээнд нэг юм анхныхаа ялалтыг авсан. Харин Кинжёо энэ тэмцээнээс барилдаж эхэлж байгаа ч өмнө нь гар барилдаанаар залуучуудын УАШТ-ий мөнгөн медаль авч байсан. Бас л 18 настай залуу. Хатторизакүра 1.80 см өндөр, 64,4 кг жинтэй туранхай тул гар барилдааны медальтай хүчирхэг өрсөлдөгчөөсөө эмээсэн байх магадлалтай. Түүний багш Шикихидэ ояката “Туранхай эцэнхий, урьд өмнө сүмо барилдаж байгаагүй хүн л дээ манай шавь. Жил гаруй барилдаад овоо дасаж байтал хүзүүндээ гэмтэл авсан. Тэгээд л ингэсэн байх” гэж тайлбарлаж байна. Харин Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Нишёоносэки ояката “Бөхчүүд бүгд өөрийн хүслээр сүмо бөх болдог. Нэгэнт сүмогийн дэвжээнд орсон бол мэргэжлийн тамирчин гэсэн үг. Гэмтэл бэртэлтэй байгаа юм бол тэмцээнийг өнжих хэрэгтэй. Цаашдаа энэ бөхөөс барилдах хүсэлтэй эсэхийг нь асуун лавлаж байж, шийдвэр гаргана. Харин энэ удаад Намрын тэмцээнээс хасна” гэж хэлсэн.        

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
30
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.