UBLife Logo
Newsfeed

Хөл хорионы үед гэртээ илүү бүтээлч байх 10 арга

Ub.life
Ub.life
Хөл хорионы үед гэртээ илүү бүтээлч байх 10 арга

Хөл хорио тогтоосон байгаа энэ үед өөртөө хөрөнгө оруулж бүтээлч байвал гэртээ байх тийм ч уйтгартай биш гэдгийг та мэдэх болно. Хүн ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх үед уйтгарлах гэсэн асуудал алга болдог. Техник технологи хөгжсөн энэ үед интернетэд цагийг бүтээлчээр өнгөрөөх олон янзын арга  байгаа шүү.

1. Шинэ хэл сурах

Амттай юм идэнгээ сурах гэж буй хэлээрээ дуртай киногоо үзсэн ч болно. Бас "Youtube"-ээр бүх хэлийг бие даан сурах боломжууд танд бий шүү. 

2. Үснийхээ засалтыг өөрчлөөд үзээрэй

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг шүү дээ. Өөртөө шинэ дүр төрхийг бий болгож үзэхэд илүүдэхгүй. Энэ өөрчлөлт таны "crush"-д таалагдах ч юм билүү   Хэрхэн өөрийгөө өөрчлөхөө мэдэхгүй байвал хайртай дуучин эсвэл жүжигчинтэйгээ ижил загвараар үсээ засаж үзээрэй.

3. Дасгал, сунгалт хийх

Мэдээж эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн маш чухал. Хөл хорио дуусахад хувцсандаа багтахыг хүсэж байвал өдөр бүр дасгал хийж байх нь чухал шүү. "Youtube"-ээс йога, кардио зэрэг дасгалын бичлэгүүдийг олж аваад гэр бүлээрээ идэвхтэй эрүүл амьдралын хэвшлийг бий болгоорой.

4. Өрөөгөө чимэглэх

Шинэ орчин бүрдүүлж үзэхэд илүүдэхгүй. Тавилгынхаа байршлыг бас сольж үзвэл хаа нэгтэйгээс алга болсон цамц, зүүлт тань гараад ирж магад. 

5. Захидал бичих

Ирээдүйн өөртөө эсвэл удахгүй болох найзынхаа төрсөн өдөрт зориулж захидал бичиж үзээрэй. Захидал бол нандин дурсамжийг үлдээдэг хамгийн гоё дурсгалын зүйл юм шүү.

6. Шинэ дуунууд хайх

Нэг дууг залхах хүртлээ сонсох сайхан шүү. Нээх сайхан уянгалаг дуу олж аваад хөөстэй ваннд бие амраангаа сонсоод үзээрэй. Таныг хамгийн тайван байлгаж чадах зүйл бол дуу хөгжим гэдэгт би итгэлтэй байна.

7. Гар утасныхаа зураг, бичлэгүүдийг ялгаж, хэрэггүйг нь устгах 

Утсандаа хадгалсан зургуудаа хэрэггүйг нь устгаад зарим чанаргүй зургуудаа янзлаад үзээрэй. Дурсамжтай зурагнуудаа эвлүүлээд видео болгоод сурчихвал эргээд үзэхэд ч гоё байх болно.

8. Арьсаа арчлах

Өөртөө тохирох маскуудыг гэрийн аргаар хийж арьсаа эрхлүүлээрэй. Хавар хамгийн их арчилгаа шаарддаг улирал болохоор аль болох арьсаа сайн хамгаалж тордох нь чухал.

9. Бялуу, жигнэмэг, хоолны шинэ жор туршиж үзэх

Гэр бүлийнхэндээ өглөө болгон цайг нь бэлдэж өгвөл бүгд танд талархах болно. Өндгийг янз бүрээр шарах, шарвин хийж сурах зэрэг хөнгөн жороос сурч эхэлсэн ч болно. Гол нь хөл хорио тогтоосон энэ үед аль болох эрүүл хооллолтыг хэвшил болгоорой.

10. Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Өсвөр насандаа гитар, төгөлдөр хуур тоглож сурахыг мөрөөдөж байгаагүй хүн байхгүй байх. Тийм болохоор завтай үедээ биелүүлж амжаагүй явсан нэг мөрөөдлөө биелүүлээрэй. Youtube дээр үнэгүй хичээлүүд зөндөө байгаа. 

За бүгдэд нь амжилт хүсье.

Бэлтгэсэн: Е.Алтанжимс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.