Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ронда Роузи "Ким Кардашьяны өгзгийг өшиглөх хүсэлтэй"

МакГрегорыг Ирландад хэн ч таньдаггүй хар ажилчин байхад Роузи эмэгтэйчүүдийн холимог тулааныг дэлхийн түвшинд гаргаж байлаа.


UFC-ийн аварга асан Ронда Роузи (12 ялалт, 1 ялагдал) октагондоо эргэн ирэхээр боллоо. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 15-нд Холли Холмд ялагдсанаасаа хойш бараг бүтэн жил тулааны ертөнцөөс холдсон Роузи шинэ жилээр тулалдана. 12 дугаар сарын 30-нд Америкийн Лас-Вегас хотноо болох "UFC 207” тэмцээнд жингийнхээ аварга Аманда Нуньестэй тоглохоор боллоо. Бүтэн жил алга болж байгаад эргэн ирэхдээ шууд л аваргын бүсийн төлөө тоглох болсон нь Рондагийн нэр хүнд өндөр хэвээр байгааг харуулж байна. UFC холбооны “Мөнгөний хүүдий” Роузи эргэн ирснээр үзэгчдийн тоо нэмэгдэж, тэр чинээгээр нь холбоонд орох мөнгө ч ихсэх нь гарцаагүй. Одоо холимог тулааны ертөнцийг бужигнуулж байгаа МакГрегорыг Ирландад хэн ч таньдаггүй хар ажилчин байхад Роузи эмэгтэйчүүдийн холимог тулааныг дэлхийн түвшинд гаргаж байлаа.
Ингээд Ронда Роузигийн талаар сонирхолтой 14 баримтыг хүргэж байна.   


-    Рондагийн амьдрал анхнаасаа л амьдрахын төлөөх тэмцлээр эхэлсэн. Хорвоод төрөхдөө тэр хүйсэндээ орооцолдон, амь насаа алдах шахсан ч тэр тэсэж чадсан. Үүний улмаас 6 нас хүртлээ Ронда хэлний бэрхшээлтэй байжээ. Багадаа аавынхаа хүсэлтээр усанд сэлэлтээр хичээллэж байсан ч аавыгаа нас барснаас хойш хаясан.
-    Түүний аав Рон Роузи охиноо найман настай байхад нь амиа хорлосон юм. Рондаг чаргаар гулгуулан тоглуулж байсан тэр унаж, нуруундаа хүнд гэмтсэн. Тэсвэрлэхийн аргагүй маш их өвдөж байсан тул Рон энэ ертөнцөөс явахаар шийдсэн аж.


-    Ронда олимпийн тамирчин хүн. 11 настайдаа жүдогоор хичээллэж, 17 настайдаа Америкийн 2004 оны олимпийн жүдогийн шигшээ багт багтсан ч эхний барилдаандаа ялагдсан. 2007 онд 70 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль авч байлаа. Америкийн анхны олимпийн медальт эмэгтэй жүдоч. Биендээ олимпийн цагариг, хөлөндөө citius altius fortius гэсэн олимпийн уриа шивүүлсэн.


-    2010 оны наймдугаар сард сонирхогчдын холимог тулаанд анхныхаа тоглолтыг хийж, 2011 оны гуравдугаар сард мэргэжлийн рингэнд анх гарсан. Спорт сонирхогчид энэ тулааныг гурван сарын турш тэсэж ядан хүлээсэн ч Ронда ердөө 23 секундэд өрсөлдөгчөө буулган авсан. Холимог тулааны эхний 7 тулаандаа тэр нийт 4 минут буюу нэг тоглолтод дунджаар 30 секунд л зарцуулж байв.

-    2013 онд эмэгтэйчүүдийн холимог тулаан хүмүүсийн сонирхлыг татдаггүй байсан тул ерөнхийлөгч Дана Уайт эмэгтэйчүүдийн тэмцээн зохион байгуулах дургүй байлаа. Гэвч Роузи бүхнийг өөрчилсөн юм.


-    Яагаад ч юм тэр армян багш нартай хамтран ажилладаг. Гол дасгалжуулагч нь Эдмонд Тарвердян бол бөхийн бэлтгэлийг нь Гокор Чивехян хариуцдаг. Ронда бэлтгэл дээрээ тун харгис, садист хүн шиг байдаг гэж багш нар нь ярьж байна.


-    Рондагийн ээж Анна-Мария де Марс математикийн ухааны профессор, “7 Generation Games” компанийн ерөнхий захирал. 1984 оны дэлхийн аварга жүдоч. ДАШТ-д түрүүлсэн анхны америк эмэгтэй жүдоч болсон хүн. Өчих дархан мэхээ Ронда ээжээсээ сурсан. Багад нь ээж нь түүнийг сэрээхдээ зөөлхөн өчдөг байсан гэнэ. 12 ялалтынхаа 9-ийг нь Роузи өчиж ялсан.


-    2012 онд Роузи “ESPN Body Issue” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан. Найз залуу нь түүнийг хувцасгүй байхад нь сэмхэн зураг дарж байсныг мэдсэн Роузи түүнээс салжээ. Гэвч залуу эр хариугаа авах гэж нүцгэн зургийг нь сонин, сэтгүүлд тараах гэж санаархаж байгааг мэдсэн Ронда өрсөн сэтгүүлд зургаа авахуулсан гэдэг.
-    2013 онд Сильвестр Сталлоне түүнийг “The Expendables 3” кинондоо урьсан. Дараа нь Ронда “Furious 7” кинонд хамгаалагчийн дүр бүтээж, энэ жил алдарт Патрик Суэйзийн “Road House” киноны шинэчилсэн хувилбарт зураг авахуулж эхлээд байгаа.


-    2015 оны наймдугаар сард Forbes сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтын 8-т жагсаасан. Forbes-ийн шинжээчид Рондаг 2015 онд тэмцээнээс 3 сая ам.доллар, зар сурталчилгаанаас 3.5 сая долларын ашигтай ажилласан гэж дүгнэжээ.
-    Америкийн од Ким Кардашьяны талаар Ронда “Би түүний өгзгийг үсэртэл нь өшиглөмөөр байна. Энэ хүүхэн хэн нэгэнтэй секс хийж байгаа бичлэгээ нэтэд тавиад л од болчихсон” гэж хэж байв.
-    2015 оны 11 дүгээр сарын 15-нд Ронда анхныхаа ялагдлыг амссан. Холли Холмд хүнд цохилтоор ялагдаж, аваргын бүсээ алдсан билээ.


-    “Домогт тулаанч Федор Емельяненкогийн хүүхдийг төрүүлмээр байна. Даанч тэр эхнэртэй болохоор энэ боломжгүй зүйл. Федор бол миний шүтээн. Түүний тулааныг анх үзээд тархи дэлбэрэх мэт сэтгэгдэл төрсөн. Федорт би шууд дурласан минь нууц зүйл биш. Уг нь Федороос 57 хүүхэд гаргасан ч бэлэн байна. Гэхдээ гайхалтай нь холимог тулааны ертөнцөөс миний уулзаж үзээгүй ганцхан од бол Федор. Уулзаагүй нь ч дээр байх. Яагаад гэвэл би түүнийг харах юм бол нүүр улайгаад эцэст нь ухаан алдан унах байсан биз. Миний энэ яриаг хэн нэг нь оросоор орчуулаад түүнд үзүүлчихгүй байх гэж найдаж байна. Тийм болохоор би түүний 57 хүүхдийг гаргахад бэлэн хэвээр байгаа. Хэрэв тэр дахиад нэгийг хүсэх юм бол түүний төлөө би 58 хүүхэд гаргахыг ч зөвшөөрч байна” 2014 оны ярилцлагынх нь хэсгээс


-    “Хүмүүс спортын төлөө амьдралаа золиосолсон, зовсон гэж ярихад би дургүй. Би юугаа ч золиослоогүй. Би хүссэнээрээ л амьдарч байна. Би хүнд хэцүү бэлтгэл хийх дуртай, зодолдох дуртай болохоороо л бэлтгэлээ хийж, тулаандаа ордог”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
22
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.