Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Хөөрхөн” сүмочийн ан

Бөхийн өргөөнд сүмочдын барилдахыг харан, эгдүүтэй хөөрхөн “бай” олж, зургийг нь даран, олон нийтийн сүлжээнд тавих нь гол зорилго.


Нэг хэсэг нэр хүнд нь ихэд унаад байсан мэргэжлийн сүмо бөх дахин сэргэлтийн үедээ ороод байна. Сүмогийн тэмцээний бүх тасалбар зарагдаж, ах дүү Ваканохана, Таканохана нарын барилдаж байсан үеийнхтэй ижил Бөхийн өргөөний өмнө урт дараалал үүсдэг болжээ. Озэки Кисэносато ёкозүна болж, Япон орон үндэсний бөхөөрөө аваргатай болох гэж байгаа болохоор юмуу гэхээр үгүй аж. Дараалалд зогсоо хүмүүсийг ажиглаваас залуу охид бүсгүйчүүд нэмэгдсэн нь илт.

Тэдэнд хэн түрүүлж, хэн ялагдах нь огт хамаа байхгүй. Бөхийн өргөөнд сүмочдын барилдахыг харан, эгдүүтэй хөөрхөн “бай” олж, зургийг нь даран, олон нийтийн сүлжээнд тавих нь гол зорилго. Фэйсбүүк, твиттерээр хөөрхөн сүмочдын зураг маш их хандалт авч байгааг ажигласан лайкад дуртай охид бүсгүйчүүд “анд гарч” зураг авсаар эцэс сүүлд нь сүмогийн хорхойтон болон хувирч байгаа “нийгмийн нэгэн шинэ үзэгдэл” Японд гарч байгаа гэнэ. Энэ бүсгүйчүүдийг япончууд “сүүжёо” гэж нэрлэж байгаа. Сүү гэдэг нь сүмо, жёо нь эмэгтэй гэсэн ханзны дуудлага. Сүүжёо нар Бөхийн өргөөнд тэмцээн үзээд зогсохгүй, дэвжээнд нь очиж, бэлтгэл үзээд, тойргийн барилдаанаар ч даган явж, нэгэн ёсны Английн хөлбөмбөгийн хэнээтнүүд шиг болжээ. Тэд тусгай групп, нийгэмлэг байгуулан, “хөөрхөн” бөхчүүдийн чансааг тогтоон, авсан зургаараа өрсөлдөн, цэнгэдэг гэнэ. Сүүжёо нарын чансаанд аварга арслан гэсэн цол огт хамаа байхгүй, харин ч доод зиндааны бөхчүүд илүү нэр хүндтэй. Бөхийн өргөөний үзэгчдийн 30 хувь нь бүсгүйчүүд байсан бол энэ жилээс 60 хувь болон нэмэгджээ. Урьд өмнө 40-өөс дээш насны эмэгтэйчүүд их байсан бол одоо 20-30 насны залуу бүсгүйчүүд сүмо үзэхээр ирдэг болжээ. Байдлыг соргогоор мэдэрсэн Сүмогийн холбоо ч албан ёсны фэйсбүүк, твиттерээрээ залуу бөхчүүдийн зургийг гаргадаг болсон байна.

Тэр байтугай сүмочдод тэврүүлэн зургаа авахуулдаг шинэ үйлчилгээ гаргаж, Эндо, Окиноүми тэргүүтэй царайлаг залуусаа илгээсэн нь бүсгүйчүүд Бөхийн өргөөнд ирэх бас нэгэн шалтаг болсон. Өдөрт 6 бүсгүйг тэврэн өргөх норм тогтоосон ч 10 мянган эмэгтэй нэрээ бичүүлэн, дугаарлан зогссон гэх. Эмэгтэйчүүдийн сэтгүүлд сүмочдоо ярилцлага өгүүлдэг болсон нь ч их нөлөөлжээ. Сүүжёо нарын дунд шинэ залуу сүмочдыг хамгийн доод зиндаанаас нь эхлэн дэмжиж, барилдааныг үзэн, зиндаа ахин дээшлэхэд нь баярлан хөөрдөг “Ээжийн сэтгэлтэй сүүжёо” ч гарч ирсэн байна. Сүмогийн холбооны нэгэн ояката “Эрчүүд бөхийг спорт талаас нь үздэг бол бүсгүйчүүд барилдаанаас гадна уламжлал, зан заншил, бөхчүүдийн бие бялдар, царай зүсийг нь ч нэгэн дор харж чаддаг. Дүрэм нь ойлгомжтой энгийн, ордон тав тухтай тул эмэгтэйчүүд их ирж байна. Мэдээж Эндо, Окиноүми нарын царайлаг залуус их үүрэгтэй” гэж ярьж байна. Бөхчүүдээс гадна дэвжээний засуул гёожи нарыг сонирхдог “хэнээтэн” бүсгүйчүүд ч гарч иржээ. “Бид л анзаардаггүй байсан болохоос засуулууд дунд царайлаг залуу олон байжээ” гэж дээрх ояката хэлсэн.   


Сүүжёо нарын жинхэнэ од нь жюүрёогийн Чиёомарү. Тойргийн барилдааны үеэр унтаж байгаа зургийг нь харсан бүсгүйчүүд чихмэл тоглоом шиг яасан хөөрхөн юм бэ гэж гайхсан гэнэ. Ингээд өнгөрсөн зун нэг хэсэг Чиёомарүгийн зургийг авч нэтэд тавих моод гарсан. Дорвитой сайн барилддаггүй ч байгалиас заяасан царайгаараа охид хүүхнүүдийн хайрыг татсан Чиёомарүгийн зургийг үзэцгээе.


“Чиёомарү Оосүнаараши хоёрыг харахаар үнэхээр сайн андууд юм гэдгийг нь ойлгоно”
Ингээд сүүжёо нарын сошиал медиа дахь зарим бичлэгийг сонирхуулья.  


“Какүрюү шиг сэтгэлийн хөдөлгөөн нь нүүрэнд нь илрэн гардаг бөх байхгүй. Барилдааныг нь сонирхон хардаг байснаа одоо хайрын харцаар хараад суудаг боллоо”


“Өндөг хагарлаа. Өхөөрдөм Какүрюү мэндэллээ”


“Энэ бөхийг харахаар өхөөрдмөөр гэж”


“Энэ зургийг хараад Ичиножёод дурласан”


“Эндо минь дээ, яагаад чи ийм хөөрхөн юм бэ”


“Ичиножёог хөөрхөн гээд байхаар нь хайж үзлээ. Үнэхээр хөөрхөн юм”


 “Ийм том байж, тарианаас айдаг гэнээ”


“Муур нь хөөрхөн үү, эзэн нь хөөрхөн үү”


“Яаж хардаг гэнээ”

“Ёкозүнагаа хүлээж буй залуу бөх”

Үлэмж биетний уярсан харц

Гижигтэй сүмоч
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
1
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.