Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алдарт Марадонагийн амьдралын дүрэм

Өнөөдөр Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона 56 нас хүрч байна.


Өнөөдөр Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона 56 нас хүрч байна. Түүнд дургүй хүн байж болно, харин ур чадварыг нь шүтэн биширдэггүй хүн гэж үгүй билээ. Хөлбөмбөгийн ертөнцөд түүн шиг авьяаслаг, ур чадвартай ч өвөрмөц, шуугиант од байгаагүй, цаашдаа ч гарахгүй. Ингээд түүний амьдралын дүрэм, зарчимтай танилцья.


•    Ээж минь намайг шилдэг гэж үздэг. Харин би хэзээ ч ээжтэйгээ зөрдөггүй зуршилтай.
•    Анх удаагаа хар тамхи хэрэглээд чи өдөр болгон үүнтэй тэмцэх боллоо гэдгээ хурдан ойлгоно. Хар тамхи яг л дэлхийн аварга болсон юм шиг л сэтгэл хөдөлгөдөг. Тэгээд л өнөөдөр аварга байхад маргааш надад ямар хамаа байх билээ гэж бодож эхлэнэ.


•    Хар тамхинаас болж би охидуудаа хэрхэн том болж байгааг анзаараагүй. Үүндээ би маш их харамсдаг.
•    Миний хууль ёсны хүүхдүүд бол  Дальма, Жанина. Бусад нь миний мөнгө хөрөнгө, алдааны бүтээгдэхүүн. Надад хүү байгаа. Шүүхээс намайг түүнд тэтгэвэр төлүүлж болно. Гэхдээ түүнийг хайрлуулж чадахгүй.


•    Охидууддаа би шүтээн нь. Энэ л надад хангалттай.
•    Миний охидын нөхөр, найз залуучууд тэднийг ганц удаа ч гэсэн уйлуулах юм бол ямар нэг азгүй явдалтай учрах болно.
•    Гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалах хэрэг гарахад би маш муу хүн болон хувирч чадна. Бен Ладен шиг ч болно.


•    Марадона бол баяр баясгалан үйлдвэрлэгч машин биш гэдгийг хүмүүс хэзээ ойлгох бол?
•    Би эхнэрээ хэзээ ч араар нь тавьж байгаагүй. Түүнийг хуурсан байлаа ч гэсэн би хэзээ ч тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй.
•    Энэ дэлхийд хомо залуучууд байдаг нь сайн хэрэг. Тэдний ачаар бидэнд сайхан хүүхэн их оногдож байна.
•    Жулия Робертс дэлхийн хамгийн сайхан бүсгүй.


•    Пеле илүү юу, Марадона шилдэг үү гэж маргах хэрэг огт байхгүй. Бүгд намайг илүү гэж хэлнэ.  
•    Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхад минь тэнд өөрийгөө Наполеон, Сан Мартин гэж үздэг өвчтөнүүд байлаа. Харин хэн ч намайг Марадона гэдэгт итгээгүй.  
•    Хөлбөмбөг бол баяр баясгалан авчирдаг тоглоом. Хөлбөмбөгчид талбай дээр стресстэх ёсгүй. Хамаг амьдралаа ажлын ширээний цаана өнгөрөөдөг улсуудад л стресс зориулагдсан юм.
•    Бурхан намайг авьяаслаг болгон төрүүлсэн. Тийм болохоор би талбайд гарахдаа загалмайлдаг.  


•    Би байсан бүх юмаа үрсэн. Одоо гэр бүлийн тайван амьдралаар амьдармаар байна.
•    Өөрөө өөртөө тусалдаг хүнд л Бурхан тусалдаг.
•    Давид Бэкхем шиг хэдэн зуун хүүхэд Ази, Африкийн гудамжинд тоос шороон дунд тоглож байгааг хүмүүс огт гадарладаггүй.
•    Миний эд эс бүр аргентин. Би Аргентиндаа үхэхийг хүсдэг.


•    Намайг шүүмжилдэг бүх хүн эрт орой хэзээ нэгэн цагт хэлсэн үгээ буцаан идэхэд хүрнэ.
•    Улстөрчдөөс ялгаатай тал минь би нэр хүндтэй хүн.
•    Бөмбөгийг бохирдуулахаас бүү ай.
•    Аргентин бол би.
•    Хойд насандаа би дахин Диего Армандо Марадона болон төрнө. Би хүмүүст аз жаргал бэлэглэдэг хөлбөмбөгч.
•    Улстөрчид сонгуульд мөнгөөр ялдаг бол Фидель Кастро винтов буугаар ялсан. Яагаад гэвэл тэр жинхэнэ эр хүн. Би Кубад хайртай.


•    Манай улсад улстөрчид баяжаад жирийн иргэд юу ч олдоггүй. Намайг улстөрд ор гэж олон хүн ятгасан. Би татгалзсан. Яагаад гэвэл би хулгайч биш.
•    Тиймээ, би Ромын Папын эсрэг үг хэлсэн. Яагаад гэвэл Ватиканд очоод миний харсан зүйл бол алтан дээвэртэй сүм хийд байлаа. Харин Пап лам ядуу хүүхдүүдийн төлөө зовж байна гэж хэлэхийг сонсоод “Тийм л юм бол дээврээ зараад хүүхдүүдэд тусла л даа” гэж бодсон. Ватикан бол худал хуурмагийн ертөнц.  
•    Охин минь “Аав аа, та яагаад одоо бичлэг дээрх шигээ хөлбөмбөг тоглодоггүй байгаа юм бэ” гэж асуухыг сонсоод хөлөө тайруулсан мэт л болж билээ.


•    Ямар ч агуу дасгалжуулагч байсан ирээд л явдаг. Жинхэнэ ялагчид бол тоглогчид шүү.
•    Шигшээ багийн дасгалжуулагчаар дахин ажиллахын тулд би өрөөсөн гараа ч өгөхөд бэлэн байна. Амь насаа ч өгсөн яахав. Би Германаас хариугаа авмаар байна.


•    Пелед би музейдээ эргэн ор гэж хэлмээр байна.
•    Пеле олон тоглогчийг гэмтээж байсан хүн. Харин Франц Беккенбауэр бол өрсөлдөгчийнхөө нурууг тохойлдох боломж болгоныг ашигладаг байсан хөлбөмбөгч.
•    Мишель Платини надад “Таныг хэзээ ч муулж байгаагүй. Сонин дээр гарсан зүйл худлаа” гэсэн захиа бичсэн. Тийм болохоор би Платиниг доромжилж байсандаа хүлцэл өчсөн. Харин би Пелегээс уучлал хэзээ ч гуйхгүй.


•    Зорилгодоо хүрэхийн тулд би их хөдөлмөрлөсөн. Үүнд итгэхгүй хүн байвал миний өгзгийг үнсээрэй.
•    Аргентиний шигшээ багийн өмсгөлийг өмссөн цагаас хойш тэр өмсгөл миний арьс болон хувирсан. Үхэх хүртэл тийм л байх болно.
•    Би хар юм уу цагаан байж чадна. Харин саарал болж хэзээ ч чадахгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
14
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.