Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ж.Нарантунгалаг “Би даагаа нэхнэ”

31 настай Маратын талд залуу насны давуу тал байгаа ч Ж.Нарантунгалаг тэгэж үзэхгүй байна.


Энэ сард Монголын спортын ертөнцөд олон үйл явдал болох ч хамгийн онцлох тэмцээн нь 11-ний өдөр Сингапурт болох "ONE FC” холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийн тулаан юм. ОХУ-ын “Кобра” хочит Марат Гафуров манай Ж.Нарантунгалагтай бүсээ хамгаалах тулаан хийнэ. Харин Тунгаагийн хувьд дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах тулаан гэж хэлж болно. Аравдугаар сарын 31-нд "ONE FC” холбооны цахим хуудсанд тус тулааны тухай бичжээ.


Ж.Нарантунгалаг “Би даагаа нэхнэ”
11 дүгээр сарын 11-ний Баасан гарагийн үдэш Сингапурын Indoor Stadium цэнгэлдэх хүрээлэнд Монголын баатар Ж.Нарантунгалаг ОХУ-ын “Кобра” Марат Гафуров нарын дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаан болно. Нэг жилийн өмнө алдсан бүсээ эргүүлэн авахыг Ж.Нарантунгалаг хүсэж байна.  Энэ жил 40 нас хүрсэн тэрбээр “Даагаа нэхэх тулаан болно. Торон дотор тулалдаж байгаа тамирчин болгонд алдсан бүсээ эргүүлэн авах боломж олддоггүй. Би энэ боломжоо ашиглах болно” гэж ярьлаа.
Өнгөрсөн жил болсон тэдний тоглолт "ONE FC” холбооны түүхэн дэх хамгийн их яригдсан, сонирхолтой тулааны нэг болсон билээ. Ж.Нарантунгалаг эхний үеэс давамгайлж эхэлсэн ч Гафуров хоёрдугаар үед хэвтээ байдлаас өчиж тулааныг дуусгах тун дөхсөн.
“Хоёрдугаар үед өчүүлээд яаж гарах вэ гээд санаа зовсон. Гарах аргагүй мэт байсан ч ямар ч гэсэн мултарсан. Марат сэтгэлээр унасан нь мэдэгдэж байлаа” гэж Ж.Нарантунгалаг дурссан. Өрсөлдөгч нь сандарч, ядарсан байгааг харсан Тунгаа хүчтэй цохилт хийн, давамгайлж эхэлсэн юм. Гэвч Гафуров сэргэлт аван, боох мэхээр ялж, Тунгаагийн аваргын бүсийг авсан билээ.
“Сэтгэлээр их унасан. Учир нь Бээжинд миний тоглолтыг үзэхээр маш олон монголчууд ирсэн байлаа” гэж Тунгаа хэлсэн. Ялагдсаныхаа дараа Ж.Нарантунгалаг хэсэг амарч байгаад энэ оны тавдугаар сард Японы Котэцү Бокүг ялж, хоёр сарын дараа Эрик Келлиг 44 секундэд нам цохьсон билээ.

Гялалзсан сайхан энэ ялалтын дараа тэр Марат Гафуроваас дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах эрх авсан юм. ОХУ-ын Дагестаны баатар Марат холимог тулаанд 14 ялж, нэг ч ялагдаагүй. Бразилийн жи жицүгийн хар бүстэй, хэвтээ байдалд бараг ялагдашгүй гэгддэг. Гэхдээ Ж.Нарантунгалаг нэг жилийн хугацаанд хэвтээгээс тулалдах бэлтгэл сайн хийсэн нь мэдээж. 31 настай Маратын талд залуу насны давуу тал байгаа ч Ж.Нарантунгалаг тэгэж үзэхгүй байна.
“Миний туршлага, амьдрал, нас намайг зорилгодоо хүрэхийн тулд улам их бэлтгэл хийхийг шаардаж байна. Сүүлийн хоёр тулаан харин ч нас ахиж, хашир туршлагатай болсон минь миний хүчтэй тал болсныг харуулсан. Туршлагаар илүү нь миний давуу тал гэж урьд өмнө бодож байгаагүй ч одоо би өөрийгөө юунд хүрч чадахаа сайн мэдэж байна” гэж ярьж байна.
Ж.Нарантунгалаг өөрт нь алтан боломж олдсоныг сайн ойлгож байна. Одоо тэр аваргын бүсийг нь булаан авсан хүнээс хариугаа авч, дэлхийн аварга цолоо эргүүлэн авах  боломжтой боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
18
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.