Хайх зүйлээ бичнэ үү

мин

Марат Гафуров “Ж.Нарантунгалагт намайг гайхуулах юм байхгүй”

Ж.Нарантунгалагтай тулалдахдаа би маш их сульдсан байсан болохоортүүний бэлтгэл сайн байгаа мэт санагдсан.


Энэ сарын 11-нд Сингапурт “ONE FC” холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаан болно. Одоогоор тус бүсийг эзэмшиж байгаа ОХУ-ын “Кобра” хочит Марат Гафуров манай Ж.Нарантунгалагтай цолоо хамгаалах тулааныг хийх юм. Түүнтэй “Blood&Sweat”-ийн сэтгүүлч Юлия Воробьева уулзан ярилцжээ.

-    Та Ж.Нарантунгалагтай энэ сарын 11-нд тулалдана. Бэлтгэл хэр байна?
-    Бүх юм төлөвлөгөө ёсоор явж байна. Сарын өмнөөс бэлтгэлээ эхэлж, Тайландад цугларалтад гарсан. Одоо Дагестанд бэлтгэл хийж байгаа. Үндсэн бэлтгэлээ “Чемпион” клубт, биеийн бэлтгэлээ “Армар”-т базааж байна даа.
-    Та Хасавюртийн “Fighting Eagle” клубт харьяалагдаж байна уу?
-    Энэ багийн өмнөөс тулалдалгүй удаж байна. Удирдлгатай нь бага зэрэг үл ойлголцол гараад “Чемпион” багт шилжсэн.
-    Та Тайландад бэлтгэл хийсэн гэж хэллээ. Яагаад Тайландыг сонгох болов?
-    Тэнд кроссфитийн сайн танхим олон болохоор биеийн бэлтгэл хийхэд тохирсон газар. Харин лаап сайн бариад өгөхөөр хүн байхгүй. Дасгалжуулагч нар нь нэг хэвийн, хөдөлгөөнгүй. Зарим нь бүр зүгээр л зогсож байх жишээтэй. Тийм болохоор тулааны бэлтгэлийг Дагестанд хийсэн нь дээр. Спарринг хийх тамирчин ч илүү сайн.


-    Ж.Нарантунгалагтай өнгөрсөн жил тулалдсаныхаа дараа та нэлээд зүдэрснээ хүлээн зөвшөөрсөн. Түүнийг тийм сайн бэлтгэлтэй ирнэ гэж бодоогүй хэрэг үү?
-    Хэзээ ч өрсөлдөгчөө дорд үзэж болохгүй тул тэгэж хэлж болохгүй. Тэр үед миний биеийн байдал сайнгүй байлаа. Сайнгүй гэхээсээ маш муу байсан гэхэд болно. Жин хасах гэж их зовсон. Яагаад ч юм жин хасахад би анхаарал хандуулаагүй. Жин үзэлтээс нэг хоногийн өмнө 70.5 кг байсан, арай гэж жиндээ орсон. Яагаад жин буухгүй байснаа дараа нь шинжилж үзэхэд тулаан хоорондын зай ойрхон байсан юм билээ. Нэг тоглолтод тохируулан жингээ хасаад хэсэгхэн хугацааны дараа өөр тулаанд дахиад хасах гэхээр жин буудаггүйг ойлгосон. Ж.Нарантунгалагтай тулалдахдаа би маш их сульдсан байсан болохоор монгол тамирчны бэлтгэл их сайн байгаа мэт санагдсан хэрэг. Одоо  “ONE FC” холбоо жин үзэх шинэ дүрэмтэй болсон тул ихэнх тамирчин дээд жиндээ шилжсэн. Би ч гэсэн адил, хөнгөн жинд тулалдах болно. Энэ жингийн аваргын бүсний тулаан болно. Жин хасахад амар болсон тул ядарч сульдаагүй тулалдах боломжтой. Урьд өмнөх шиг саунд сууж, гүйж харайх шаардлагагүй болсон.  
-    Өрсөлдөгч тань бараг 10 насаар ахмад, тун сайн формтой байгаа гэх юм.
-    Энэ намайг зовоохгүй байна. Магадгүй сайн эм тан хэрэглэдэг юм байлгүй. (инээв)
-    Энэ талаар л танаас асуух гээд. Ихэнх газар цэвэр спортын төлөө гэсэн уриатай болжээ. Харин “ONE FC”-д сэргээшийн шалгалт байдаггүй. Сэргээшийн шалгалт байсан нь дээр гэж бодож байна уу?
-    Би ч гэсэн цэвэр спортын төлөө хүн. “ONE FC” холбооноос тамирчдыг сонгон, сэргээшийн шалгалт авна гэж ярьж байсан ч шалгаж байхыг нь би лав хараагүй.
-    Өнгөрсөн жил Ж.Нарантунгалагийг ялсныхаа дараа та бүсээ хамгаалсан. Харин монгол тулаанч хоёр тулалдаж, хоёуланд нь ялсан. Тулааныг нь үзсэн үү?
-    Үзсэн. Сайн тоглож байна лээ. Гэхдээ түүнд намайг гайхуулаад байх гэнэтийн зүйл байхгүй гэж бодож байна.  
-    Тэмцээнээс хэд хоногийн өмнө та тулаан болох газраа очдог бэ?
-    10 хоногийн өмнө. Цаг агаарт дасан зохицоход хангалттай хугацаа. Заримдаа тэмцээний цагийг тулгаж байгаад очиход ч болдог. Ирээд, жингээ үзүүлээд маргааш нь зодолдоод л. Гэхдээ жин үзэх үйл ажиллагаанаас болоод формтой үеэ өнгөрөөчихдөг талтай. Тийм эрсдэл хиймээргүй байна.
-    “ONE FC”-д та 5 тулалдаж, бүгдэд нь ялсан. Сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг уу?
-    Үгүй дээ. Энэ тал дээр надад зовох зүйлгүй.
-    Энэ холбооноос өмнө та “М-1”-д тоглож байсан. Хоёр холбоог харьцуулбал?
-    “М-1” урьд нь олон сайн тулаанчтай, өрсөлдөөн ихтэй сайн байгууллага байсан. Одоо харин яагаад байгааг мэдэхгүй, жин тус бүрт гарын хуруунд багтахаар цөөхөн сайн тамирчинтай болж. Харин “ONE FC” өрсөлдөөн ихтэй. Оросын лигүүдээс АСВ сайн. Хүчтэй тамирчид, үзүүштэй тулаантай.
-    Өөр өөр холбоодын шилдгүүдийг хооронд нь халз тулалдуулвал үнэхээр үзүүштэй тулаан гарна даа.
-    Бүтэхгүй санаа. Холбоо болгон өөрийн гэсэн шаардлагатай. Нэг хэсэг нь ингэж хийнэ гээд нөгөөх нь эсэргүүцээд л. Олигтой юм болохгүй.
-    “UFC” холбоо ОХУ-д тэмцээн зохион байгуулж магадгүй гэсэн яриа байна. Оросын аль нэг хотод тийм тэмцээн болоосой гэж хүсэж байна уу?
-    Тэгэлгүй яахав. Болж өгвөл “Олимпийский” хүрээлэнд хийвэл сайхан, маш олон хүн үзэх болно.
-    Таныг “UFC”-ийн дэвжээнд тулалдахыг харахсан гэсэн хүн олон бий. Холбоогоо солих талаар юу бодож байна?
-    Миний хувьд ямар холбоонд тулалдах нь ялгаа байхгүй. Би илүү сайн нөхцөл тавьсан газарт л тулалддаг. Хэрэв “UFC” надад “ONE FC”-ээс илүү өндөр гэрээ санал болговол би Америкт зодолдоно. Энэ тал дээр би бизнесмэн шүү. Алдар хүндийн араас бол хөөцөлдөхгүй. “UFC”-д одоо хөгжлийн чиглэл нь бага зэрэг хазайгаад байгаа. Спорт талаасаа биш мөнгө олохыг хүссэн тулаан зохион байгуулаад байна. Гэхдээ энэ бол тэдний л бодлого. Тэнд тулаанууд нь ямар ч гэсэн үнэтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
44
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.