Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Фортуна" Н.Батбаярын амнаас гарсан элэг хөшөөм 9 эшлэл

УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгоё. Тавын тоо их учиртай тоо. Бид гарын таван хуруутай биз дээ. Дөрвөн хуруутай биш биз дээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Н.Батбаяр нарын гишүүдийн санаачлан өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэв. Өрийн удирдлагын тухай хуулийн “өр” гэдэг үгийг “өглөг” хэмээн солих нь уг хуулийн төслийн гол зорилго байлаа. Өөрөөр хэлбэл, Өрийн удирдлагын тухай бус Өглөгийн удирдлагын тухай гэсэн нэртэй болгохыг хууль санаачлагчид хүсчээ. Үүнийгээ тайлбарлахдаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Н.Алтанхуяг 1981 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгож сольсноор хожим АН-ын дарга, Ерөнхий сайд болсон. Үг гэдэг ийм хүчтэй. Тиймээс муу нэрийг сольж байх ёстой, сайн юм болно” хэмээсэн нь сошиал ертөнцөд трэнд болоод байна.

Н.Батбаяр гишүүн байсхийгээд л сонин, содон хууль санаачилдаг, үүндээ иймэрхүү чих дэлдийлгэм, шинжлэх ухаанч бус тайлбар дагалдуулж олны анхаарлыг өөр дээрээ татдаг нэгэн билээ. Түүний амнаас гарсан хачирхалтай эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Монгол Улсад өр байхгүй ээ. Өргүй байж өртэй мэт ярихаар өрийг дуудсан буруу үйл болоод байна. Тиймээс засал хийе

Есийн тоо Монголын төдийгүй дэлхий нийтэд бэлгэдлийн тоо. Тиймээс УИХ-ыг 99 гишүүнтэй болгоё.

УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгоё. Тавын тоо их учиртай тоо. Бид гарын таван хуруутай биз дээ. Дөрвөн хуруутай биш биз дээ. Таван хошуу малтай, таван тивтэй биз дээ. Бид хүнээс мөнгө зээлэхдээ тав, арван төгрөг зээлчихээч гэдэг болохоос дөрөв, найман төгрөг зээлчихээч гэдэггүй биз дээ. Энэ чинь бэлгэдлийн тоо.

Чингис бонд бол Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг юм. Их бүтээн байгуулалтыг их хаан бидэнд илгээсэн.

Есүс гэдэг чинь "Ес ес” гэсэн үг ч байж магад.

Их хаан тэр үед дэлхий нарыг тойрч эргэдгийг, нарны аймаг есөн гарагтай байсныг мэддэг байж. Есөн гараг дээр нарыг нэмэхээр арав болж байгаа биз. Эндээс аравтын систем үүсчээ. Монголчууд ерөөлийн ес гэдэг. Есөн өрлөг, есөн туг, есөн үе, есөн цагаан, есөн шид, есөн эрүү гэдэг  нь үүнээс үүсэлтэй.

Монголчууд хэзээ хүчтэй байв, Чингис хааны үед хүчтэй байжээ. Дэлхийг байлдан дагуулжээ. Ер нь энэ хорвоо дээр галын эздүүд л хүчтэй байсан. Сонгодог утгаараа өвөг дээдэс маань галын эзэд байжээ.

Н.Батбаяр гишүүн үгийн утга, тооны бэлгэдэлд ач холбогдол өгөхөөс гадна ерөөл магтаал зохиогоод хэлчихэж бас чаддаг. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олгох ёслолын үеэр,

Дээд тэнгэрээс заяат төрсөн Эзэн Чингисийн үр сад аа. Мөнх тэнгэрээ шүтэн биширч, малчин заяагаа дээдлэн амьдрахын ерөөлийг бэлгэдэн Есөн “Э”-ийн ерөөл хэлье. 

Хүн та

Эрүүл энх

Эрх чөлөөтэй

Элэг бүтэн

Эрдэм номтой

Эрхэлсэн ажилтай

Эд хөрөнгөтэй

Эрх мэдэлтэй

Эв нэгдэлтэй

Эх орноо гэсэн сэтгэлтэй яваарай хэмээн ерөөж байв.

Мөн 2000-аад оны дундуур Н.Батбаяр гишүүн Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг санаачлан батлуулж, алт, зэсийн үнийн өсөлтөөс татвар авахаар болж байв. Ингэхдээ Японы мэргэжлийн сүмод Д.Дагвадорж түрүүлж, 68 дахь их аварга болсныг бэлгэдэж татварыг 68 хувиар тогтоосон гэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
4
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.