Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тунгаа бүсээ эргүүлэн авч чадсангүй

Гафуровын цохилтоос зайлах гэж байгаад ардаа алдсан нь Кобрад өчих, боох мэхнүүдээ хийх боломж болсон.


Энэ сарын 11-нд Сингапурт “ONE FC” холбооны “ONE:DEFENDING HONOR” тэмцээн боллоо. Тус тэмцээнд “ONE Championship” холбооны аваргын бүсийн төлөө хоёр тулаан болсон. Японы алдарт Аоки Шиняа Филиппиний Эдвард Фолоянтай, харин хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Оросын Марат Гафуров манай Ж.Нарантунгалагтай бүсээ хамгаалах тулааныг хийсэн. Аоки цолоо 2 удаа хамгаалаад байсан бол Марат нэг удаа хамгаалах тулааныг амжилттай хийсэн юм. Япон аварга Аоки 3-р үед хөлд орох гэж байгаад хүнд цохилт аван, 2013 оноос хойш эзэмшсэн бүсээ алдлаа.  
Монголчууд бидний анхаарлыг Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн тулаан маш их татаж байсан. Учир нь Маратын эзэмшиж буй бүс манай тамирчны бүс байсан билээ. Жилийн өмнө болсон цолоо хамгаалах тулаанд манай Тунгаа илт илүүрхэж яваад “Кобра” хочит Марат Гафуровт боолгож, аваргын бүсээ алдаж байсан түүхтэй. Тиймээс энэ удаад бүсээ буцаан авахаас гадна тэр ялагдлынхаа хариуг барих ёстой байлаа. Түүнээс хойш Марат бүсээ хамгаалах тулаан хийсэн бол Тунгаа 2 гялалзсан ялалт байгуулж, дахин бүсийн төлөө тулалдах эрхээ авсан. Тэмцээний өмнө Марат бүсээ хамгаална гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэж байсан бол Тунгаа “Алдсан дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах боломж тамирчин болгонд олдоод байдаггүй. Энэ боломжийг чулуу болгоно” гэж ярьж байв. Тунгаагийн сүүлийн хоёр тоглолт түүнийг форм сайтай байгаа, дэлхийн түвшинд тулалдсаар байгааг харуулсан тул бид ч их итгэл найдвар тавьж байлаа. Гафуров босоогоос тааруухан гэдгийг бүгд мэдэж байсан ч холимог тулаан гэдэг хэвтээ байдалд ихэнх цаг нь явдаг тулаан. “Кобра” нэр зүүтлээ гаргуун эзэмшсэн тэр боох мэхийг нь хамгаалах чухал. Хэлэхэд амар ч хийхэд хэцүү. “Кобра” бол “Кобра” л байлаа. Хоёр тамирчин 5 минутаар 5 үе тоглох байсан. Тулаан эхлээд Гафуров зүүн хөлөөр гайгүй өшиглөж, босоогоос ч үзэлцэх бэлтгэл хийгээд ирснээ харууллаа. Хариуд нь манай тамирчин баруун зүүн кэдан хийн, урагш орж, баруун хажуунаас оновчтой цохилоо. Сүртэй цохилт биш байна хэмээн гараа дэлгэн үзүүлэх Гафуровыг энэ удаад зүүн гарын хүчтэй цохилтоор “мялаалаа”. Гэвч баруунаар хагалж өшиглөөд халитран унасан тэр мөчид Марат дээр нь гараад авсан. Эхний үеийн 3 минут 18 секунд болж байлаа. Энэ уналт л тулааны хувь заяаг шийдсэн. Дээрээс нүдэх Гафуровын цохилтоос зайлах гэж байгаад ардаа алдсан нь Кобрад өчих, боох мэхнүүдээ хийх боломж болсон. Хоёр удаа хамгаалж чадсан ч сүүлийн минутад дахин ардаа алдаж, Марат ч дархан боох мэхээрээ эхний үе дуусахад 10 секунд дутуу байхад цэвэр яллаа. Манай тулаанч бараг бүтэн 2 минут хэвтээ байдалд хамгаалсаар маш их ядарсан байсан бол харин орос тулаанч хэвтээ байдалд үнэхээр могой мэт уян хатан, шалмаг байсан. Ийнхүү Марат Гафуров аваргын бүсээ амжилттай хамгаалсан бол Тунгаа дахин аварга цолны төлөө тулалдахын тулд хүлээх хэрэгтэй боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
2
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.