Хайх зүйлээ бичнэ үү

мин

М.Гафуров “Ж.Нарантунгалаг жинхэнэ эр хүн”

Тэр хэзээ ч бууж өгөхгүй, жинхэнэ дайчин.


Энэ сарын 11-нд Сингапурт “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө тулаан болсон билээ. Манай тамирчин Ж.Нарантунгалаг тус жингийн аварга ОХУ-ын Марат Гафуровтой тулалдсан ч аваргын бүсийг нь булаан авч чадаагүй билээ.  


Аваргын бүсээ амжилттай хамгаалсныхаа дараа Марат “The Combat Media”-д ярилцлага өгсөн байна.

– “ONE Championship” холбооны аваргын бүсээ Дагестандаа хадгалан үлдээж чадсандаа баяртай байна уу?
– Мэдээж, ялчихаад гэртээ харих шиг сайхан зүйл үгүй. Тулаанд юу ч тохиолдож болно. Тохиолдлоор ялагдах үе ч байдаг. Гэхдээ би ялалтандаа итгэлтэй байлаа.
– Нутагт тань хэрхэн хүлээж авав?
– Үргэлж тэмдэглэдэг ёсоороо найз нөхөд, гэрбүлийнхэн минь цуглараад баяраа хамтдаа тэмдэглэсэн. Би маш их цагийг бэлтгэл сургуульд зориулдаг тул ойр дотныхонтойгоо баяраа хуваалцахад сайхан байдаг.
– Энэ сарын 11-нд болсон тулаан монгол тамирчны хувьд даагаа нэхэх тоглолт байлаа. Жилийн өмнө чи түүнийг ялж, аваргын бүсийг нь авсан. Энэ удаагийн тулаанд чи их итгэлтэй байсан. Ж.Нарантунгалагийг яаж тулалдахыг мэдэж байсан болохоор тийм итгэлтэй байв уу?
– Тулаанчид бүгд бие биенээ сайн мэддэг. Би жилийн өмнө ч Ж.Нарантунгалаг яаж тоглодгийг мэддэг байсан. Тэр шинэ юм юу ч хийгээгүй, хийж ч чадахгүй байлаа. Ж.Нарантунгалаг бие болон сэтгэлийн маш их хүчтэй тамирчин. Гэхдээ та бүхэн харж байгаачлан би түүнийг 2 дараалан ялаад байна.
– Өнгөрсөн жил тулаан 4 үе үргэлжилсэн бол энэ удаад ганцхан үе явагдсан.
– Тиймээ, би эхний үеийн тавдахь минутад ялсан. Би яагаад Ж.Нарантунгалагтай дахиад тоглох зөвшөөрөл өгсөн бэ гэвэл түүнийг ялахад урт хугацаа хэрэггүй гэдгийг батлан харуулах гэсэн юм. Үзэгч олонд төдийгүй өөртөө батлах гэсэн хэрэг. Хүнд цохилт, хэвтээ байдал аль нь ч ялгаагүй, маш хурдан ялах зорилготой талбайд гарсан. Өнгөрсөн жилийн тоглолтын өмнө жин хасах тал дээр асуудал гарсан гэж би олон удаа ярьсан. Харин энэ удаад Ж.Нарантунгалаг надад тийм хүчтэй юм шиг харагдаагүй. Би дээд жиндээ ороод жинхэнэ формтой байгаа.
– Гэхдээ та дахиад л араас боох мэхээр ялсан.
– Бооно гэж тусгайлан бэлтгээгүй. Эхний тулааны нэгэн адил боломж олдсон тул ашигласан. Тулаанчид энэ мэхийг их хэрэглэдэг болохоор бүгд боох мэхнээс хамгаалаад сурчихаж. Гэхдээ миний боолтноос мултарсан тулаанч гараагүй л байна. Би 6 тулаан дараалан боож ялж байгаа.
– Ж.Нарантунгалаг бууж өгөн, гар цохихын оронд дахиад л ухаан алдталаа гүрийсэн. Энэ талаар юу бодож байна?
– Энэ монгол тамирчин үнэхээр төмөр шиг хатуужилтай тулаанч. Тэр хэзээ ч бууж өгөхгүй, жинхэнэ дайчин. Түүний дайчин чанар надад таалагддаг. Гэхдээ тулаан бол тулаан шүү дээ. Би ч гэсэн ялахын тулд эцсээ хүртэл тэмцдэг.


– UFC холбооны МакГрегор, Альварес хоёрын тулааныг үзсэн үү? “ONE Championship”-д Конорын адил хоёр жингийн аварга болох хүсэл төрсөн үү?
– Би эртнээс энэ талаар бодож байгаа. Одоо хэсэг сайхан амарна. Дараа нь холбооны удирдлагатай уулзаж, ирээдүйнхээ талаар ярилцах болно. Жингийнхээ бүх шилдгүүдтэй би тулалдчихсан.
– Тулалдахыг хүсэж байгаа тамирчин байгаа юу? Онцгойлон нэрлэвэл хэн бэ?
– Сайн өрсөлдөгчтэй тулалдмаар байна. Би нэг ч удаа тулаанаас зугатааж, амархан хялбар ялалт хайж байгаагүй. Тийм болохоор зөвхөн хүчтэй тамирчидтай л тулалдахыг хүсдэг. “ONE Championship” холбоо надад тохирсон сайн өрсөлдөгч олж өгнө гэж найдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
44
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.