Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Оросууд уухаа болихгүй бол бөхгүй болно

Яагаад Кавказад спорттой, харин оросууд спирттэй нөхөрлөөд байна вэ?


ОХУ-ын “Трезвая Россия” төслөөс улс орныхоо хамгийн их болон бага хэмжээгээр архи, согтууруулах ундаа уудаг муж, хотуудын жагсаалтыг гаргажээ.
Энэхүү жагсаалтын согтууруулах ундаа хамгийн бага хэрэглэдэг газраар Кавказын Чечень, Ингушет, Дагестан тодорсон байна. Харин хамгийн их архи уудаг нутаг нь Магадан, Коми, Чукотка гэсэн Алс Дорнодын гурван муж байна.


Яагаад Чечень, Ингушет, Дагестанд согтууруулах ундаа бага хэрэглэж байна вэ? Дээрх гурван улс дээр нэмэгдээд Кавказын Хойд Осет мөн архи бага хэрэглэдэг нутгуудын жагсаалтад дээгүүр байр эзэлсэн.
“Архичдын жагсаалт”-ыг спортын ертөнцтэй холбон, “Советский спорт” сонины сэтгүүлч Дмитрий Пономаренко ийнхүү бичиж байна. Архидалтыг зогсоохгүй бол удахгүй ОХУ-ын шигшээ багт орос бөх, боксчин гэж алга болох бий хэмээн түгшжээ. Үнэхээр ч Дагестанд “Нэг чулуу шидэхэд спортын мастерийг ононо, хоёр чулуу шидвэл Европын аварга таарна, атга чулуу шидэхэд олимпийн аварга оногдоно” гэсэн үг байдаг. Харин ОХУ-ын орос мужуудад ганц чулуу шидэхэд заавал нэг архичин оногддог нь бодит байдал. Яагаад Кавказад спорттой, харин оросууд спирттэй нөхөрлөөд байна вэ? Ингээд Дмитрий Пономаренкогийн нийтлэлийг толилуулья.   
“ОХУ-ын хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг газар нутгийн жагсаалтыг үзээд эх орныхоо ирээдүйн талаар бодлоо. Гол учир ахуйн архидалтад байгаа юм биш. Эрүүл амьдрах хэв маяг, спортод хаана, хэрхэн хандаж байгаад их зүйл байна. Бөхийн бүх төрөл, сүүлийн үед бокс, холимог тулааны төрөлд ОХУ-ыг Кавказын тамирчид төлөөлдөг болоод байгаад бид гайхахаа хэдийнэ больсон.

Бид олимп, дэлхийн аваргын том тэмцээнүүдэд тэдний гаргаж байгаа амжилтаар бахархдаг. Манай Орос улс олон үндэстний орон хэмээн баярладаг. Гэхдээ ОХУ бол маш том орон. Өөр олон газар нутаг бий. Сүүлийн үед тулааны урлаг, бөх гэх мэт жинхэнэ эрчүүдийн спорт Кавказад л эрчимтэй хөгжиж байна. Бусад муж, хотод хүмүүс “Хүүхдүүд нь компьютер ширтээд суучихдаг болсон” гэж гомдол тавиад л. Гэхдээ асуудал компьютерт байгаа юм биш. Амьдрах хэв маягт хамаг учир бий. Хүүхэд багачуудын нүдний өмнө харагдах “амьд үлгэр жишээ” тун чухал. Эргэн тойронд нь хэн ч сонирхдоггүй спортын төрлөөр ганцаархнаа хичээллэж байгаа хүүхэд спорт танхимд олимп, дэлхийн аваргуудын дэргэд хичээллэж байгаа хүүхэд хоёрын хэн нь илүү амжилт үзүүлэх нь тодорхой. Хот даяараа таньдаг ахмад болон өнөө цагийн ододтой нэгэн дээвэр дор бэлтгэл хийж байгаа хүүхэд бахархан, хичээх нь дамжиггүй.  
Ахуйн архидалт улс орон дахь спортын хөгжилд огт нөлөөгүй гэж хэн ч хэлэхгүй. Хөлбөмбөгч, хоккейчдын дунд байдаг маш олон тооны архичдыг хар. Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин тамхи татаад, нэг үдэш 200 мянган еврогоор уучихаж байна. Архинаас гарч байгаа тамирчид бий ч чадахгүй “живсэн” хүн маш олон. Энэ бүхнийг хараад сууж байгаа хөвгүүдэд тэд “амьд жишээ” болж байгаа юм. 

“Архичдын чансаа”-г хараад би огт гайхаагүй. Яагаад гэвэл асуудал газар нутагт байгаа юм биш. Хүмүүст л гол асуудал байна. Тэдний гэрбүлийн зуршил, ертөнцийг үзэх үзэл. Би сүүлийн 15 жил Москвад амьдарч байна. Гэрийн хажууханд сайхан спорт талбай байгаа. Тэнд хүмүүс байнга хөлбөмбөг, сагс тоглож байдаг. Гэхдээ би тэнд орос залуусыг олж хараагүй. Азиас ирсэн зочид бөмбөг өшиглөн, эсвэл хуучин ЗХУ-ын БНУ-ын залуучууд л байдаг. Зармдаа тэнд боксын бэлтгэл хийж байгаа хөвгүүдтэй тааралддаг. Хаанаас ирснийг нь асуух ч хэрэг байхгүй, бүгд Кавказын чечень, дагестан, осет, ингушууд. Харин орос залуусын цугладаг спортын талбай бий. Дасгал хийх төхөөрөмжүүдтэй цэцэрлэг. Гэхдээ оросууд тэнд биеийн тамираар хичээллэх биш суниалтын төхөөрөмж дээр хэвтээд шар айраг уух гэж л цугладаг юм. Яагаад гэвэл энэ нь тэдэнд амар. Яагаад гэвэл тэдний шүтээнүүд нь ч бас уудаг болохоор.  
Цаашдаа яах бол? Энэ жагсаалт надад шинэ юм юу ч өгөөгүй ч уншихад л хамаг бие хүйт оргиод явчих юм даа”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
26
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.