Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шинэ жилд эрт догдолж эхэлдэг хүн хамгийн жаргалтай, эелдэг байдгийг эрдэмтэд тогтоожээ


Шинэ жилийн баяр болоход бас багагүй хугацаа үлдээд байгаа хэдий ч та хэдийнээ догдлол мэдэрч, юу юугүй гацуураа засан, чимэглэл өлгөмөөр санагдаж байна уу? Бас шинэ жилийн дуу сонсож, кинонуудыг үзэж эхлэхээр яарч байна уу?

Гэрээ шинэ жилд зориулж чимчихээд, гацуураа хараад суухад бага насны жаргалтай мөчүүд тань санаанд бууж, бодит амьдралын хүнд хэцүү, стресстэй бүхнээс холдоно гэдэг сайн хэрэг. "Баярт эрт догдлохын цаана сэтгэл зүйн олон тайлбар бий. Түүнээс хамгийн түгээмэл нь бага насны дурсамжаа санагалзах, ид шидэнд итгэх, өөртөө аз жаргал зохиох байдаг" хэмээн "MindFixers" төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Стив МкКеон ярьжээ. 

Шинэ жилийн баяр хүүхэд насны хамгийн тод дурсамжуудыг хадгалсан байдаг. "Магадгүй өвлийн өвгөн байдагт одоо болтол итгэдэг, дотор нь одоо ч бяцхан жаал, эсвэл охин байдаг тийм хүмүүс энэ их стрессээр дүүрэн дэлхийг илүү хялбар, жаргалтай туулдаг" хэмээн Стив тайлбарласан байна. 

Танд зориулаад шинэ жилийн гайхалтай дууны жагсаалтыг сонирхуулж байна. Сонсоод, догдлоод байж дээ.  


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hmnnn 2020.11.13 172.69.252.139

magadguil ym ghdee huuhed bhdl erunhiiduu ih dodgdoldog bayarladag ymdaa tom bolood bol huuhduudee dvvnaraa bayarluulah gej ym hh bhdaa

0 Хариулах