Хайх зүйлээ бичнэ үү

мин

Япон ёкозүна төрүүлэх арга

Тэгвэл япон арслангууд тийм аз хийморьгүй улсууд болж таарч байна уу?


“Юүкан Фүжи” Сэтгүүлч Ооми Нобүаки
Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос 11 дүгээр сарын 28-нд Токиогийн Кокүгикан ордонд хуралдаж, Кюүшюү башёгийн талаар хэлэлцлээ. Гурван ёкозүнаг бүгдийг нь унагаан, 12 ялалттай тэмцээнийг өндөрлүүлсэн озэки Кисэносатогийн талаар тус хорооны тэргүүн Мория Хидэшигэ “Ирэх Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн ч ёкозүна цол олгохгүй” гэж ярьлаа. Хорооны бусад гишүүд ч мөн ийм бодолтой байна. Мория Хидэшигэ Кисэносатог маэгашира цолтонд гурван удаа өвдөг шороодсон, түрүү бөх болох ёкозүна Какүрюүгээс 2 даваа дутууг онцолж, “Башёг нэг ч удаа тэргүүлээгүй. Хэдий үзүүрлэсэн ч тун учир дутагдалтай. Ирэх тэмцээнд түрүүлсэн ч дэмжихгүй” гэж хэлсэн. Ялангуяа тэмцээний 13 дахь өдөр Точиношинд бярдуулан унасан нь аварга болох болоогүйг харуулсан гэж тус хороо үзжээ.


Кюүшюү башёд озэки Гоэйдо аварга цолны төлөө барилдсан ч 13 дахь өдөр хэдийнэ 4 унаад бүтэлгүй болсон.
Энэ он гараад Хаврын тэмцээнд Котошёогикү, Зун, Нагоя, Намрын тэмцээнд озэки Кисэносато 3 дараалан, Кюүшюүд озэки Гоэйдо гэсэн таван тэмцээн дараалан япон арслангууд аварга болох гэж тэмцсэн ч гурвуулаа “аваргуудын ханыг” давж чадаагүй.  

Япон ёкозүна 2003 оны Нэгдүгээр сарын тэмцээний дундуур зодог тайлсан их аварга Таканоханагаас хойш 14 жил төрсөнгүй. Хэзээ япон ёкозүнатай болох бол?
“Ёкозүна гэдэг хүссэн хүн болгон болчихдог эд биш. Аз ёндоо, сүлд хиймориос шалтгаалдаг зүйл” гэж ёкозүна Харүмафүжи хэлж байсан. Тэгвэл япон арслангууд тийм аз хийморьгүй улсууд болж таарч байна уу?
Кюүшюүд ёкозүна болох гээд бараагүй Гоэйдо “Үнэхээр хүчтэй бол ялна. Хүчгүй болоод л ялагдаж байна. Харамсах зүйлгүй” гэж хүч дутуу гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гоэйдо, Котошёогикү нарын хувьд тус бүр нэг удаа ёкозүна цолын болзол сонссон. Анхны дайралтаараа аварга бол гэдэг нь ахадсан хэрэг байж ч болох юм.
Хакүхо өнгөрсөн Зуны тэмцээнд Кисэносатогийн ёкозүна болох замыг хаасныхаа дараа “Дан ганц барилдааны бэлтгэл хийгээд ёкозүна болдоггүй. Заримдаа бусад бөхчүүдтэй хамтдаа дуу дуулж,  тоглож наргиж байх нь чухал” гэж зөвлөсөн.


Тэгвэл япон арслангууд хэт даруу төлөв байгаа юм болов уу? Энэ бүхний ард япон ёкозүна төрүүлэх гэсэн хүмүүс, нийгмийн асар том, хэрээс хэтэрсэн хүлээлт байгаа нь тэдэнд дарамт болж байна.  
Хэн нэг нь ёкозүна цолны болзол сонсонгуут нийгэм тэр чигээрээ бужигнаад л. Нэгдүгээр сард түрүүлсэн озэки Котошёогикү гэхэд энд тэнд уригдсаар байгаад башёгийн сүүлчийн өдрөөс хойш бүтэн сарын дотор ганцхан өдөр амарсан гэнэ. Намрын тэмцээнд түрүүлсэн Гоэйдо төрөлх сургууль Сайтама, төрсөн нутаг Осакад хоёр удаа том параданд оролцсон. Тэгээд ямар үр дүн гарсныг та бүхэн мэдэж байгаа.  
Тиймээс дараа дахин ёкозүна цолны болзол сонссон япон бөх гарвал бүгдээрээ мэдээгүй, хараагүй юм шиг царайлцгаая. Энэ л “Эх орны үйлдвэрийн ёкозүна” төрүүлэх ганц арга болоод байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.