Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

UB LIFE-ийн туршилт: Та яг одоо юу уншиж байна вэ?


Дотор нь нэг л ороход гарах аргагүй болж, тэр ертөнцдөө уусан шингэж, сүүлийн мөрийг уншиж дуусах хүртэл зүрхээ догдлуулан суудаг уншигч та бүхний ертөнцөөр аялахаар шийдэн энэ удаагийн нийтлэлээ бэлдээд байна. Гэртээ байх хугацаандаа ямар ном сэтгүүл уншиж, юугаар оюуны цангаагаа тайлан байсныг бид энэ удаад оролцсон 8 хүнээсээ асуусан юм. Тэдний номын ертөнцөөр хамтдаа аялцгаая!

1. Мэдисон нутгийн гүүрнүүд - Роберт Жеймс Уоллер 

Сайн байцгаана уу. Намайг А.Анужин гэдэг. МУИС-ийн Утга зохиол судлалын ангийн оюутан. Хөл хорио эхэлснээс хойш сурч буй мэргэжилтэйгээ холбоотой номуудаас гадна хэд хэдэн уран зохиолын ном уншсан байна. Энэ үеэр уншиж амжаагүй номуудаа унших цаг завтай болсон нь сайхан хэрэг. Тэдгээрээс нэрлэвэл, Ф.М.Достоевский “Маанаг”, “Мөрийтэй тоглогч”, Харпер Лий “Гургалдайг хөнөөхүй”, мөн Жером Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт”-ийг хараахан уншиж дуусгаагүй байгаа.

(Уншигчийн өөрийн дарсан зургуудаас)

Яг одоогоор би Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан зохиолч Роберт Жеймс Уоллерын “Мэдисон нутгийн гүүрнүүд” хэмээх номыг 2 дахь удаагаа уншиж байна. Энэ ном бол хамгийн гайхалтай сайхан хайрын түүхүүдийн нэг. Зохиолын үйл явдал бүрд догдолж, дүрүүдийн мэдэрсэн бүгдийг мэдэрч, хайрлаж, аа бас хөнгөн гунигт автан байж уншсан ном. Кино нь ч мөн номыхоо адил гайхалтай бүтээл. Үзээрэй гэж санал болгох байна. Киноных нь дуунуудыг сонсох бүрт "Хайр яаж ийм энгийн хэрнээ агуу байдаг юм бол" гэдэг бодол төрдөг. Уншиж дууссаны дараа ч сэтгэлд дэндүү дотно, дулаахан санагдаж, ийм агуу хайрыг мэдэрсэндээ, энэ цаг үед амьдарч, энэхүү номыг унших хувьтайдаа баярладаг.  

(Уншигчийн өөрийн дарсан зургуудаас)

Номын дуртай хэсгээс:

Надад хэлэх ганцхан зүйл байна. Ганцхан. Би үүнийг дараа нь дахиж хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Чамайг үүрд санаж аваасай гэж хүсэх байна: Бидний амьдарч буй энэ хоёрдмол ертөнцөд хайр ийм тодорхой байх тохиолдол ганцхан удаа л гардаг юм шүү. Хоёр хүний бие биеэ гэсэн хайр. Дахиад хэчнээн олон удаа төрсөн ч тийм юм ирэхгүй. Хэзээ ч.

Энэ бүхнийг ахин дахин мэдрэхийн тулд би номоо ч ахин дахин шинээр эхлүүлсээр байх биз ээ. Баярлалаа.

2. Readers Digest болон New Yorker сэтгүүлүүд

Сайн байна уу? Намайг Данна гэдэг. Ном нэлээн унших дуртай ч сүүлийн үед номоосоо хэсэг завсарлага авч нийтлэл унших дадал өөртөө суулгаж байгаа. Аливаа нэг сэдвийн дагуу нэг бүтэн ном уншиж байснаас сайн бичигдсэн хэдэн нийтлэл унших нь миний хувьд илүү цаг хэмнэсэн мэт санагдах болсон л доо. Харин тийм сайн чанартай нийтлэлүүдийг сэтгүүлээс олж авах нь хамгийн зөв арга гэдгийг саяхан олж мэдсэн.

Гэхдээ орлого багатай залуу хүний хувьд уншмаар байгаа ганц нийтлэлийнхээ төлөө нэг сэтгүүлийг аваад байх нь санхүүгийн хувьд тийм ч тааламжтай байсангүй. Харин азаар саяхан нэгэн Монгол апп олсон нь Уорлд Плас (WorldPlus) байлаа.

Монголоос гадна миний унших дуртай Readers Digest, New York зэрэг гадаад сэтгүүлүүдтэй, хамгийн гол нь сарын төлбөрөө хийчихвэл бүх сэтгүүлүүдийг нь үнэгүй уншиж болдог давуу талуудтай. Карантины үеэр орон дээр хэвтэнгээ, диван дээр суунгаа, хаа л бол хаана утсаа бариад л дэлхийн шилдэг нийтлэлүүдийг уншиж карантиныг өнгөрүүлж байна даа.

3. Норвегийн ой - Мүраками Харүки

Сайн уу. Намайг Г.Ариундэлгэр гэдэг. Оюутолгой компанид ажилладаг. Энэ ном сүүлд бэлгэнд ирсэн юм. Их олон хүнээс сонирхолтой гэж сонссон болохоор таалагдаад шууд уншиж эхэлсэн. Бичвэрийн хэлбэр, утга санаа нь өвөрмөц, задгай санагдаж байгаа. Би нэг их ном уншаад байдаггүй юм л даа. Ихэнхдээ уран зохиолын ном уншиж байсан. Хөл хорионы үеэр яг ажилтай байж таарсан болохоор ном унших цаг зав гаргаж чадаагүй ч аль болох боломжоороо ном уншихыг хичээдэг. Гоё ном уншихаар орчноосоо тасраад ном дотроо орчихдог. Үйл явдалд нь ороод сонирхолтой санагдаад, уншиж дууссаны дараа ч гэсэн бодогдоод байдаг. Ер нь юм уншихад өөрийн гэсэн өнгө аясаар өөрийнхөө ертөнцөд оруулаад уншдаг болохоор кино үзэхээс илүү өөртөө уусгаж авдаг даа.

4. Хайрлах урлаг - Эрих Фромм

Сайн байна уу. Намайг С.Жаргалтуяа гэдэг. Хүмүүс Туяами гэж дууддаг билээ. Дизайнер, стилистийн ажил эрхэлдэг. Хөл хорионы үед гэрээсээ олон ажил амжуулах шаардлага гарч их завгүй өдрүүд өнгөрч байна. Гэсэн хэдий ч замд түгжирч цаг алдахгүй гэртээ тав тухтай байгаа болохоор өөртөө цаг гаргаж, сэтгэл санаагаа цэгцлэх боломж гарч байна шүү. Тиймдээ ч бөөгнөрөөд байсан номуудаа эхнээс нь уншаад авлаа. Та бүхэнд психологич, социологич Эрих Фром-ын Хайрлах урлаг номын талаар сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ. Хөнгөн уншигч бол нэрнээс нь хараад шууд л хайрын романсыг төсөөлж болох юм.

Энэ номоос хайрлах урлагийн талаар зааварчилгаа хүлээсэн уншигчийн урам хугарах болно. Учир нь энд хайр гэгчийг хэн дуртай нь жинхэнэ “хүн” болсон эсэхээсээ үл хамааран шунан автдаг сэтгэл хөдлөлийн үр дагавар биш юм шүү гэдгийг онцолж эротик хайр, эцэг эхийн хайр, өөрийгөө хайрлах хайр цаашлаад бурхныг хайрлах хайрыг ч тайлбарлахыг оролдсон болно.

Маркс хэлэхдээ: Хүнийг хүн л гэе. Хүн өөрөө хорвоотой харьцаж буйг хүн ёсны гэж ойлго. Ингэснээр чи хайрыг хайраар л, итгэлийг итгэлээр л сольж болно. Хэрвээ чи урлагаас баяр баяслыг эдлэх гэж хүсвэл урлагийн боловсролтой байх ёстой. Хэрвээ чи үнэхээр л бусдад нөлөөлөхийг хүсэж байвал чи тэднийг хөдөлгөж дэмжиж чаддаг хүн байх ёстой. Хэрвээ чи бусдын хайрыг дуудаж чадахгүй бол нэг үгээр хэлэхэд, хэрвээ чиний хайрлаж буй чинь хайр гэдгээрээ бусдын хайрыг бүтээж чадахгүй бол, хэрвээ чи хайрлаж буй хүн гэдгээрээ, амьдралыг илэрхийлж буйгаараа бусдад хайрлуулж чадахгүй хүн гэвэл чиний хайр яаж ч чадах чадваргүй азгүйтсэн азгүйтэл гэжээ.

Хайр бол …. гэсэн тодорхойлолт хэлэхийг оролдож буй хийрхэгчдийг сонсож сэтгэл хөдлөл, араатанлаг инстиктдээ автаж түүнийгээ л хайр гэж ойлгосон хүмүүс хөөрхийлөлтэй. Өөрийг индивидуал хүн болсон гэж үзээд хайрлах урлагаар хичээллэж буй эрхэм бусдыг эзэмших гэснээсээ салж чадсан мөн бусдаас хамааралгүй болж чадсан, цаашлаад бусдыг мөлжих гэсэн дур хүслээ дарж чадсан мөн үүн дээрээ овоолж оцоолох дур хүслээ дарсан нэгэн байх нь хайрын ёс суртахууны хувьд наад захын ойлголт юм. Ийм хүмүүс өөрийнхөө хүч чадалд итгэлтэй, бас түүндээ итгэх зориг хатуужилтай байдаг. Бусдыг болоод өөрийгөө хайрлах хайр чиний индивидуал чин хүсэл байж хүн болж боловсорсон тохиолдолд хайрлах урлагийн боловсрол төлөвшиж ирнэ. Өглөг бол хайрын нэг илрэл билээ. Хэрэв та шууд л материаллаг өглөг бодож буй бол уучлаарай, одоохондоо та хайранд шунах хүслээ дарна уу. 

Ерөөсөө хүн өөрийнхөө дотор буй амьд зүйлcээсээ бусдад өгч байдаг. Өөрийнхөө ойлгоцоос, өөрийнхөө мэдлэгээс, өөрийнхөө алиа хошноос, өөрийнхөө эмгэнэл гашуудлаас ч өгнө. Ингэж хүн өөрийнхөө амьд буй зүйлсээс бусдад өгч буйгаараа бусдын хүрээг томруулж, бусдын амьд байх боломжтой сэтгэлийг тэлж цаашлаад өөрөө өөрийнхөө амьд байх сэтгэлээ дүүргэж байдаг.

5. 1639 сэтгүүл

Сайн байна уу? Намайг Э.Орхон гэдэг. "Mifox" анимейшн студид аниматор. Анх ном, сэтгүүл унших тийм ч сонирхолгүй байсан ч Youtube бичлэг үзэж байгаад хүмүүс их ном уншдаг юм байна, тэндээс янз янзын юм мэдэж авдаг юм байна гэж бодсон. Бичлэг хийсэн хүн нь ч бас их зөв сайхан хүн шиг санагдаж байсан. Тэгээд л анх хувь хүний хөгжлийн ном бага багаар уншиж эхэлсэн. Тэгээд сүүл рүүгээ ихэвчлэн уран зохиолын ном уншдаг болсон. Гоё гоё эшлэл түүж авах, харах их дуртай.

Сүүлийн үед би WorldPlus гэж апп ашиглан сэтгүүл унших дуртай болсон. Юмнууд нь хөдлөөд, энд тэндээс урсаж гарч ирж байгаа байдал, бичлэг болон дуу холбосон зэрэг нь үнэхээр таалагдаж байгаа. Надад бол дараагийн хуудас нь яаж гарч ирэх бол гэдэг их сонирхолтой санагдаад, хүлээгээд байдаг болчихсон.

6. Хайрын дөчин дүрэм - Элиф Шафак

Намайг Гансүхийн Нямдэлгэр гэдэг. СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын 4-р курсийн оюутан. Миний одоо уншиж байгаа ном Тагтаа паблишингаас гаргасан "Хайрын 40 дүрэм". Аль эрт гарах үед авна даа гэж бодож явсаар номын баяраар аваад одоо л уншиж эхэлж байна. Товчоор танилцуулбал хүний амьдралын мөн чанар өнгөрсөнд ч, одоод ч магадгүй ирээдүйд ч тэр л хэвээрээ байсаар байх тухай гэж болох юм болов уу. Номоо дөнгөж эхлүүлж байх үедээ санаандгүй ч юм шиг явж байгаад номын хэлэлцүүлэгт нь орсон юм. Тэнд орчуулагч нь байгаад номын тухай олон сонирхол татахуйц зүйл ярьсан нь бас их унших хүсэлд автуулсан юм байна.

Тарковскийн хэлсэн нэг үг байдаг даа. "1000 хүний уншсан тэр нэг ном 1000 өөр ном болдог" гэдэг шиг хэн нэгний дотоодоос гарсан тэр нэг зүйлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө хөрвүүлэн буулгадаг нь ном уншихын хамгийн сайхан нь гэж боддог. Ээлжээ хүлээж байгаа номын жагсаалтад маань Камюгийн "Хөндлөнгийн хүн", Достоевскийн "Хөвгүүн заяа" явж байна даа.

7. Монголын нууц товчоо

Намайг Б.Энхмэнд гэдэг. МУИС, ШУС-ийн магистрантур. Би Монголын нууц товчоог 365 хоногт уншиж байна. Нууц товчоог дахиж уншина даа гэж бодоод амжихгүй яваад байсан юм. Энэ жилийн төрсөн өдрөөр түүх судалдаг найз маань бэлгэнд өгсөн. Нэг нүүр нэг өдөрт уншихаар тохируулсан нь амар санагдаад ширээний ном болгож уншиж байгаа.

8. Her World/ HW сэтгүүл

Сайн байна уу? Намайг М.Гүнчинмаа гэдэг. Дизайнер мэргэжилтэй. Сүүлийн үед загварын сэтгүүлүүд сонирхож, их уншиж байгаа. WorldPlus аппликейшн дээр байдаг загварын сэтгүүлүүдийг харж, урам зориг, шинэ санаа олж авахыг хичээдэг. Заримдаа өөрийн гэсэн өвөрмөц санааг гаргахын тулд өөр нэгэн гоё сайхан зүйлийг харах хэрэгтэй байдаг юм билээ. Сэтгүүлүүд их онцгой л доо. Зураг, дизайн, текстийг хүртэл яаж харуулж байна, хэрхэн таатай, цэгцтэй, шинэлэг болгож байна гээд тэр чигтээ шинэ содон зүйлсээр дүүрэн, өвөрмөц санагддаг. Бас бүх төрлийн мэдээллийг нэг дор авч болдог болохоор үнэхээр таалагддаг. 

Энэхүү нийтлэлд оролцсон, уншсан та бүхэндээ маш их баярлалаа. Нэгэн мэдээлэл хүргэхэд Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд промо кодоо идэвхжүүлээд, идэвхжүүлснээс хойш 3 сарын турш дэлхийн шилдэг сэтгүүлүүдийг багтаасан WorldPlus аппликейшнийг үнэгүй ашиглах онцгой эрхтэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.10.25
ВИДЕО: Та яг одоо "crush"-аа болзоонд урьж чадах уу?
2
2021.10.15
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
2021.04.16
Видео: Залуус хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгаагаа хуваалцсан нь
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.