Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

The Big Ideas: Агуу санааны эзэдтэй танилцъя (№2)


Арванхоёрдугаар сарын 25-нд уншигчдын гарт хүрэх "Гэрэг" сэтгүүл, "The New York Times"-тай хамтарсан "The Big Ideas" сэтгүүл энэ шинэ жилийн баяраар өөртөө өгөх хамгийн гоё бэлэг болох болно. Тус сэтгүүлээс дэлхийн алдартай эрхмүүд хэрхэн үзэл бодол, "агуу санаа"-гаа хуваалцсаныг олж уншаарай. Тус 13 эрхэм, 13 агуу санааг цувралаар та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн гоё нь та хөл хорионы энэ цаг үед "The Big Ideas" сэтгүүлээ шууд хүргүүлээд авах боломжтой юм шүү. Та урьдчилан захиалж, хүргүүлэн авахыг хүсвэл ЭНД дарахад л хангалттай.

1. Гавин Гриндон (Куратор, эрдэмтэн)

Тосон зургууд: Музей, газрын тосны корпорациудын таагүй түншлэл

Олны хараа музейн зүг туссан цаг үе. Ийм эсэргүүцлийн хөдөлгөөн урлаг ч гэлтгүй олон нийтийн дуу хоолойг улам бүр тодосгож, нийгэмд эзлэх урлагийн нөлөөг дахин эргэцүүлж, музей хэний төлөө, юуны тулд оршдог талаарх асуултыг тавьдаг. Тэмцэгчдийн тавьдаг бас нэг асуулт урлаг эцсийн бүлэгт хэний эрх ашгийг хамгаалж байна вэ?  Иргэдийн үү? Музейн үү?, эсвэл дэмжигч нэртэй байгууллагуудын уу? ... Ихэнх музей өөрсдийгөө нийтэд үйлчилдэг чөлөөт орон зай хэмээн цоллодог ч “Liberate Tate”-ийн үйл ажиллагаа, амжилтаас хойш тэд хэлсэн үгнийхээ эзэн болох шаардагатай тулж байна. Энэ нь санхүүжилтийн ёс зүйг кураторын ёс зүйгээс салангид байлгах боломжгүй гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн явдал. Санхүүжилт, санхүүжилтийн загвар тухайн байгууллагын үнэт зүйлийг илэрхийлдэг. ... Музейн тунхагладаг төвийг үл сахигч, соёл, өв уламжлалаа хойч үедээ хадгалан үлдээх бодлого болон тухайн үнэт зүйлсийн эсрэг ажиллаж буй хүмүүсийн дэмжлэг хоорондоо харш гэдгийг хүлээн зөвшөөрч чадах уу? Эдгээр асуулт музейн шинэ захирлуудын хувьд тун амаргүй сорил болно.

2. Эрик Каплан (Эммигийн шагналт телевизийн продюсер, зохиолч)

Бүтээмжийн талаарх таван таамаг

"Урлаг" хэмээх үг хэлбэрдэлт шиг санагдаж мэднэ: Хүмүүс энэ үгийг сонсмогцоо хэн нэгэн тэднийг роман уншихыг, эсвэл музей явахыг, үгүй бол ямар ч дэлбэрэлт гардаггүй кино үзэхийг шахаж шаардах вий гэж санаа зовдог.

Миний хувьд урлаг гэдэг бол бүтээмжээр цэнэглэгдэж басхүү хувиран өөрчлөгдөх боломжтой амьдралын тодорхой бүрдэл хэсгүүдийг заасан нэршил. Бүтээмжтэй байна гэдэг амьдралд маш чухал. Үүнгүйгээр бид ерийн нэг тогтмол хөдөлгөөнд, өнгөрсөндөө гацаж оршино. Харин үүнтэйгээр бид амьд гэдгээ мэдэрч, бүр цог золбоотой байж чадна.

Гэхдээ урлагийг ердөө л бүтээмжээр дүүрэн амьдрал хэмээн тайлбарлах нь бүдэг бадаг зүйлийг улам тодорхойгүй болгож буй хэрэг биш үү? Тэгээд ч бүтээмж гэж ер нь яг юу юм бэ?

Энэхүү оньсогыг тайлахын тулд бүтээмжийн тухай таван таамаг дэвшүүлж буй минь энэ.

3. Миэко Каваками (Японы Акүтагава шагналт зохиолч)

Зүгээр л инээмсэглэж болох атал юунд бухимдана вэ?

Гуравдугаар сарын сүүлч гарахад Ковид-19 дэлхий даяар хэдийн эмх замбараагүй байдал үүсгэж, цахим ертөнц айдас төрүүлэм зураг, бичлэгээр дүүрсэн байв. Гэсэн ч Японд өдөр хоногууд эгэл жирийн хөвөрч байсан нь итгэхийн аргагүй санагдана. Японы Засгийн газар энэ зун Олимпын наадмыг зохион байгуулна гэдэгтээ итгэж асан гуравдугаар сарын 21-нд ихэнх нь амны хаалт зүүсэн хэдэн сая хүн нэг нэгэндээ хань болж, сакура дэлгэрэхийг ажин суухаар салхинд гарчээ. ... Юмс үзэгдлүүд удалгүй эрс өөрчлөгдсөн ч сакура цэцэгсийн дор мод ширтэн бүгд ховсдуулчихсан мэт налайн суух тэр хүмүүсийн дүр зургийг би оюун санаанаасаа тийм ч амар чөлөөлж чадсангүй. Эргээд харахад, айдас төрсөн ч мэдрэмж минь өөр зүйлтэй сүлэлдсэн нь илт байлаа. Өнөөх үзэгдлийн цаанаас сэтгэл хөөрөл гэмээр нэгэн зүйл ундран гарч иржээ; дистопи, утопигийн аль алины амин чухал найрлага тэр билээ.

Эцгийн эрхт ёс хийгээд дүрэм журмыг ягштал мөрдөх дарамт шахалт нь шашин шүтлэг лугаа болсон Японы нийгэмд хямралтай нүүр тулна гэдэг нь юуг илэрхийлэх вэ? Тэд бидний уур хилэн, дур хүслийг яаж дээрэмдэх бол? Бидний төсөөлөл, бүтээлч хүч тарамдагдаж таарах уу? Үнэхээр тийм нөхцөлд тулж очлоо гэхэд хэрхэн эсэргүүцэж, ямархуу бүтээлүүд цэцэглэх вэ? Энэ талаарх бодлууд, совин, итгэл найдвар, эргэлзээ минь дараах түүхийн үүтгэл болсон юм.

Эдгээр болон нийт 13 онцгой нийтлэлийг бүрэн эхээр нь та "The Big Ideas" сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
3
2 цагийн өмнө
Тэр чиний "soulmate" гэдгийг батлах 5 шинж тэмдэг
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах