Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

The New York Times | “The Big Ideas” дугаараас онцлох 6 нийтлэл


"Гэрэг" сэтгүүл "Нью-Йорк Таймс"-тай хамтран бүтээсэн "The Big Ideas" сэтгүүлээ уншигчдын гарт хүргэхэд бэлэн боллоо. Таны мэдлэг оюунд нэмэр болох, цаг хугацаагаа үнэ цэнтэй өнгөрүүлэх агуулгыг хүргэх нь “Гэрэг”-ийн хамт олон бидний эрхэм зорилго билээ. “The Big Ideas” дугаараас онцлох 6 нийтлэлийг хүргэж байна.

Мексикт хүний эрхийн хөдөлгөөний галыг асаасан ‘Рома’

Орчуулсан Батсүхийн Нямзул

Жүжигчин Ялица Апарисио

Ганц кино нийгмийн ухамсар, өөрчлөлтийг асааж чадна гэж би хэзээ ч бодож явсангүй. Гэтэл миний гол дүрд нь тоглосон, найруулагч Альфонсо Куароны "Рома" кино 2018 онд нээлтээ хийснээр эл явдал биелэлээ олсон билээ. Гэнэтхэн л төрөлх Мексик орны ард түмэн урт хугацааны турш хорио цээр гэгдэж ирсэн арьс өнгөөр ялгаварлах үзэл, уугуул иргэдийг гадуурхах байдал, нэн ялангуяа түүхэн цаг үеийн турш Мексикийн нийгэмд эрхээ хасуулж ирсэн уугуул ажилчдын эрх ашгийн талаар нийгэм даяараа хэлэлцүүлэг өрнүүлж эхлэв...

Л.Өлзийтөгс: Уншигчдын төсөөлөл зохиолчдынхоос ч баялаг

Урд жилүүдэд бол шинэ он гарах гээд бужигнаж байдаг хотод ажин түжин, айдас түгшүүрийг сэм чагнаалсан өдрүүд иржээ. Шинэ жил болохгүй, цаг хугацаа ч таг зогссон юм шиг царцанги хөндүүр өдрүүд үргэлжилж байна. Ийм өдрүүдэд эргэн тойрны өрнөлийг мартаад байр сууцандаа бүгж, балга цай, дуртай номтойгоо өдөржин ноолорч суух нэг арга бий. Тэгж хүсэх ахул шинэ номын сураг чих дэлслээ. Л.Өлзийтөгсийн шинэ роман “Хараацай зогсолт”, хоёр дэвтэр экспериментал роман. Ярилцлага авах хүсэлтээ илгээж хариу хүлээх зуур цаг хугацаа чухам л агшиж сунадаг нь үнэн юм шиг санагдсан сан. Хэрхэн хариу ирсний үр дүн нь уншигч таны гарт яг одоо амьд халуунаараа байна...

Бидний туулж буй үл мэдэх айдас

Орчуулсан Жамъяан-Очирын Тэгшжаргал

Кейт Бланшетт

Айдсыг ялж, хуваагдмал байдлыг даван туулж, хамтдаа илүү аюулгүй, илүү утга учиртай холбогдох гүүр болдог учраас урлаг бидний амьдралд хамгийн чухал гэдэг нь юутай үнэн билээ.

Хөл хорионд орсноос болж цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа охиндоо гэрээр хичээл зааж суутал Доуг хэмээх хав нохой маань сүүлтэйгээ хөөцөлдөхийг хараад би санамсаргүй “Энэ яг галзуурсан байх аа” гэчхэв. Гэтэл охин маань надаас “Ээжээ, галзуурсан гэж юу гэж байгаа юм бэ?” гэхэд нь би “Ухаан нь самуурсан гэсэн үг юм аа” гэлээ. Тэрхэн даруйд охин маань дутуу зурж орхисон лусын дагина руугаа хараад “ухаан нь самуурсан” хэмээн амандаа бувтнан давтах нь сонсогдлоо...

Гоо сайхан бидний амьдралд хэрхэн оршдог вэ?

Гоо сайхан гэдэг хэт том, эсвэл өчүүхэн жижигхэн ч байж болох агуулгыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс хардаг. Заримд нь хаялах цас, шиврэх бороо, байгаль дэлхий гоо үзэсгэлэн бол заримд нь сайхан хүн, сайхан амьтан гоо сайхан болж үзэгдэнэ. Харин зарим нь цаг хугацааг алхам сөөмөөр урагшлахыг мэдрэх тул орон зай, цаг хугацаа ч гоо үзэсгэлэн байж мэднэ. Японы нэрт зохиолч Мишима Юкиогийн “Гоо сайхныхаа төгс төгөлдөрт хүрээд унах юм Навч минь чи” гэсэн хайку шиг гоо үзэсгэлэн гэдэг тодорхойлоход бэрхтэй, эсвэл ямар туйлын үнэн ч байж мэднэ. Ямартай ч бид салбар бүрийн мэргэжилтнүүдэд “Гоо сайхан гэж юу вэ” гэсэн асуултыг тавьсан юм. Эмч, тамирчин, математикч, тогооч, барималч, малчин, пирсинг артистууд энэ асуултууд хэрхэн хариулсныг хүргэе...

Дүүжин даажингийн хуулийг сөрсөн Монгол

А.Долгион


2018 онд чинээлэг бүлгийн орлого, хэрэглээний үнийн дүнг ядуу бүлгийнхтэй харьцуулахад зөрүү 7.8 байсан нь тэгш бус байдал хэдэн зууны турш өндөр байсан Чили, Бразил, Энэтхэг улстай ойролцоо үзүүлэлт юм.

2012 онд би Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч нарын дунд судалгаа хийж явахдаа танилцсан олон хүний нэг нь Төрөө байв. Бүрэн дунд боловсролтой, 37 настай энэ залуу нүүрс тээвэрлэгч том оврын машин барих болсноор эхнэр, хоёр хүүхдээсээ тусдаа амьдрахад хүрчээ. Анх том оврын машинаа зээлээр авч, нүүрс зөөж тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулаад нутаг буцаж, гэр бүлтэйгээ сайхан амьдарна хэмээн найдаж ийнхүү хүнд хүчир ажил хийх шийдвэр гаргасан юм. Төрөө нэг удаа нүүрс тээвэрлэхдээ Ухаа Худаг уурхайгаас Гашуун Сухайт боомт хүртэл 260 км замыг 2-3 өдөрт туулна. Зам муу тул дугуй хагарах, машин эвдрэх энүүхэнд. Цаашлаад танил жолооч нар нь энэ зам дээр осолдож, зарим нь амь насаа алдсан хэмээн Төрөө ярьсан юм. Зам дагуу амрах байр, уурхайн ойр орчимд эмнэлэг, цагдаа гэх мэт үйлчилгээ байхгүй. Тиймээс ихэвчлэн гэр буудал, эсвэл машиныхаа бүхээгт унтдаг аж...

MAGNOLIAN: УДААН ШАТАХУЙН ҮЙЛ

ЗурагТайлбар
Гэрэл зургийг: Chayodu 



Magnolian (Б.Дөлгөөн)-ийн анхны цомог “Famous men” гарснаас хойш хоёр дахь цомгийг нь бид их л удаан хүлээсэн санагдана. Анхных нь 2016 онд долоон дуутай ЕР цомог гарч байсан бол хоёр дахь нь энэ оны есдүгээр сард есөн дуутай бүрэн хэмжээний цомог болон мэндэлсэн билээ. Түүний хөгжмүүд анхнаасаа орчин үеийн залуусын хүсэж хүлээж байсан шинэ уур амьсгал нэмсэн, чихэнд эвлэг буух энгийн, бас хөгжимлөг байсантай маргах хүн үгүй биз.

Түүний шинэ цомгийн нэр “Slow Burn”. Монголоор “Удаан шат”. Өөрийнх нь тайлбарлаж буйгаар энэ нэр хэд хэдэн санааны нийлбэр аж. Уг нь “Slow Burn” нь “Уураа барих” гэсэн утгатай ч ийм агуулга түүний цомогт үгүй. Харин “Slow Burn” нэртэй кино бий. Бүхэлдээ хэмнэл удаантай ч киноны тайлал таашаал өгөхүйц хүчтэй байсан нь түүний цомгоо нэрлэх нэг шалтгаан болж. Түүнчлэн хоёр үгийн утга “slow-удаан”, “burn-шатах” эсрэгцсэн шинжтэй.  Тиймээс бид түүний хөгжмөөр дамжуулан хэрхэн удаан шатсан тухай хөөрөлдсөн юм...


“Гэрэг” сэтгүүл Нью-Йорк Таймстай хамтарсан “The Big Ideas” дугаараас Та сонирхолтой, содон бичвэрүүдийг уншаарай. Агуу санаагаар жигүүрлэж, онцлох сэдвээр чиг хийсэн шинэхэн дугаар таны гарт хүрэх болно. ЭНД дарж захиалаарай! 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.