Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Энэ онд өөрийгөө хайрлахаас бусдыг битгий хий (12 сарын төлөвлөгөө)


Шинэ он гарч, бид дахин хов хоосон цагаан цаасны өмнө бэх, өнгө будгаа бариад зогсож байна. Энэ онд олон зорилт тавьсан ч тэр болгоноос хамгийн чухал нь юу болох тухай энд ярилцахаар шийдлээ. Ямар ч асуудал гарсан Алисагийн тэмдэглэл бага ч болтугай туслахаар энд байна! ^^ Та бүхэн юуны тухай нийтлэл бичүүлмээр байгаагаа миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группд нэгдээд санал болгож болно. Бас юуны ч тухай ярилцаж болох юм шүү!


Жил болгоны эхэнд би зорилт тавьдаг. Гэхдээ маш олон зорилт тавьснаас болоод дунд нь төөрөх, зарим зүйлийг гээх асуудал олон ч тулгарсан даа. Тиймээс би жил болгоны эхэнд ганц том зорилт тавьж, түүнээс бусдыг энгийн байдлаар л төлөвлөхөд хангалттай гэж үзсэн юм. Сар болгон нэг том том зорилт тавиад, түүндээ ороогдохын оронд нэг том зорилттой байвал жилийн эцэст юу ч боллоо гэсэн бага ч атугай үр дүн амссаны хувьд илүү сэтгэл өөдрөг байх болно. Тиймээс би өөрийн төлөвлөгөөнөөс та бүхэндээ хуваалцах гэж байна.

All illustration: LISK FENG

Үндсэн зорилт: Өөрийгөө л хайрлаж суръя. Жинхэнэ утгаараа!

Би жилийн эцэс гэхэд өөртөө анхаарал тавьдаг, эрүүл мэндээ анхаардаг, өөрийгөө илүү ойлгож танин мэдсэн нэгэн байхыг хамгийн ихээр хүсэж байна. Энэ хүслийн минь дэргэд бусад бүх зүйл өчүүхэн санагдана.

Нэгдүгээр сар

Цаашид ямар замаар явахыг хүсэж байгаагаа нухацтай бодъё. Би юу хийж, юу үлдээж, цаашид юуг хийвэл сэтгэл хангалуун байх бол? Үүнийгээ л танин мэдэж байвал хангалттай. Гэхдээ амжихгүй байсан ч зүгээр дээ.

Хоёрдугаар сар 

Илүү эрүүл саруул болмоор байна. Биед мэдрэгдэж буй зовуур, янз бүрийн асуудлуудаа шийдэж, илүү эрч хүчтэй болохгүй бол надаас хамгийн эрүүл чийрэг хүчтэй байхыг энэ тавдугаар сар шаардаж буй.

Гуравдугаар сар 

Амралтаа авахын өмнөх тэсрэлтээ хийе. Энэ сард би сэтгэлийг минь хөдөлгөсөн ямар нэгэн сайхан зүйл хиймээр байна. Гоё нийтлэл бэлдэх, эсвэл хөл хорио гайгүй болбол уулзалт зохион байгуулж "Алисагийн тэмдэглэл"-ийн хоёр дахь уулзалтаа хиймээр л байна. Ямартай ч ямар нэгэн том зүйл хийхээр төлөвлөх болно.

Дөрөвдүгээр сар 

Сэтгэл санаагаа байж болох хамгийн амар амгалан, тайван байдалд аваачмаар байна. Ном уншиж, хөнгөн аялгуу сонсож, дуу шуугианаас зугтан нам гүм өдрүүдийг өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Бага ярьж, их бодох үе айсуй.

Тавдугаар сар 

Миний хувьд тэр чигтээ догдлол, багахан айдас дүүрэн цаг үе. Энэ сард гол зорилго минь тодорхой бөгөөд түүнээс өөр юунд ч анхаарахгүй ээ. 

Зургадугаар сар 

Жинхэнэ утгаараа тайван амгалан байхыг хүсэх цаг үе. Мэдээж сэтгэл санаа минь тогтворгүй, гутралд автах магадлал хамгийн өндөр, нулимс ойрхон үе л байна байх. Гэхдээ өмнөх саруудад хангалттай бэлдэж чадвал бүх зүйл сайхан өнгөрөх болно.

Долдугаар сар

Хайртай хүмүүстээ цаг заваа харамгүй зориулах үе. Тэдний ойр байгааг мэдрэх, тэдэндээ халамж тавьж, ойлгож, ойр байх үе юм даа. 

Наймдугаар сар 

Бүх зүйлд бага багаар дасан зохицож, буурь суух үе. Өмнө нь ойлгоогүй, мэдрээгүй байсан бүхнээ ойлгож авах цаг үе. Мэдээж хэцүү бэрх зүйл олон байна гэдэгтэй би хэдийнээ эвлэрсэн. Тийм ч учраас бүхнийг ханцуйгаа шамлан даван туулахыг хичээнэ ээ. 

Есдүгээр сар 

Бүх зүйл дахин бужигнаж эхлэх үе. Эрч хүчтэй, шинийг бүтээх, дахин хөгжиж эхлэх цаг үе. Өмнө нь залхуураад хийдэггүй байсан бүхэндээ шумбан орно гэдэгтээ итгэлтэй байна.

Аравдугаар сар 

Бүх зүйлд зэрэг цаг заваа зориулж, зохицуулж сурах үе. Ганц ажлын араас өндийж чадахгүй суусаар бүх зүйлийг хажуугаараа өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Тийм ч болохоор ухаан зарцуулж, учрыг нь олох хэрэгтэй болох байх.

Арваннэгдүгээр сар 

Жаргалтай байгаагаа мэдрэх ёстой цаг үе. Энэ бүхнийг хийж амжуулсан ч, амжуулаагүй байсан ч ямартай ч хайртай хүмүүстэйгээ байх цаг мөч бүрээ мэдрэх үе. 

Арванхоёрдугаар сар 

Шинэ зүйл бүтээсэн ч, бүтээгээгүй ч эцсийн эцэст бид эрүүл энх энэ оныг дуусгаж, дахин нэг жилтэй золгож л байвал тэр надад хамгийн сайхан байх болно. Одоо би өмнөх шигээ гадаад руу заавал дахин аялах болно, эрдмийн зэрэг горилно гэх мэтээр том зорилт тавихгүй ээ. Бүх зүйл болдгоороо болно. Бүх зүйлд өөрийн цаг хугацаа ч байдаг. Зөвхөн олдсон боломжоо алдахгүй байхад л болно. Тиймээс би энгийн л зорилтууд тавьж байна. Магадгүй ирээдүй бидэнд гайхалтай зүйл бэлдэж, төсөөлөөгүй зүйлийг авчрах байх. Тиймээс өөрийгөө хангалттай хайрлаж сурах дээрээ л илүү төвлөрсөн нь дээр биз ээ. Та ч бас өөрийн хэрээс хэтэрсэн зорилт тавьж, стресс мэдрэх хэрэггүй шүү. Өөрт таатай байх зорилтуудыг л урдаа тавиарай!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.04 192.82.75.101

Shine onii mend, alice! Zoriltuudad ni amjilt husey. Groupiinhee uulzaltiig huleej baiy. Amjilt <3

0 Хариулах