Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрийгөө бүхнийг мэддэг гэж итгэгсэд хамгийн бага мэдлэгтэй байдгийг судалгаагаар тогтоожээ


Та Даннинг -Крюгерийн эффект гэж сонсож байсан уу? Мэдлэгээр хамгийн сул хүн өөрийгөө хамгийн ухаалаг гэж дүгнэдэг тухай. 1999 онд судлаач Дэвид Даннинг, Жастин Крюгер нар энэхүү шинжлэх ухааны ойлголтыг судалгаанд тулгуурлан нэвтрүүлсэн ба тэдний дүгнэснээр “Энэ төрлийн хүмүүс аливаа зүйлд үргэлж эндүү ташаа дүгнэлт, буруу сонголт хийдгээр зогсохгүй тэдний мэдлэггүй байдал нь өөрсдийнхөө мэдэхгүй байгааг таньж мэдэхэд нь саад болдог” гэжээ. 

Үүнтэй төстэй нэгэн судалгааг шинжлэх ухааны баримт нотолгоог ор тас үгүйсгэгч хүмүүсийн дунд хийсэн байна. Судалгаанд Америк, Франц, Германы иргэд оролцсон ба генийн өөрчлөлттэй хүнсний талаарх тэдний бодлыг асуусан хуудас бөглүүлжээ. Мөн тэдний шинжлэх ухаан болон генетикийн тухай хөнгөн суурь мэдлэгтэй эсэхийг давхар тест бөглүүлэн шалгасан байна. Асуулгын үр дүнд генийн өөрчлөлттэй хүнсний эсрэг хамгийн хатуу байр суурьтай хүмүүс шинжлэх ухаан болон дагалдах салбарын мэдлэг хамгийн багатай нь тогтоогджээ. Мөн тэд өөрсдийгөө хамгаас илүү мэдлэгтэй гэж дүгнэсэн байх юм. Судлаачид “хүмүүс бага мэддэг байх тусмаа шинжлэх ухааныг үгүйсгэх хандлагатай байдаг” хэмээснийг Канадын “National Post” хэвлэлд тэмдэглэж. 

“Хүн боловсрол мэдлэг багатай байх нь аливаа шинэ мэдээлэлд нээлттэй хандах магадлалыг эрс бууруулдаг. Тиймээс боловсролоор дамжуулан хүнд мэдлэг өгөхөөс гадна юу мэдэхгүй байгаагаа олж харах цонхыг нээж өгөх шаардлагатай” хэмээн судалгааны авторууд бичжээ. Ахлах судлаач, Колорадо Боулдерын их сургуулийн профессор Филип Фернбах “Генийн өөрчлөлттэй хүнсийг дэлхий дээр ихэнх эрдэмтэд аюулгүй гэж үзсээр атал хүмүүс яагаад юм ч эсрэг байр суурьтай байх нь их. Гэхдээ эдгээр эсрэг үзэл хэд хэдэн түвшинд байгаагаас хамгийн экстрийм буюу хэт эсрэг үзэлтнүүд дээр бидний судалгаа төвлөрч буй юм” хэмээгээд хүмүүс “мэдлэгийн төөрөгдөл ” буюу мэдэхгүйгээ үл мэдэх синдромоор шаналах нь их болсон бөгөөд боловсролоор үүнийг хангалттай нөхөж чадахгүй байгаа тухай ярьжээ. 

Шинжлэх ухааны коммуникаторууд буюу олон нийттэй харилцах ажил хийдэг хүмүүс мэргэжлийн судлаач шинжээчдийн ажлыг олон түмэнд таниулах, тайлбарлахад анхаардаг боловч мэдэхгүй гэдгээ мэддэггүй хүмүүст энэ ажил нь огт хүрдэггүй тухай, өөр арга барилаар ажиллах шаардлагатай тухай “Nature Human Behavior” шинжлэх ухааны сэтгүүлд мөн бичсэн байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.