Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жүдогийн шинэ дүрэм

Жүдочдын тэмцээн уралдаанаас авах оноо өөрчлөгдлөө.


Жүдогийн дүрэм өөрчлөгдөнө гэдэг яриа нэлээд эртнээс гарсан. Сүүлийн хэд хоног гадаадын хэвлэл мэдээллээр дүрэм хэрхэн өөрчлөгдөх талаар маш олон таамаглал гарсан билээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 10-нд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан, шинэ дүрмээ танилцууллаа. Гэхдээ гол өөрчлөлтийг л мэдээлсэн бөгөөд шинэ дүрмийг бүхэлд нь хэсэг хугацааны дараа зарлана гэдгээ мэдэгдсэн. Шинэ дүрэм 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сар хүртэл туршилтын журмаар хэрэгжих юм.  
Барилдааны хугацаа
Эрэгтэй, эмэгтэй барилдаануудын үндсэн цаг ижилхэн 4 минут болсон. Эрчүүд 5 минут барилддаг байсан билээ. Энэ өөрчлөлтийг хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс гаргажээ. Үндсэн цагт зөвхөн техникийн үнэлгээгээр л ялагчийг тодруулна. Торгууль хамаагүй.
Golden Score
Барилдаан дуусахад оноо ижилхэн, эсвэл хэн нь ч оноо аваагүй бол Golden Score эхлэнэ. Үндсэн цагийн бүх оноо, торгууль самбар дээр үлдэнэ. Ийм тохиолдолд хэн эхэлж оноо авсан нь, мөн өрсөлдөгчөө торгуулсан нь ялна.

Оноо
Иппон, ваза-ари гэсэн хоёр үнэлгээ л үлдсэн. Өмнө нь юүко өгдөг байсан тохиолдолд одоо ваза-ари өгнө. Ваза-аригийн тоо хязгааргүй. Хоёр ваза-ари иппон болохгүй. Даралтад оруулахад 10 секундэд ваза-ари, 20 секунд дарсан бол иппон өгнө.
Торгууль
4 торгууль авч болдог байсан бол одоо 3 торгуулиар барилдаан өндөрлөнө. 3 дахь торгууль нь хансокү-макэ гэсэн үг. Шүүлтийн системийг хялбарчлахын тулд барьц булаалдах үеийн шидог болиуллаа. Барьц аван, довтолгоо хийх хугацаа 45 секунд. Хамгаалаад байвал шидо өгнө. Хөл, өмднөөс баривал эхлээд шидо, хоёрдахь тохиолдолд хансокү-макэ буюу дүрэм зөрчсөн хэмээн хасна.
Аюулгүй байдал
Барилдааны дундуур тамирчдыг гэмтэхгүй байх тал дээр их анхаарал хандуулсан. Мэхэнд орсон тамирчин нуруугаараа унахгүйн тулд толгой, хүзүү, нуруугаа гэмтээж болохоор үйлдэл хийвэл шууд хансокү-макэ өгөх юм. Ийм тохиолдолд тэр бөх тухайн барилдаандаа ялагдах ч тэмцээнээс хасагдахгүй, үргэлжлүүлэн барилдах эрхтэй.
Жүдоги
Барьц авах, барилдаан үр дүнтэй явагдахын тулд жүдогиг бүсэн дотуур хийж, бүсээ чанга татсан байх ёстой. Тиймээс жүдочид матэ, хажимэ дохионы хооронд жүдогигоо дүрэм ёсоор янзлах шаардлагатай.
Тэмцээний оноо
Жүдочдын тэмцээн уралдаанаас авах оноо өөрчлөгдлөө. Шинэ системийг ойрын үед зарлана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
47
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.