Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ФОТО: Нуугдсан түүхүүд буюу бидний анзаардаггүй хүмүүс


“Бусдад өгөхийн тулд илүү зүйлтэй байх хэрэггүй. Зүгээр л инээмсэглээд, найрсаг дотно яриа өрнүүлэхэд бидэнд юу ч хэрэггүй. “Сайн уу, сонин сайхан юу байна даа?” гэх цөөхөн дулаан үгс хүйтэн гудамжинд ганцаардан суугаа хэн нэгэнд бүтэн өдрийн инээмсэглэл бэлэглэх нь бий” гэж гэрэл зурагчин Майкл Таймер хэлжээ. Тэр өнгөрсөн 4 жилийн турш гудамж талбайгаар явж, замдаа таарсан эгэл хүмүүстэй дотно яриа өрнүүлэн дараах хөрөг цувралыг бүтээсэн байна. Ингээд уг цувралын онцлох зургуудыг тайлбарын хамт хүргэе.

#1 Түүнийг Фернанд гэдэг. Тэр миний уулзсан хамгийн “догь” залуусын нэг. Мууранд хайртай хүн хэзээ л муу хүн байлаа даа?

#2 Марио гэх энэ эр бяцхан охиныг нь хүчирхийлсэн балмад эрийг хөнөөчихсөн учир шоронд удаан хоригдсон тухайгаа хэлэн харууссан. Түүнээс хойш тэр байгаа бүхнээ алдсан…

#3 Би түүнээс “Зураг дээр ямар гарахыг хүсч байна?” гэж асуухад мань эр “Хайр” гэж хэлээд зураг авах мөчид “Би эхнэртээ хайртай” гэж чангаар хэлсэн юм.

#4 Дэргэд нь яваа хүн энэ охинруу зандарч дайрсан ч тэр над руу хараад инээмсэглэсэн… Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан.

#5 Энэ догь эрийн зургийг би цахим сүлжээндээ оруулсаны дараа нэг компаниас залгаад түүнийг олж өгөхийг хүссэн. Тэд түүнд барилгын ажил санал болгосон гэсэн.

“Хэсэгхэн хугацаанд би тэдэнтэй ярилцсанаараа маш ихийг ухаарч ойлгосон. Тэд бүгд миний мэдэхгүй соёл заншил, өнгө төрх, урлаг, философи бас оршихуй…

#6 Бороотой үеэр гудамжинд суугаа залуу эр “Нэг удаа бяцхан охин надад гартаа барьж явсан цор ганц зүйл болох иштэй чихрээ өгсөн. Түүнийг явсаны дараа би удаан уйлсан” гэж хэлсэн юм.

#7 Мостафа 8 гадаад хэлтэй. Хамгийн сайн нь еврей.

#8 Охиныг хойд аав нь зодож, дарамтлах болсон тул гэрээсээ явжээ. Тэр ахиж хэзээ ч гэртээ харихгүй тухайгаа хэлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.

#9 Түүний инээмсэглэл тодоос тод бөгөөд үнэн гэдгийг л би мэдэрч, ойлгож байв.

#10 Аляска гаралтай эр энэтхэг бүсгүйтэй хуримласан ч гэр бүлийнх нь зүгээс ирэх дарамт, ялгаварлалыг тэвчилгүй хоёр тийш болсон аж. “Миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд байсан” гэж тэр хэлсэн.

#11 Кэйт “Хэн сайн лого бүтээх вэ?” тэмцээнд ялж байсан.

Таны харж буй цуврал энгийн нэг хөргүүд гэж би хэлж чадахгүй нь. Тэд бүгд дахин давтагдашгүй бөгөөд хэзээ ч мартагдашгүй дурсамжийн минь нэг хэсэг.

#12 Тэд зураг дарсан энэ өдрийн өглөө анх удаа бие биендээ “Хайртай” гэж хэлсэн гэсэн.

#13 Тэр мэргэжлийн тэшүүрчин байсан.

#14 Харин түүнд эхнэр, бяцхан охин нь байгаа.

#15 Тэд 8 сарын өмнөөс нөхөрлөх болсон. Одоо бие биенийхээ хамгийн сайн найз нь. 

#16 Бүсгүй төрсөн охинтойгоо уулзахын тулд энд суугаа. Тэр охиноосоо сураг тасарсан тул нэг л өдөр охин нь өөрийг нь олоод ирнэ хэмээн итгэн, хүлээж буй.  

#17. Тэр том байгууллагад ажилладаг байсан. Харин цаашид яагаад ажиллахаа больсныг асуухад инээмсэглэхээ больсон билээ.

#18. Түүний хамгийн дуртай зохиолч Симона Де Бовуар.

#19. Тэд надад эртний Канадын мартагдах дөхсөн ховор хэлээр “Шинэ оны мэнд” гэж хэлэхийг зааж өгсөн.

#20. Жак (зүүн захын гартаа шил барьсан эр) 45 хоногийн турш мансууруулах бодис хэрэглээгүйгээ дурсаад, удахгүй архинаас ч гарахаа амласан.

#21. Тэр саяхан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс сэхээнд оржээ. Сэрмэгцээ ахин архи уухгүй гэж өөртөө амлаад оронд нь алиалагч болж “хөгжилтэй” амьдрахыг хүссэн тухайгаа хэлсэн.

#22. Тэр “The Beatles”-ийн шүтэн бишрэгч бөгөөд түүнд хэдэн зоос өгөхөд л танд рок-н-роллын үүх түүхийг хүүрнэж чадна.

Эх сурвалж: Mikaeltheimer.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.