Хайх зүйлээ бичнэ үү

мин

Мэйвезер МакГрегорийг доош нь хийсээр л

Заан шоргоолжнуудтай харьцдаггүй, тэднийг анзаардаггүй


Алдарт боксчин Флойд Мэйвезер холимог тулааны од МакГрегор нарын “цахим” хэрүүл газар авсаар байна. МакГрегор Флойдийг тулаанд дуудсанаар эхэлсэн энэхүү маргаан шинэ шатанд гарлаа. Хэвлэлээр дамжуулан нэг нэгнээ өдөж байсан бол одоо ил тод доромжилж эхэллээ.


Флойд Мэйвезер инстаграм хуудсандаа Конорын өнгөрсөн гуравдугаар сард Нэйт Диастай тулалдаж, боолгон ялагдаж байгаа бичлэгийг оруулж, шилдэг гарчиг өгөх уралдаан зарласан байна. Ялагчийг 10 мянган доллараар шагнах гэнэ.

 

 

CAPTION THIS! Best caption wins $10,000.00.  The winner will be announced on Monday, Dec 19.  Stay tuned ! #TMT

A video posted by Floyd Mayweather (@floydmayweather) on


 

Флойд өөрийг нь Конортой харьцуулахад дургүй гэдгээ олон удаа илэрхийлсэн. “МакГрегор 20 жилийн турш холимог тулаанд хаанчилж, ялагдалгүй, 5 жинд дэлхийн аварга болж байж л надтай зэрэгцэнэ. Тэгэхээр түүнийг холимог тулааны Мэйвезер гэж нэрлэхээсээ өмнө сайн бодоцгоо. Тэр нэг үдшийн дотор 300 сая доллар олж байсан уу? 100 сая, 70 сая? Конор өөрийгөө холимог тулааны Флойд Мэйвезер гэж хэлж болно. Гэхдээ энэ нь огт худлаа зүйл. Би бол домог, амьд домог. Би бокст олон он жилүүдээ зориулж, хөлс, нулимс, цусаа урсгасан. Бид маш их ажил хийсэн. Конорыг надтай харьцуулах нь намайг доромжилж байгаа хэрэг. Би бол заан. Заан шоргоолжнуудтай харьцдаггүй, тэднийг анзаардаггүй” гэж ярьж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
45
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.