Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хаккакү “Ояката Хакүхог харахыг хүсэж байгаа ч дүрэм бол дүрэм”

Хакүхо Японы иргэн болчихвол их аваргуудад олгодог өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болно.


Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээн ирэх сарын 8-нд Токио хотноо эхлэнэ. Японы сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хаккакү “Санкэй шимбүн” сонинд ярилцлага өгчээ. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард холбооны тэргүүний ажлыг хүлээн авснаас хойш яг нэг жил болж байгаа тул нэг ёсны түүний ажлын тайлан ч гэж хэлж болох юм.
-    Энэ жил башё явагдсан 90 өдрийн дотор 88 хоногт нь бүх тасалбар зарагдаж, ордон дүүрсэн гэсэн тоо байна. Өнгөрсөн жилийг давсан сайн үзүүлэлт. Ямар учраас үзэгчид ийнхүү нэмэгдэв?
-    Найрааны хэрэг гарснаас хойш үзэгчдийн тоо эрс буурсан байсан. Тэднийг Бөхийн өргөөнд эргүүлэн авчрахын тулд олон ажил зохион байгууллаа. Бөхчүүдэд хүүхдээ тэврүүлэн зураг авахуулах эрхтэй багц тасалбар гаргах зэрэг шинэ юм хийсэн. Үзэгчдэд үйлчилж байж, тэднийг ордонд авчирна гэдгийг сайн ойлгож байгаа.


-    Үндэсний спорт тул уламжлалаа хадгалан үлдэх нь чухал.  
-    Тиймээ, ахмад бөхчүүдийнхээ хамгаалж ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх нь нэг ёсны шинэчлэл, хувьсгал гэсэн үг. Ооичёо үстэй бөхчүүд барилддаг газар дэлхийд өөр байхгүй. 100 жилийн дараа ч энэ маягаараа үргэлжлээсэй гэж би мөрөөддөг. Үүний тулд холбоогоо бат бэх болгох ёстой.
-    Таны байнга ярьдаг дохё, дэвжээний цэвэр ариун байдал гэж юу вэ?
-    Үзэгчдийн бие сэтгэл нь өөрийн эрхгүй догдлон хөдлөдөг тийм сайхан барилдаан. Өөрөөр хэлбэл бөхчүүд хүмүүсийг дахин дахин үзмээр санагдтал нь сайхан барилдах хэрэгтэй. Сэкитори цолтой бөхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал. Жижиг биетэй биш мөртлөө тачиай дээр зайлж ялаад байх нь сайн зүйл биш. Үзэгчид бөх барилдахыг харах гэж ирж байгаа болохоос хэн нь ялж, ялагдахыг мэдэх гэж ордонд ирдэггүй.
-    Энэ жилийн 6 тэмцээнд 5 өөр бөх түрүүлсэн. Бусдаас тасархай байсан их аварга Хакүхогийн үе дуусах дөхөж байгаа хэрэг үү?
-    Хакүхо суларсан гэхээсээ илүү бусад бөхчүүдийн бодол санаа өөрчлөгдсөн хэрэг. Нэгдүгээр сарын тэмцээнд Котошёогикү түрүүлсэн явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Япон бөх 10 жилийн дараа Эзэн хааны цом хүртэхэд Кисэносато, Гоэйдо нар “Би ч гэсэн чадах юм байна” гэж бодсон нь лавтай.
-    Гэхдээ энэ жил япон ёкозүна төрсөнгүй. 1998 онд Ваканохана ёкозүна болсноос хойш 18 жил япон аварга төрөх нь гэсэн найдлага байлаа.
-    Япон ёкозүна төрөх цаг ойртож байгаа нь бодит зүйл ч өмнө нь том хана хэрэм байгаа нь ч бодит хэрэг. Одоогийн гурван ёкозүна үнэхээр хүчтэй байна. Энэ гурвыг унагааж, аварга болно гэдэг маш хэцүү. Үүний тулд барилдаан бүртээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг сэтгэл зүй болон цолондоо сэтгэл ханалгүй, дээш тэмүүлэх шуналтай байх ёстой.   
-    Сүмо бөхийн хамгийн олон түрүүлсэн дээд амжилтыг эзэгнэгч их аварга Хакүхо ояката болохын тулд Японы иргэн болох шаардлагатай. Гэхдээ одоо болтол иргэншлээ солиогүй хэвээр байна.
-    Эртнээс уламжлагдаж ирсэн дүрэм журмаа хамгаалах нь бидний үүрэг. Японы иргэн л ояката болж, дэвжээ удирдаж болно гэдэг дүрэм Хакүхог сүмод орж ирэхээс өмнө байсан. Энэ бол бидний шийдэх асуудал биш харин Хакүхо өөрөө л шийдэх зүйл. Холбооны удирдах зөвлөлийн хурал дээр дүрмийг өөрчлөх талаар нэг ч санал гарч байгаагүй. Хакүхо Японы иргэн болчихвол их аваргуудад олгодог онцгой эрх болох ичидай тошиёри буюу өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болно. Түүнийг ичидай тошиёри болоосой гэж би боддог. Гэмтэл бэртэлтэй байсан ч тойргийн барилдаан өнжихгүй барилдаж байгааг нь харахад шавиа хүмүүжүүлж байгаа ояката Хакүхог харах сан гэсэн хүсэл төрдөг.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
49
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.