Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөлбөмбөг үзэх ийм ашигтай

“Хөлбөмбөг үзэх ээ боль. Дэмий суугаад” гэж хэлэхээ болих цаг ирнэ.


Хөлбөмбөг үзэх нь сонирхолтой төдийгүй ашигтай. Эрдэмтдийн хийсэн судалгаа буйдан дээр тухлан суугаад телевизээр хөлбөмбөг үзэхэд ч жингээ хасаж, тархиа дасгалжуулж, эрүүл мэнддээ анхаарал хандуулж болно гэдгийг нотолсон байна. Тэгэхээр цаашдаа хөлбөмбөг сонирхогч биднийг “Хөлбөмбөг үзэх ээ боль. Дэмий суугаад” гэж хэлэхээ болих цаг ирнэ.


“Хөлбөмбөгийн жин хасалт”
Зүгээр хөлбөмбөг үзээд сууж байхад л таны бие багагүй калори шатаадаг. Гэртээ хөлбөмбөг үзэж байгаа 70 кг жинтэй хүн 3 цаг тоглолт үзэхэд дунджаар 200 калори алддаг байна. Харин цэнгэлдэх хүрээлэнд сууж байгаа хөгжөөн дэмжигч цагт 100 калори, байнга босон, хашгарвал 200-500 калори устгана. Дээр нь цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж очно гэхээр буйдангаас гал тогоо орж байгаа хүнээс их энерги зарцуулах нь ойлгомжтой. Спорт BAR-нд хөлбөмбөг үзэж байгаа балиашиг нэг тоглолтод 150 калори үрнэ. Гэхдээ мэдээж их хэмжээний шар айраг ууж, хиам идээд байвал асуудал өөр.
“Зүрхний эмч”
Ирээдүйд хүн төрөлхтөн буйдангаасаа босолгүй, телевиз үзэнгээ спортоор хичээллэдэг болох байх. Харин хөлбөмбөг үзээд сууж байхдаа л хүн зүрх-судасны системээ дасгалжуулж болно гэдгийг Австралийн эрдэмтэд баталсан. Тэд хүмүүст спортын 22 минутын бичлэг үзүүлэн, туршилт хийхэд тэдний зүрхний цохилт хурдасч, амьсгалын хэмнэл нэмэгдэж, хөлс их хэмжээгээр ялгарч байжээ. Мөн биенд цус тараах үүрэгтэй мэдрэлийн систем идэвхжиж байгаа нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн хөдөлгөөнийг хараад  бидний бие махбодь өөрөө ч мэдэлгүй адилхан болдог байна. Бид хэн нэг тамирчныг дэмжихдээ түүний ачаалал, үйл хөдлөлийг өөр дээрээ тусгадаг гэж эрдэмтэд баталж байгаа юм. Хөлбөмбөг үзэхдээ “Одоо гүй”, “Дамжуулалт өгөөч”, “Цохь” гэж дотроо бид боддог. Тархинд төрсөн энэ бодолд бие махбодь автан, өөрсдөө өшиглөх гэж байгаа мэт болдог гэнэ. Ингэснээр хөлбөмбөг сонирхогчид бид өөрсдөө ч мэдэлгүй тархи, зүрх-судасны дасгал хийж байдаг байна.  


“Идэвхжүүлэгч”
Бусдын үлгэр жишээг харахад сайхан. Жишээ нь, бид уран гулгалт үзэхдээ тамирчдыг сайхан уян хатан юм гэж боддог болохоос тэр ямар их хөдөлмөр зарцуулсныг боддоггүй. Хөлбөмбөг ч мөн адил. Профессор Даниэль Ваннагийн хэлснээр бид сайхан тоглолт үзэж байхдаа өөрийн мэдэлгүй “тэд чадаж байгаа юм чинь би ч чадах юм байна” гэж боддог гэнэ. Өөрөөр хэлбэл бусдын идэвхтэй үйл ажиллагааг хараад хүн өөрөө бага багаар идэвхтэй болж байдаг аж.
“Урт наслалт”
Эрдэмтдийн сүүлийн үеийн энэхүү судалгаануудын үр дүнд эрчүүд бидэнд найзуудтайгаа цуг хөлбөмбөг үзэх шинэ шалтаг гарч ирлээ. Сэтгэл зүйч Жулианна Холт-Лунштадт “Хамт олноороо цугтаа шүтдэг баг, тамирчдад санаа зовж, баярлан хөөрөх нь нэг ёсны нийгмийн идэвх бөгөөд урт наслах боломжийг 50 хувиар өсгөдөг” гэж баталж байна. Учир нь анд найзуудтайгаа цуг байхад стресс багасч, зүрх-судасны өвчин тусах магадлал багасдаг байна. Тийм болохоор таны шүтдэг баг ялагдсан ч та бүхний хамтын дэмжлэг талаар өнгөрөөгүй, ямар ч гэсэн эрүүл мэндэд тустай гэсэн үг.


“Ухаан хөгжүүлнэ”
Хөлбөмбөг багийн спорт тул дан ганц биеийн бэлтгэлээр хол явахгүй. Зөв тактик, өрсөлдөгчөө судлах нь чухал. Тийм болохоор хөлбөмбөг үзнэ гэдэг бөмбөг авсан тоглогчдыг ажиглаад суух төдий зүйл биш. Харин тэдний өмнөөс бодож, сэтгэн, багийнхаа тактикийг судлаж, бараг дасгалжуулагчийн өмнөөс бодож байдаг. Чикагогийн их сургуульд хийсэн судалгаагаар хөлбөмбөгийн балиашгууд алсыг харах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах чадвараар бусад хүмүүсээс илүү байдаг нь тогтоогджээ. Мөн гэнэтийн явдал учрахад оновчтой шийдвэр гаргахдаа спортоос хөндий хүмүүсээс хавьгүй илүү гэдэг нь нотлогдсон байна.
Тэгэхээр хөлбөмбөгийн үнэнч фэнүүд ээ, хөлбөмбөгөө үзээд байж дээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
40
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.