Хайх зүйлээ бичнэ үү

мин

Харүмафүжи “Оны шилдэг сүмоч” боллоо

Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар өрсөлдлөө.


Японы спортын “Хочи шимбүн” сониноос “2016 оны шилдэг сүмо бөх”-ийг шалгарууллаа. Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато гэсэн гурван бөх эцсийн шатанд шалгаран үлдсэнээс сонины зөвлөл Харүмафүжиг “Оны шилдэг сүмоч”-оор тодруулсан байна.

Мэргэжлийн сүмод 1000 дахь даваагаа авсан Хакүхо, 2016 онд хамгийн олон давсан Кисэносато нарыг Харүмафүжи давсан шалтгааныг сонины зөвлөл “Бүтэн жилийн турш өөгүй сайхан барилдсан. Гурван аваргаас ганцаараа бүх тэмцээнд оролцсон” гэж тайлбарласан юм. Баярт мэдээг сонссон Харүмафүжи “Бүх хүч чадлаараа хичээн барилдсаны ач гарлаа. 2016 он том гэмтэлгүй өнгөрсөн. Их баяртай байна. Дохён дээр барилдана гэдэг аз жаргал. Цаашдаа ч хийх ёстой зүйлээ хийж, зүтгэх болно” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Шагналыг энэ сарын 8-нд Хацү башёгийн эхний өдөр Кокүгикан ордны дохён дээр гардуулна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
28
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.