Хайх зүйлээ бичнэ үү

мин

Их аваргын 2017 оны зорилго 40-ийн тоо

Өөрөөр хэлбэл 40 ялахад л түүхэнд нэгт бичигдэнэ гэсэн үг.


Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо 2017 оны бэлтгэлээ эхэллээ. Шинэ жилийн амралтаа Гуамд өнгөрөөсөн Хакүхо 3-наас Миягино дэвжээнд шинэ оны анхны бэлтгэлээ хийсэн байна. Бэлтгэлийг спортын сэтгүүлчид үзэж сонирхон, 2017 онд тавьсан зорилгыг нь асуужээ.


Мэдээж 2017 оны хамгийн том зорилго бол Кайогийн эзэмшдэг мэргэжлийн сүмо дахь хамгийн олон ялалт байгуулсан рекордыг эвдэх. Кайо нийт 1047 даваатай зодог тайлсан бол Хакүхо одоогийн байдлаар 1008 даваатай. Өөрөөр хэлбэл 40 ялахад л түүхэнд нэгт бичигдэнэ гэсэн үг. Нэг башё 15 барилдаантай гээд бодоод үзэхээр хамгийн хурдан зорилгоо биелүүллээ гэхэд тавдугаар сарын Зуны тэмцээнд шинэ рекорд тогтоох боломжтой. 1, 3, 5 дугаар сарын тэмцээнд дараалан түрүүлэх юм бол нийт түрүү 40 болно. Тэгэхээр Хакүхогийн хувьд 2017 оны гол зорилго 40 гэсэн тоо болж байгаа юм.  
Өнгөрсөн 2016 онд хоёрхон түрүүлж, нэг тэмцээн бүтэн өнжсөн гэсэн ёкозүна болсноосоо хойш хамгийн базаахгүй амжилттай дуусгасан. Тэгвэл энэ жил Хакүхо бүх тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулиа базааж, их аваргын үүргээ биелүүлнэ гэж ярьсан.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
37
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.