Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бүх цаг үеийн шилдэг 10 жүдоч

“AllJudo”-гийн “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг 10 жүдо бөхийн жагсаалт” болон танилцуулгыг толилуулж байна.


Францын “AllJudo” цахим сэтгүүл бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг жүдочдыг шалгаруулжээ. Зоригтой алхам. Учир нь жүдо бөхийн түүхэнд хосгүй аваргууд маш олон байдаг. Ингээд “AllJudo”-гийн “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг 10 жүдо бөхийн жагсаалт” болон танилцуулгыг толилуулж байна.
10. Хитоши Сайто - Япон


Японы домог болсон энэ бөх 2015 онд насан өөд болсон. Хэдийгээр Сайто насан туршдаа дэлхийн агуу жүдочдын нэг Ясүхиро Ямашитатай өрсөлдөхөөс өөр аргагүй байсан ч түүний агуу замнал бөх сонирхогчдын ой тойнд мөнхрөн үлдсэн юм. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй ч гэсэн Сайто Лос-Анжелес, Сөүлийн олимпод дараалан түрүүлж чадсан билээ.  
9. Виллем "Вим" Рюска - Голланд


Виллем жүдогийн эх орон Японоос өөр оронд төрсөн анхны домогт жүдочдын нэг. Рюска нэг олимпийн наадамд хоёр алтан медаль хүртсэн цорын ганц жүдоч. 1972 оны Мюнхенд тэр +95 кг болон үнэмлэхүй жинд түрүүлсэн юм. Одоо үнэмлэхүй жингийн барилдаан явагдахгүй болсон тул түүний энэ рекорд үүрд мөнх эвдэгдэхгүй үлдэнэ.
8. Илиас Илиадис - Грек


Бүх цаг үеийн шилдэг жүдочдын жагсаалтад Япон, Голланд, Францаас өөр орны ганц бөх байгаа нь Илиадис. Гүржид төрсөн Жаржи Звиадаури хэмээх хөвгүүн Грект шилжиж, нэрээ сольсноосоо хойш том амжилтуудаа гаргасан. 2004 онд 17 настайдаа олимпийн аварга болсон нь гайхамшигтай амжилт. Шинэчилж эвдэх бөх гарахгүй биз ээ.
7. Исао Окано - Япон


1944 онд төрсөн Окано 1960-аад оны үед 80 кг-ын жинд хаанчилж байлаа. Тэр Токиогийн олимпийн наадам, ДАШТ-д түрүүлснийхээ дараа 1967, 1969 онд Японы УАШТ-ий үнэмлэхүй жинд түрүүлсэн. Окано одоо болтол УАШТ-ий үнэмлэхүй жинд түрүүлсэн хамгийн хөнгөн бөхөөр нэрлэгддэг.
6. Давид Дуйе - Франц


Францын хүнд жингийн супер бөх Дуйе олимпийн 2, ДАШТ-ий 4 алтан медалийнхаа ачаар түүхэн дэх хамгийн хүчирхэг аваргын нэгт зүй ёсоор тооцогддог. Түүний замналд хүнд гэмтэл бэртэл маш олон байсан ч Дуйе тухай бүрт нь эргэн ирж, илүү гэдгээ харуулж байлаа.
5. Антон Геесинк - Голланд


Япон жүдочдыг ялж болно гэдгийг анх харуулсан бөх. Хамгийн анхны гадаадын дэлхийн аварга болсон тэрбээр жүдо бөх олимпийн хөтөлбөрт багтсан анхны наадам болох Токиогийн олимпод ч түрүүлж, энэ спортыг даяарчлагдах замыг нээсэн юм. Зодог тайлаад Антон Олон улсын жүдогийн холбоонд ажилладаг болсон. 1986 онд хөх жүдогиг түүний санаачилгаар нэвтрүүлсэн гэдгийг мэддэг хүн цөөхөн байх.
4. Тадахиро Номүра - Япон


Номүра гайхамшигтай амжилтаасаа гадна Японоос төрсөн хөнгөн жингийн домог гэдгээрээ алдартай. Японы ихэнх алдарт жүдочид хүнд жингийн аваргууд байлаа. Олимпийн наадамд 3 дараалан түрүүлсэн эрэгтэй жүдоч одоогоор түүнээс өөр байхгүй хэвээр.
3. Тедди Ринер - Франц


27 настай Ринер ДАШТ-ий 8, олимпийн хошой аварга болж амжсан. Жүдогийн түүхэн дэх олон рекорд амжилтыг эвдсэн, цаашдаа ч шинэчлэн тогтоох болно. Учир нь түүнийг зогсоох магадлалтай бөх одоогоор энэ дэлхийд алга. Ринер 2010 оноос хойш өвдөг шороодоогүй байгаа.
2. Ясүхиро Ямашита - Япон


Ясүхирог ямар агуу бөх болохыг мэдэхийг хүсвэл хэдэн тоо баримт танилцуулья. 1977 оны 10 дугаар сараас зодог тайлах 1985 оны дөрөвдүгээр сар хүртэл тэр 203 барилдаан хийсэн. Ямашита нэг ч ялагдаагүй гээд бод. Тэр дэлхий, олимпийн аварга. Лос-Анжелесийн олимпод өвдгөө гэмтээгээд бараг нэг хөлтэй тэмцэлдсээр түрүүлж байсан түүхтэй. Мөн гадаад бөхөд ялагдаж үзээгүй зодог тайлсан юм.
1. Жигоро Кано - Япон


Жүдог үүсгэсэн хүн түүхэн дэх шилдэг жүдоч болохгүй бол алдас болно. Агуу сэнсэй Каногийн ачаар л бид жүдо хэмээх гайхамшигтай спортоор хичээллэж, таашаал авч байгаагаа санаж явах ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
49
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.