Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Обамеянгийн Африкийн шилдэг тоглогчийн ёслолд өмссөн хувцас

Шагналаа голов уу, арга хэмжээгээ андуурав уу?


Нигерид Африк тивийн шилдэг хөлбөмбөгч шалгаруулах ёслол боллоо. 2016 оны хар тивийн шилдэг хөлбөмбөгчөөр Алжирийн шигшээ болон Английн “Лестер” багийн хагас хамгаалагч Рияд Марез 361 оноогоор шалгарсан. “Лестер” Премьер лигийн аварга болоход Марез үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Хоёрдугаар байрт Габоны шигшээ, “Борусси” Дортмунд багийн довтлогч Пьер-Эмерик Обамеянг (313 оноо), гуравдугаар байрт Сенегалын шигшээ, “Ливерпуль” багийн Садио Мане (186) орсон байна.
Харин Пьер-Эмерик Обамеянг шагнал гардуулах ёслол дээр “Феррари”-гийн бэлгэ тэмдэгтэй богино цамцтай ирсэн нь олныг гайхуулсан.  Шагналаа голов уу, арга хэмжээгээ андуурав уу гэж зарим хүн бодож байж болох. Үнэндээ бол түүний ачаа онгоцны буудал дээр алга болсон тул онгоцонд суусан хувцастайгаа ирэхээс өөр аргагүй болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
30
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.