Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Соёмбын барсууд" П.Пүрэвсүхийн хет-трикээр яллаа

Д.Энхтүвшин дасгалжуулагчтай "Соёмбын барсууд" 5-4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа.


Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Пепси” брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси лиг"-ийн 3-р тойргийн эхний тоглолт өнөөдөр "Соёмбын барсууд", "Арвис" клубуудын хооронд өрнөлөө.


Зургаан оноотой "Хоромхон", "Дэрэн" багууд энэ тойрогт оноолт таарсан тул "Арвис"-ын хувьд тэдэнд ойртох боломж үүсээд байлаа. Тэр ч утгаараа "Арвис" үндсэн цаг эхэлсэнээс хойш илүү санаачлагатай тоглолтыг үзүүлж, гоолын салхийг багийн ахлагч Б.Золбоо хүчтэй цохилтоор нээлээ. Гэхдээ Армийн баг бууж өгөхийг хүссэнгүй, эн тэнцүү тоглосоор, нэгдүгээр үед 2:2-оор тэнцэв.


Харин шийдвэрлэх үед Д.Энхтүвшин дасгалжуулагчтай "Соёмбын барсууд" эргэн ирэлтийг хийж, 5-4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Лигийн анхны хожлоо авсан энэ чухал тоглолтод багийн гол тоглогчдын нэг П.Пүрэвсүх гурван гоол оруулж, тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгч Т.Галдансүх /ахлах/, Г.Сүх-Эрдэнэ /туслах/, О.Хишигтөмөр /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /Цагчин шүүгч/ нар шүүн явууллаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
3 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
4 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
45
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.