Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сайн чимээг чагнахуй

Уран бүтээлч Л.Хонгорзулын үзэсгэлэн 976 галерейд энэ сарын 7-ноос 21-нийг хүртэл гарна


Уран бүтээлчдийн нэгдсэн урланд байрлах зураач Л.Хонгорзулын урланд ормогц хаанаас ч юм ямар нэг сайхан зүйлийг зөгнөх мэт инээмсэглэн буй гайхам дөлгөөн харцтай бүсгүйн дүр хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Энэ гоо бүсгүйд ямар ч хир толбо халдаж чадамгүй амар амгалан оршиж буй мэт санагдана. Үүний хажууд яг адилхан амгалан дөлгөөн харц, уян налархай гар, долгиолон намирах урт гэзэг гээд бүсгүй хүний илэрхийлэл болсон бүтээлүүд өрөөтэй харагдана. 

Бид уран бүтээлч Л.Хонгорзулыг “Сайн чимээ” үзэсгэлэнгээ гаргахаас хэдэн хоногийн өмнө уулзахаар зорьж очсон нь энэ юм. Монгол зургийн техникийг орчин үеийн сэдэв, олон содон өнгө, зураастай хослуулан зурдаг түүний бүтээлүүдээс гол төлөв бүсгүй хүний ариун цагаан, намуун дөлгөөн төрх үзэгдэнэ. “Миний бүтээлүүдийг өнгөц харвал бүсгүй хүний дүр мэт боловч үнэн хэрэгтээ би өнөөгийн нийгэмд амьдарч буй эрэгтэй, эмэгтэй гээд бүх л хүмүүсийг эмэгтэй хүнээр төлөөлүүлэн зурдаг” хэмээн тэр ярьсан юм. “Сайн чимээ” үзэсгэлэнд Л.Хонгорзул зураачийн намуун харцтай бурханлиг дүрүүд, бүсгүй хүний гар, гэзгийг дүрсэлсэн 13 бүтээл дэлгэгдэх юм. 2015 оноос хойш бүтээсэн эл ажлууд нь бүхэлдээ зөн билгийн шинжтэй болжээ. 


“Уран бүтээлийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө унших ёстой. Хүлээн авч байгаа хүмүүст ямар нэгэн үзэл санааг тулгахаасаа илүү тэдэнд гайхалтай сайхан мэдрэмж төрүүлэх нь чухал. Хүмүүс миний бүтээлээс сайхан сэтгэгдэл, мэдрэмж аваасай гэж хүсэж байна” хэмээн Л.Хонгорзул ярьсан юм. Түүний ариун, цагаан бүтээлүүдээс бүрдсэн “Сайн чимээ” үзэсгэлэн энэ эмэгтэйчүүдийн баяраар таны хайртай ижийтэйгээ, аль эсвэл дурлалт бүсгүйтэйгээ заавал зорих газруудын нэг.

Үзэсгэлэн “976” галерейд энэ сарын 7-ноос 21-нийг хүртэл гарна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
38
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.