Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ зүйл сурахад тань туслах 30 вебсайт

Мэдлэгээ тэлэх, шинэ хэл сурах, код бичихээс эхлээд шатар, бүр гитар тоглож сурахад тань хүртэл туслах вебсайтууд


 

ОНЛАЙН ЛЕКЦ, ХИЧЭЭЛҮҮДЭД ХАМРАГДАХ ВЕБСАЙТУУД

edX —  Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломж. Мөн дээрээс нь сонгосон хичээлээ амжилттай судалж дуусгасныг тань батлах сертификат олгох болно.

Coursera —  “edX”-тэй адил дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэ бол Стэнфорд, Вашингтон, Флоридагийн их сургуулиудын онлайн хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах алдаж боломгүй боломж.

Coursmos — Хүссэн үедээ, хүссэн платформ дээрээ үзэж, судлахад зориулсан богино хэмжээний курсууд энд бий.

Highbrow —  Өдөр бүр мэйл рүү тань илгээх богино хэмжээний курсуудыг ажил болон хичээлийнхээ завсарлагаар судлаарай.

Skillshare —  Бүтээлч сэтгэлгээг тань хөгжүүлэх онлайн сургалт болон төсөл хөтөлбөрүүд энд бий.

Curious —  Онлайн видео хичээлүүдээр өөрийн чадваруудаа сайжруулах боломжийг олгоно.

lynda.com —  Технологи болон бүтээлч сэтгэлгээ, бизнесийн сэтгэлгээг тань хөгжүүлэх хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.

CreativeLive —  Дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн өгч буй бүтээлч зөвлөгөө, хичээлүүдийг үнэ төлбөргүй үзэж суралцах боломж.

КОД БИЧИЖ СУРАХАД ЗОРИУЛСАН ВЕБСАЙТУУД

Codecademy —  Интерактив байдлаар код бичихийг үнэ төлбөргүй сурахыг хүсдэг бол энэ вебсайт танд гарцаагүй таалагдах болно.

Udacity —  Код бичихийг сураад зогсохгүй мэдээлэл технологийн салбарт хүлээн зөвшөөрөгддөг “Nanodegree” зэрэг хүртэх боломжтой.

Platzi —  Дизайн, маркетинг болон код бичих талаар шууд нэвтрүүлж буй хичээлүүдэд хамрагдах боломж.

Learnable —  Веб хөгжүүлэлтэд суралцах шилдэг арга зам бол энэхүү вебсайт юм.

Code School —  Кодчилонгоо код бичиж сурцгаая.

Thinkful —  Мэргэжлийн чадвараа шилдэг мэргэжилтнүүдийн тусламжтай хөгжүүлэх боломж.

Code.org —  Хялбар аргаар код бичиж сурахад тань туслах болно.

BaseRails —  “Ruby on Rails” болон бусад шилдэг вебүүдийн технологид суралцах нэг арга зам.

Treehouse — “HTML”, “CSS”, болон “iPhone”-ий аппликэйшнүүдийг хөгжүүлж сурахад тань тусална.

One Month —  Нэг сарын хугацаанд вебийн аппликэйшнүүдыг хөгжүүлж, код бичиж сурах боломж.

ШИНЭ ХЭЛ СУРАХАД ЗОРИУЛСАН ВЕБСАЙТУУД

Duolingo —  Үнэ төлбөргүй шинэ хэлийг эндээс сурцгаагтун.

Lingvist —  200 цагийн дотор шинэ хэл сурах аргыг эзэмшиж болно.

Busuu —  Үнэ төлбөргүй хэл сурахад тань туслах сайн нөхөр.

Memrise —  Гадаад хэлний үгийн сангаа сайжруулахын тулд флаш карт ашиглах аргыг сургана.

Babbel —  Шинэ хэл суралцах, шинэ аргад суралцахад тань тусална.

МЭДЛЭГЭЭ ТЭЛЭХЭД ЗОРИУЛСАН ВЕБСАЙТУУД 

TED-Ed —  Эндээс та төрөл бүрийн салбарын мэдлэгээ зузаатгаж, энэ талаарх хичээлийн хөгжилтэй бичлэгүүдийг олж үзэх болно.

Khan Academy —  Хязгааргүй интерактив контентуудын сантай холбогдох боломж.

Squareknot —  Алхам алхмаар мэдлэг, чадвараа сайжруулахад тань тун хэрэгтэй сайт.

Learnist —  Мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн вебийн хэвлэмэл болон видео контентуудаас суралцах боломж.

БУСАД ВЕБСАЙТУУД

Chesscademy —  Мэргэжлийн түвшинд шатар тоглож сурахыг хүсвэл эндхийн шатрын академид элсээрэй.

Pianu —  Онлайнаар төгөлдөр хуур сурахад зориулсан вебсайт.

Yousician—Дижитал эринд гитар тоглож сурахад тань гарцаагүй туслах хувийн багш чинь болно.

 

Эх сурвалж: Medium.com


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
5
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.11 197.210.226.244

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах