Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн муур тэжээдэг хүмүүсийн ойлгох 19 зүйл

Муур бол энэ дэлхийн хамгийн уур хүргэм, бас дээр нь мэдээж хайрлахгүй байхын аргагүй өхөөрдөм амьтад.


1.    Хэрэв та муур тэжээдэг бол танд сэрүүлэг хэрэггүй.


Муур ямар нэг далд хүчээр байгаль дэлхийтэй холбогдож байдаг. Энэ хүчийг хүн төрөлхтөн бид хэзээ ч тайлж ойлгохгүй л болов уу. Тэд нар мандахаас өмнө, аль эсвэл бүр үүр хаяарах төдийд сэрээд эздээ ноолж эхэлдэг “зэвүүн” амьтад.

2.    Ямар нэг зүйл юмны өнцөг дээр байхад муурууд тун дургүй. 


Тиймээс шууд л түлхэж орхино.

3.    Хаана адал явдал байна, тэнд муур байна.


Таныг ямар нэг чухал, адал явдалт зүйл хийж эхэлмэгц, муурууд гэрлийн хурдаар гүйж ирнэ. Тэд ялангуяа бэлэг боох, хөлөгт тоглоом тоглох зэрэг ажиллагаа шаардсан зүйлст “оролцох” туйлын дуртай.

4.    Муурууд буруу зүйл хийчихээд гэмших, зовох гэдгийг огт мэддэггүй.


Магадгүй тэд хорвоо ертөнцийн хамгийн муу үйлийг хийх гэж энэ дэлхийд мэндэлсэн байх. Харин тэд зорилгоо биелүүлмэгцээ өөрөөрөө тун чиг бахархана гээч.

5.    Муурууд хайрцагт эзнээсээ ч илүү хайртай.


Та муурандаа ямар ч бэлэг авсан бай, тэр үргэлж хайрцгийг нь илүүд үздэг.

6.    Лаптоп, гар утас зэрэг таны анхааралтай ширтэж буй бүх зүйл муурын анхаарлыг татдаг.


Лаптопны эрин үеэс өмнө муурууд магадгүй сонинд “наалдах” дуртай байсан биз.

7.    Муурууд илүүлэх тун дуртай ч заримдаа гэнэт дургүй нь хүрэх тохиолдол цөөнгүй. Нэгэнт дургүй нь хүрсэн л бол тэд заавал бидэнд “хариу барих” болно.


Зарим үед та юуг буруу хийснээ сайн ойлгохгүй байсан ч муур тань ямар нэг байдлаар ойлгуулах болно.

8.    Муурын хувьд бидний хөл хүний биеийн нэг хэсэг бус, харин муурын үгүй хийх ёстой “дайсан” л гэсэн үг.


Хөнжлөөр хамгаалалт хийлээ ч, муурууд “заналт” хөлийг үгүй хийхдээ л хийх болно.

9.    Тэд хаалттай хаалгыг үзэн яддаг.


Хаагдсан хаалганы ард үргэлж муурын тусламж хэрэгтэй ямар нэг чухал үйл явдал болж байгаа гэж тэд итгэдэг.

10.    Ямар ч тохиолдолд таны муураа гэх хайр муур тань таныг хайрлах хайраас илүү хүчтэй байдаг.


Яг үнэндээ таны муур танаас илүү хайрцаг, аль эсвэл хоолонд хайртай байх.

11.    Хэрэв муурууд илүү том биетэй байсан бол аль хэдийнэ таныг “үгүй хийчихсэн” байх нь гарцаагүй.


Тэгээд л муурууд дэлхийг эзлэх байсан биз.

12.    Таны муур гэдсээ илүүлмээр байна уу, аль эсвэл таны гарыг хазмаар байна уу гэдгийг та хэзээ ч хэлж мэдэхгүй.


Танд муурынхаа өхөөрдөм бяцхан, үслэг гэдсийг илэх гэж байгаад хазуулах тохиолдол цөөнгүй.

13.    Мууруудад хувийн орон зай гэдэг ойлголт байхгүй.


Тэднийхээр бол бүх зүйл түүний мэдэлд байдаг.

14.    Муур таны дээр суухаар шийдсэн л бол та ямар ч байдлаар хөдөлж чадахгүй болжээ гэсэн үг.


Тиймээс та муураа босохыг хүртэл хүлээх шаардлагатай.

15.    Харин та дулаацмаар болж, муураа тэвэрч суумаар санагдах үед тэд ор мөргүй зугтахыг хичээнэ.


Энэ бол муурын хууль.

16.    Муурууд нүүр өгөхөд эргүүлээд ямагт бөгс өгдөг амьтад.


Ингэж байх нь тэдний хамгийн дуртай зүйл.

17.    Муурууд магадгүй таныг үзэн яддаг байж болох юм. Гэвч тэдэнд цаг үргэлж бидний тусламж хэрэгтэй.


Тэд хэзээ ч хайрцаг, сав онгойлгож сурахгүй л болов уу.

18.    Таны муур гэрийн бүх эд хогшилд биеэрээ хүрсэн учир бүх зүйл муурын үсээр хучигдана гэдэгтэй та үг дуугүй эвлэрсэн.


Зарим зүйл цэвэрхэн байвал таны санаа зовж эхэлнэ гээч.

19.    Муур бол энэ дэлхийн хамгийн уур хүргэм, бас дээр нь мэдээж хайрлахгүй байхын аргагүй өхөөрдөм амьтад.


Тийм болохоор юу ч хийсэн бай, та муураа үргэлж уучилж чаддаг.

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
6
25
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

А.Азжаргал 2020.01.04 182.160.1.167

Ийм зүйл ихийг оруулбал их гоё юм байна.Өөр муурны тухай мэдээлэл байвал оруулж өгнө үү?.Баярлалаа

0 Хариулах