Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist: Сонгуулийн өдөр сонсох 9 дуу (+Өөдрөг, гэгээлэг, амар амгалан)


Сонгуулийн өдөр тусгайлан бэлтгэсэн жагсаалт сонсох хэрэгтэй биш гэж үү? Сонгуулиа өгөх замдаа, чухал сонголтоо хийчхээд харьж явахдаа сонсох эрч хүчтэй, сэтгэл тайтгаруулах, онцгой хэмнэлүүдийг санал болгож байна. 

#1 John Lennon - Imagine

Сайн сайхан ирээдүйг төсөөлж, хэзээ нэг цагт бий болно хэмээн итгэх хэцүү. Харин өөрийн хүчээр бүтээж болохт итгээрэй. Нэгнээ хөнөөж, муу санах шаардлагагүй гэрэл гэгээгээр дүүрэн нийгмийг бид бий болгож чадна... 

#2 Faye Webster - In a Good Way

Заримдаа үнэхээр зөв сонголт хийж, аз жаргал мэдрэхдээ аялмаар тийм л мэдрэмжээр дүүрэн дуу.

#3 What A Wonderful World - Reneé Dominique

Яг л ижилхэн нийгэмд яагаад бидний зарим нь аз жаргалтай амьдарч, зарим нь уур уцаар, муу муухайг туулсаар хорвоог орхидог юм бол? Моддын чимээ, салхины амтыг ажиглаж, амар амгаланг мэдрүүлэн тайтгарал бэлэглэх Луи Армстронгийн гайхалтай дууны коверийг сонсоорой.

#4 Fats Domino - I'm Ready

Нэрт зохиолч Стивин Кинг олон зуун удаа хэвлэлийн газруудаас татгалзсан хариу авсныхаа дараа анхны эерэг хариугаа сонсоод унтлагын  өрөөндөө энэхүү дууг эгшиглүүлж байсан гэдэг. Түүн шиг алдах хэрэггүй ч, ямар нэгэн эерэг өөрчлөлт эхэлж буйг өөртөө сануулан эрхгүй догдолмоор дуу...

#5 Fleetwood Mac - Go Your Own Way 

Өөрийнхөөрөө яв даа...Чи өөрийнхөөрөө явж болно оо~~~

Бид бүгдийн үзэл бодол нэгэн ижил байх албагүй. Ижилхэн байвал уйтгартай биш гэж үү? Өөрийнхөө сонголтыг хийсэн л бол бусдад тулгаж, маргалдах хэрэггүй. Сонгуулийн дараа ч найзууд хэвээрээ үлдэхийн төлөө! 

#6 Billie Eilish - Your Power

Би, чи, бид бүгдээр өөрийн хүчээр хэчнээн их зүйлийг хийж чадна гээч? 

Өөрөө өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдөр сонгуулиа заавал өгөөрэй~~~

#7 Бадар-Ууган Дуламсүрэн - Улаанбаатарын агаар

Уудамхан гудамжаар алхалж явахад
Улиангарын навчсаар салхи нь наадаад
Улаанбаатарын минь тунгалаг агаар
Уушиг цээжийг тэнийлгэн сэвших нь таатай

"Аз жаргалгүй хүн төрсөн, өссөн хотоо үзэн яддаг" гэх Орхан Памукын үгийг санацгаая. Саналаа өгөх энэ өдөр эх орон, их хотынхоо өнгө үзэмжийг тольдон алхахдаа сонсох зөөлөн аялгуу. 

#8 Cleaners from Venus - Please don't step on my rainbow

Солонгон дээгүүр минь битгий гишгэлээч... Зүрх сэтгэлээ улс төрөөр эсвэл урлагаар дүүргэх эсэхээ би өөрөө шийдэж болох уу? 

Ирээдүйнхээ төлөө, хүссэн зүйлээ хийдэг амьдралын төлөө бид өнөөдөр саналаа өгөх болно... 

#9 Harry Nilsson - Lullaby in Ragtime

Сонгуулийн өдөр нээрэн л мэдээ мэдээлэл, хөл хөдөлгөөн ихэсдэг дээ. Чухал сонголттой завгүй өдрийн төгсгөлд өөртөө болон гэр бүлдээ цаг гарган амсхийхээ мартуузай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ESUIGEN 2021.06.12 102.89.3.21

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) 

0 Хариулах