Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн зөвлөгөө | Сонгуулийн өдрөөс өмнө мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Сонгуулийн өдөр хаяанд ирлээ! Саналаа хаана, хэрхэн өгөх, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах гээд сонгуулиас өмнө мэдвэл зохих бүх асуултын хариуг хүргэж байна. 

Ерөнхийлөгчийн сонгууль гэж юу вэ? Ерөнхийлөгч юу хийдэг вэ? 

Монголчууд долоон /1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017/ удаа Ерөнхийлөгчөө сонгожээ. Харин өнөөдөр найм дахь Төрийн тэргүүнээ сонгоно. 

Бид хэнийг, яагаад Ерөнхийлөгчөөр сонгоогүй вэ?

Монгол Улс үндсэн хуулиараа парламентын засаглалтай орны тоонд орох боловч ерөнхийлөгчийн эдлэх бүрэн эрх нь бусад орныхоос ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой. Монгол улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг:

- Хууль санаачлах, хориг тавих

- Засгийн газарт чиглэл өгөх

- Монгол Улсыг төлөөлөх

- Батлан хамгаалах

- Бусад (Урамшуулан шагнах, цол медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх зэрэг эрх эдэлнэ) хэмээн заасан байдаг. 

Ерөнхийлөгч "бүх юмны дарга" мөн үү?


Хэн хэн нэр дэвшиж байгаа вэ? Мөрийн хөтөлбөрийг хаанаас унших вэ?

Та хэнд саналаа өгөхөө шийдэхийн өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан сонголтоо хийгээрэй.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.


Сонгуулийн санал өгөх байр, цаг хугацааг яаж мэдэх вэ? 

Та ЭНЭ холбоосоор нэвтрэн харьяалаа сонгон хаана, аль байранд саналаа өгөхөө мэдээрэй. 


Санал өгөхөд шаардлагатай мэдээлэл хаанаас авах вэ? 

Та Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим сайт, Сонгогчийн 1800-2800 лавлах болон доорх тэнцвэртэй эх сурвалжуудаас мэдээлэл аваарай. 

Сонгуулийн тухай тэнцвэртэй мэдээлэл авах 7 эх сурвалж


Сонгуулийн өдөр юуг мэдэх хэрэгтэй вэ? 

Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.

- Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
- Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэргийг хориглоно. 

Мөн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсээр байгаа тул та маскаа зүүн, 1.5 метр зайгаа баримтлан, гараа ариутган саналаа өгөхөө мартуузай. 


Би саналаа өгөхгүй бол яах вэ? 

Хуульд зааснаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн зөвхөн олонхын (50%+) санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын саналыг аваагүй бол ДАХИН САНАЛ ХУРААЛТ явуулах журамтай.

Хэрэв дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ зарлах бөгөөд намууд өөр хүнийг нэр дэвшигчээр тодруулах ёстой байдаг.

Залуу сонгогчдын ЗААВАЛ мэдвэл зохих 3 ТООН БАРИМТ


Сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддаг вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 24-нд үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа улс орон даяар албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 8-ны 00:00 цагт албан ёсоор өндөрлөсөн. 


Сонгуулийн тухай сонирхолтой мэдээ байна уу? 

Сонгуулийн эргэн тойрон дахь сонирхолтой мэдээ мэдээллийг "Надад нэг санал байна" медиа аянаас уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.