Зуны нэгэн нартай бороотой, намуухан үдшээр Улаанбаатар хотын иргэд маань ямархан дууг сонсож, сэтгэлээ хөглөн алхаж буйг бид камерын дурандаа буулган та бүхэндээ хүргэж байна. Би л байсан бол "freezone" хамтлагийн "бороотой зуны дурсамж" гэх дууг сонсонгоо алхах байсан болов уу. Гоё үгтэй дуу шүү:
Асгараад алганд ус тогтохгүй мэт Алтан элс хурууны завсраар урсах мэт Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт Аяархан холдсоор он жилүүд урсана...