Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дуучин Нарагийн “супер хувьсал”-ыг гэрчлэх 16 баримт


1.    Дуучин М.Нарантуяа 1983 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Тэр эцэг, эхээс тавуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд аж.

2.    Тэр Токиогийн хөгжмийн сургуульд гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Японд зургаан жил амьдарчээ.

3.    Дуучин Нара 2007 онд “The Start Nara” нэртэй анхны цомгоо гаргаж байв. Тус цомог “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрджээ. 

4.    Тэр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг”, “Би ээж болмоор байна” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тогложээ. Хамгийн сүүлд “Би ээж болмоор байна” киноны гол дүрийг бүтээсэн нь өнгөрсөн сарын 4-нд нээлтээ хийсэн.

5.    Хувийн амьдрал болоод эхээс төрсөн биеэ нуулгүй “дэлгэдэг” дуучин Нара 2013 онд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийг уриалсан АНУ-ын зохиолч Эве Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглож байв.

6.    Дуучин Нара, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Баттулга нар нэр холбогдсоноор тухай үеийн хэвлэлийн хуудаснаа багагүй шуугиан дэгдээж байв.

7.    Дуучин Нара 2014 онд үрийн зулай үнэрлэж, Бунжаа гэх хүүтэй болсон билээ.

8.    Ганц бие ээж Нара “Учиртай урилга” нэвтрүүлэгт орох үеэрээ анх удаа хүүгийнхээ эцгийн тухай ам нээсэн юм. Тэр энэ тухайгаа “Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй амьтан юм билээ. Төрчихлөө гэж хэлбэл хүрээд ирэх болов уу гэж хардаг юм билээ. Төрөөд 30 минут болоод, ээждээ ч хэлээгүй байхдаа “3.4 кг, 50 см хүүтэй боллоо” гэж мессеж бичсэн. Хариу ирээгүй. Гэхдээ бид ганцхан асуудлаас болоод салаагүй. Олон талын хүчин зүйл нөлөөлсөн. Би тэр хүнийг хэзээ ч буруутгадаггүй. Харин ч хүүгээ харах бүртээ түүнд баярладаг” гэжээ.

 

9.    Дуучин Нара цөөнгүй сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, үзэл бодол, үг хэлээ нуулгүй илэрхийлж байлаа.

10.    Дуучин Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсоор иржээ. 

11.    Тэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан охид, бүсгүйчүүдэд зориулан нүүр будалт болон үс засах зөвлөгөө өгч эхэлснээр цахим ертөнцөд маш олон дагагчтай болсон билээ. Түүний “Гэрийн нөхцөлд үсээ хөвсийлгөж ороох” бичлэг нь 22 мянга гаруй “like” цуглуулсан байна. Мөн тэрбээр “Nara’s home make up studio” гэх гэрийн нүүр будалтын студидээ охид бүсгүйчүүдэд нүүр будалт хийдэг байсан нь саяхан. 

12.    Харин тэр нэг л өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарласан нь олон нийтийг “цочирдуулсан” юм.

13.    Дуучин Нара энэ тухай телевизийн нэвтрүүлгүүдээр зарласнаар энэ явдал энгийн нэг сенсаац бус бодитой шийдвэр болох нь батлагдав. 

14.    Зарим нэвтрүүлэг Нарагийн рейтингийг улам өсгөөд өгөх шиг болно лээ.

15.    Дуучин Нара хэдийнэ сонгуулийн кампанит ажлаа эхэлж, УИХ-ын гишүүнд горилогч түшээдийн адил нийгмийн халуун сэдвүүдийг алдалгүй “онилсоор”...

16.    Ямартай ч дуучин Нарагийн урлагийн тайзнаас Улсын Их Хурал хүртэлх зам үргэлжилсээр. Энэ зам дардан байх, эсэх нь сонгогчдоос хамаарах тул юу болохыг зөвхөн хүлээх л үлдлээ. 

Зургийн эх сурвалж: "facebook.com"

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

фэн нь 2021.06.16 66.181.161.29

Нараг буруу хардаг байсаан ер нь сүүлийн үед их олон зүйл дээр боловсролтой аливаад тууштай нь харагддаг

0 Хариулах