Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн тогтоц сайтай 12 төрлийн "Маттэ" уруулын будгийг хэдэн төгрөгөөр авч болох вэ

Маттэ буюу хуурай, тогтоц сайтай, үнийн хувьд боломжийн 12 уруулын будгийг танилцуулж байна


Танд хамгийн шилдэг өнгө, найрлагатай, боломжийн үнэтэй 12 хуурай уруулын будгийг танилцуулж байна. Мөн дор бичсэн үнээр уруулын будгуудыг худалдан авах боломжтой. Монголд дараах уруулын будгуудыг ихэвчлэн цахим дэлгүүрүүд болон, Америк гоо сайхны барааны дэлгүүрүүдээр худалдаалж байна. 

1. NYX Lip Lingerie Lipstick (Худалдан авах үнэ 20 мянган төгрөг)

Нийт 12 өнгөөс бүрдэх эл цуглуулгыг арьсны өнгөөс санаа авч бүтээжээ. Гүн бор, бараан талдаа өнгүүд зонхилсон бөгөөд энгийн үед, өдөр тутамд тохиромжтой. Бор арьстай бүсгүйчүүдэд гайхалтай зохино.

2. Sleek Matte Me (Худалдан авах үнэ дунджаар 12 мянган төгрөг) Тогтоц сайн бөгөөд гэгээлэг, тод өнгүүд нь хамгийн алдартай. 

3. Tarte Tarteist Creamy Matte Lip Paint (Худалдан авах үнэ дунджаар 30 мянган төгрөг )Нийт 15 өнгөөс бүрдэх бөгөөд ямар ч тослог анзаарагдахгүй. Гэвч тогтоц тийм ч сайн биш. Амархан арилдаг нь охидын сэтгэлийг гонсойлгодог. 

4. Mac Retro Matte Liquis Lipcolour (Худалдан авах үнэ дунджаар 45 мянган төгрөг)

Уруулын будгууд дундаа үнэтэйд тооцогдоно. Нийт 15 төрлийн өнгөтэй. Гэвч Мас-ын уруулын будгууд тогтоц сайн, өнгөний найрлагаараа шилдэг нь байж чаддаг. Бүхэл өдрийн турш таны уруулаас арилахгүй.

5. Smashbox Be Legendary Matte Lipstick (Худалдан авах үнэ дунджаар 35 мянган төгрөг)

Нийт 18 төрлийн өнгөтэй бөгөөд хуурай төрлийн уруулын будгууд хэрнээ чийгшил сайтайд тооцогдоно. Ялангуяа ягаан, улаан өнгүүд нь сэтгэл татам гэж эл уруулын будгийг хэрэглэдэг охид ярих нь бий. 

6. E.L.F Studio Velvet Matte Lipstick (Худалдан авах үнэ дунджаар 10 мянган төгрөг)

Байгаа үнээсээ хэд дахин илүү үр дүн үзүүлж чадна хэмээн туршсан хүмүүс сэтгэгдлээ үлдээжээ. Уруул хуурайшуулахгүйгээс гадна хурц өнгүүд нь ази царайд гайхалтай зохицно. 

7. Jefree Star Velour Liquid Lipstick (Худалдан авах үнэ дунджаар 30 мянган төгрөг)
Сонирхолтой өнгөний сонголтуудтай. Тогтоц сайтай.

8. Milani Amore Matte Lip Creme (Худалдан авах үнэ дунджаар 15 мянган төгрөг)

Хамгийн тогтоц сайтай будгийн нэг. Идэх, уух, үнсэлцэх гээд ямар ч үед таны уруулаас арилахгүй гэж хэрэглэсэн хүмүүс сэтгэгдлээ үлдээжээ.

9. Bonjour Rouge Edition Velvet Lipstick (Худалдан авах үнэ дунджаар 18 мянган төгрөг)
Илүү эмэгтэйлэг харагдуулахуйц өнгүүдтэй. Маш чийглэг учир уруул хатахаас сэргийлж чадна.

10. L.A Girl Matte Flat Finish Pigment Gloss (Худалдан авах үнэ дунджаар 12 мянган төгрөг)

Тийм ч сайн өө дарахгүй. Гэхдээ энэ бол яах аргагүй хуурай буюу маттэ уруулын будаг. Энэ нь нүүрээ тийм ч их будаад байдаггүй охидод яг тохирдог. 

11. NYX Matte Lipstick (Дунджаар худалдан авах үнэ 14 мянган төгрөг)
Бүх охидын талархлыг хүлээсэн эл уруулын будаг үнээсээ илүү үр дүн үзүүлнэ. Эл уруулын будгийг өдөр тутам хэрэглэхийг бараг л бүх гоо сайхны блог хөтөлдөг охид санал болгодог.

12. Revlon Ultra HD Matte Lipcolor (Дунджаар худалдан авах үнэ 18 мянган төгрөг)
Уруулын өнгө дагуулан бүтээсэн бөгөөд энгийн, ажил хэрэгч охидод хамгийн тохиромжтой. Түүнчлэн уруулд маш сайн нөлөөтэй. Түрхсэний дараа тийм ч хуурай харагдахгүй. Харин нэмэлт техник ашиглах шаардлагатай болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
26
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.