Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Талибанчуудын сэргээж болзошгүй 8 ХОРИГ


Сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр Афганистанд болж буй үйл явдлын тухай мэдээлэл арван хором тутамд шинэчлэгдэн цацагдсаар байна. Шашны хэт даврагч үзэлтэй талибанчууд Афганистанд ноёрхлоо тогтоосноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өмнө нь талибанчууд 1996-2001 онд Афганистаны засгийн эрхийг гартаа аван хатуу дэглэм тогтоож, дүрэм зөрчсөн хэнийг ч хүндээр шийтгэж байсан юм. Өдгөө нөхцөл байдал хүндэрч талибанчууд дахин засгийн эрх мэдлийг гартаа авсан тул өмнөх хориг, дэглэмүүдээ сэргээж магадгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Тэгвэл өмнө нь тэд ямар хориг, дэглэмүүдийг тавьж байсан бэ?

1. ТВ

Зурагт үзэх хориотой байсан тул нэг ч айл гэртээ зурагтгүй байв. Цэнхэр дэлгэцээр дамжуулж гадаад ертөнцтэй холбогдох нь шашнаасаа урваж буй үзэгдэлд тооцогддог байжээ. Хориод жилийн өмнө мөрдөгдөж байсан тус хориг дахин сэргэхгүй гэж байгаа ч саяын түрэмгийллийн үеэр буу үүрсэн талибанчууд Афганистаны төв телевизээр өөрсдийн мэдэгдлээ шууд цацсан юм. Тиймээс талибанчууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхэндээ оруулж түүгээр дамжуулан шашны номлолоо сурталчилж болзошгүй байна.

2. Эрчүүд сахлаа хусах хориотой

Коран сударт Аллахын элч Ибн Умар “Живэр сахлаа сайтар засаад, унжлага сахлаа ургуулна уу” гэж хэлсэн нь бичигдэн үлджээ. Бурхны элч Абрахам, Соломон, Мосе, Есүс, Иохан, Давид нар цөм урт сахалтайгаар дүрслэгддэг байна. Үүнээс улбаалан муслим эрчүүд сахлаа хусах хориотой болсон ч шашны номлолд ингэж хориглосон мөр, заалт байдаггүй аж.

3. Дуу хөгжим

Хөгжим сонсох нь мөн л хориотой. Ислам шашинтнууд өдөрт таван удаа мөргөл үйлддэг. Энэ үеэр бурхантай холбогддог тул оюун санаа нь цэвэр, тунгалаг байх шаардлагатай гэж үздэг байна. Тиймээс архи, мансууруулах бодис, дуу хөгжим гээд оюун санааг булингартуулж буй бүхнийг хориглодог гэнэ. Хоёрдугаар мянганы эхэн үеэс МЭӨ I зуун хүртэл үргэлжилсэн исламын эхэн үед дуу хөгжмийг хориглодоггүй байсан ч хүнийг мансууруулж, хууль бус зүйлд уриалан дуудах чадвартай гэж тодорхойлж улмаар хориглосон гэх яриа байдаг ажээ.

4. Цаасан шувуу

Цаасан шувуу наадуулах, шувуу тэжээх зэрэг хоббиг исламын шашны эсрэг зүйл хэмээн хориглодог байжээ.

5. Уран зохиол

Исламын шашны эсрэг үзлийг түгээн дэлгэрүүлсэн утга агуулгатай уран зохиолын номыг хориглодог байв. Үүнд, Владимир Набоковын “Лолита”, Гётегийн “Залуу Вертерийн шаналан”, Дэн Брауны “Да Винчи Код” зэрэг олон бүтээлүүд багтана.

6. Интернэт

Иргэдийг олон улстай холбогдох, мэдээлэл авах бүхий л сувгийг талибанчууд хааж байв.

7. Эмэгтэйчүүд ганцаараа гадуур явах эрхгүй

Өмнөх дэглэмийн үеэр эмэгтэй хүн ганцаараа гадуур явах хориотой байв. Ийш тийш явах бол аав, ах, нөхөр зэрэг гэр бүлийнхээ аль нэг эрэгтэй хүнтэй хамт явдаг байжээ. Тухайн үед эмэгтэйчүүд боловсрол эзэмшихийг хориглодог байсан ч энэ удаад эрэгтэй болон эмэгтэйчүүдийг тусад нь сургах дүрэм баталжээ. Эмэгтэй багш нар цөөнтул эрэгтэй багш нарыг хөшигний цаанаас хичээл оруулах санал гаргаад байна.

8. Хөдөлмөрчдийн баяр

Тухайн үед Афганистандкоммунист үзэл агуулсан ном, зохиолыг цөмийг нь хориглодог байсны зэрэгцээ хөдөлмөрчдийн баярыг байхгүй болгожээ. Энэ баяр нь коммунист баярт тооцогддог байсан аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.