Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Met Gala 2021: “Баячуудаас татвар ав” гэсэн бичигтэй даашинзаар гоёжээ


Дэлхийн хамгийн чинээлэг Холливудын одод, хөрөнгөтнүүдийн цуглардаг Мэт Гала хандивын арга хэмжээн дээр АНУ-ын конгрессын гишүүн Александриа Окасио-Кортес нуруун дээрээ “Tax the rich” буюу “Баячуудад татвар ноогдуул” гэсэн бичигтэй цагаан өнгийн даашинзаар гоёжээ. Өдгөө 31 настай зүүний үзэлт улстөрч тэрбээр  АНУ-ын ардчилсан социалистуудын нүүр царай юм.

Жил бүр Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд зохион байгуулагддаг тус ёслолын арга хэмжээний нэг хүний тасалбар 35,000 доллар бол ширээ захиалга 200,000 доллараас эхэлдэг аж.

Александриагийн загварын зөвлөх Аврора Жеймс “Мэт Гала бол хувцас загвараар дамжуулж байр сууриа илэрхийлэх  хамгийн тохиромжтой газар юм. Бид одоогийн байдалдаа  хэт тухалж болохгүй. Нийгэм, улс орон, соёл, эргэн тойрны хүрээллээ илүү сайн сайхан болгоход үргэлж тэмүүлэх хэрэгтэй. Загвар, моод өөрчлөгдөж байна. Америк ч бас өөрчлөгдөж байна. Александриа бид хоёр загварын хэлээр дамжуулж хүссэн санаагаа хүргэсэн гэж бодож байна” гэжээ.

Зарим хүмүүс түүний хошин мэдрэмж, зоригтой үйлдлийг сайшааж байгаа ч зарим нь түүнийг хэлбэр төдий хэмээн харж “Бодит байдал дээр хийсэн зүйлгүй хэрнээ баячуудтай наргихдаа худал дүр үүсгэх хэрэггүй” хэмээн шүүмжилжээ.

Окасио-Кортес Ройтерст өгсөн ярилцлагадаа “Татварын асуудал боломж муутай иргэдийн дунд л яригддаг. Татварын шударга тогтолцоог бүтээхийн тулд баялаг бүтээгчид, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих шаардлагатай. Энэ асуудлыг хөрөнгөтнүүдийн ярианы сэдэв болгохын тулд би ийнхүү байр сууриа илэрхийлсэн” гэж ярьжээ.

Эх сурвалж: New York Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.