Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Анх удаа энгийн иргэд сансрын аялалд гарлаа


Түүхэнд анх удаа сансрын нисэгч мэргэжилгүй энгийн иргэд SpaceX пуужинг хөлөглөн дэлхийн тойрог замд хөөрлөө. Тэд сансарт гурван хоног аялаад, бямба гарагт эх дэлхийдээ буух аж. Аяллын хөтөлбөрийг тэрбумтан залуу санаачилж, санхүүжүүлсэн бөгөөд аяллын багаа хорт хавдрыг даван гарсан эмэгтэй, багш болон Lockheed Martin сансрын хөлөг үйлдвэрлэгч компанийн ажилтнаар тус тус бүрдүүлжээ. Тэдний хөлөглөсөн SpaceX пуужин нь 2002 онд байгуулагдсан Илон Маскын SpaceX сансар судлалын компанийн өмч гэнэ. 

Сансрын хөлөг цагт 28000 километрийн хурдтайгаар дэлхийг 90 минут тутамд бүтэн тойрч буй. Төлөвлөгөөны дагуу аялал дуусах үеэр тэд аажим аажмаар дэлхийн агаар мандалд нэвтэрч АНУ-ын Флорида мужийн далайн эрэг орчимд бууна. Гэсэн ч цаг агаарын таагүй нөхцөл болон учирч болзошгүй бэрхшээлийн улмаас аяллын хоног сунгагдаж болзошгүй гэнэ. SpaceX хөлөгт долоо хоног хангалттай хүрэлцэх хүнс нөөцөлжээ. Ийнхүү өнгөрсөн арван жилд АНУ-аас гурван удаа сансрын аялал хийлээ. 

Уг аяллын багийг дэлгэрэнгүй танилцуулбал:

  • 38 настай “Shift4 Payment” компанийн үүсгэн байгуулагч, нисэгч, тэрбумтан Жаред Исаакман

  • Багадаа хорт хавдраар өвчилж байсан, 29 настай сувилагч Хэйли Аркену 

  • 51 настай геологич, Коллежийн профессор Сиан Прокотор

  • Сансар огторгуй сонирхогч, Lockheed Martin компанийн ажилтан, 42 настай Крис Семброси 

Цахим сугалаанд оролцож сансарт хөөрөх эрхтэй болсон Крис Семброси “Бид НАСА-аас тулган шаарддаг байсан хэд хэдэн дүрмийг эвдэж байна. Цаашдаа энэ маягаар өөрсдийнхөөрөө явж болох нь” гэжээ. 

SpaceX компанийн зүгээс энэ аялал ирээдүйн олон олон аяллын эхлэл байх болно хэмээн мэдэгджээ. Сансрын аяллыг хийхийн тулд 200 сая ам.доллар зарцуулсан гэх албан бус мэдээлэл байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.