Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад крипто валютын арилжааг хориглолоо


Хятадын засгийн газар крипто валюттай холбоотой бүх төрлийн санхүүгийн арилжааг хориглосон шинэ хууль баталжээ. Үүнтэй холбоотойгоор  2013 онд байгуулагдсан Huobi Global биет бус валют арилжааны бирж Хятад улсынхаа иргэдэд үйлчлэхгүй гэж мэдэгджээ. Тэд энэ оны сүүлч гэхэд хятад хэрэглэгчидтэй хийсэн бүх гэрээгээ цуцлах аж. Шинэ хуулийн дагуу хөрөнгө оруулагчдыг олон улсын арилжааны байгууллагаар дамжуулан цахим гүйлгээ хийхийг ч хориглосон байна. 

Хятадын засгийн газар дэлхийн крипто валютын хямрал, цахим зоосны тогтворгүй байдал нь эдийн засаг, санхүүгийн тогтолцоог эрсдэлд оруулж, хөрөнгө оруулагчдыг хохироож болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

Түүнчлэн Хятад улс 2030 он хүртэл эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавиад буй. Тус зорилтынхоо хүрээнд эрчим хүч ихээр зарцуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй крипто валют олборлолтын бүх төслүүдээ цуцлаад байна. 

Урд хөршид шинэ хууль батлагдсанаар биткойны үнэ долоон хоногийн дотор 47 мянган доллараас 43 мянга болтлоо унажээ. Ийнхүү хятадууд өдөр ирэх тусам өргөжин тэлж буй крипто валютын талбарт хүч үзэх аргагүй боллоо. 


Эх сурвалж: CGTN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.