Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зөвхөн байрны зээлтэй хүмүүсийн ойлгох 11 зовлон

Та тоонд муу байлаа ч зээлийн төлөлтөө бодох үед таны толгой мэргэжлийн математикч шиг л ажилладаг.


1.    Байрны зээл хөөцөлдөнө гэдэг байж боломгүй олон бичиг баримт бүрдүүлэхийн нэр юм.

2.    Бас банкны ажилтнууд танаас өнгөрсөн жилийн орлогоо юунд зарцуулсан бэ гэдгээс эхлээд хувийн зан чанар, сонирхол, хүүхэд насны дурсамжийг тань хүртэл асуух үе гарах вий.


3.    Банкны зээлээ төлөх өдөр хоног ойртох бүрт сэтгэл өвдөж, айдаст автана.

4.    Удалгүй “өнөөх өдөр” ирж, утас дуугарах мөч хамгийн аймшигтай нь...

5.    Байрны зээл авахын тулд хэн нэгэнтэй заавал “гүнзгий харилцаа”-нд орох хувь тавилантайгаа эвлэрэх л болно.

6.    “Байрны зээл тань бүтчихлээ” гэж банкнаас утасдахыг хүлээнэ гэдэг хэдэн зуун жилийг өнгөрүүлж буйтай адил.


7.    “Муугүй олон жил өнгөрчихлөө. Одоо ч зээл дуусах дөхөж байгаа байлгүй дээ” гэж бодох ч цаана нь ахиад 15 жил банкинд зээл төлөх ёстой гэдгээ ухаарна гэдэг бол хамгийн гунигтай мэдрэмж.


8.    Цалин буудаг өдөр та “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх”-ийн жаргалыг мэдрээгүй удаж байгаа нь лавтай.


9.    Байрны зээл, банкны бодлого, хуулийн хэрэгжилт гээд зээлтэй холбоотой бүх зүйлийг чих тавин сонсох нь таны рефлекс болсон гэхэд болно.

10.    Та тоонд муу байлаа ч зээлийн төлөлтөө бодох үед таны толгой мэргэжлийн математикч шиг л ажиллаж эхэлдэг.

11.    Эцэст нь та энэ олон зовлон шаналлыг давж, банкнаас бүрмөсөн “холбоогоо таслах” мөч эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг бодож сэтгэлээ тайтгаруулах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
10 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
10 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
0
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.