UBLife Logo
Засгийн газар

Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэвэл арга хэмжээ авна

Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэвэл арга хэмжээ авна

Засгийн газар аравдугаар сарын 27-ны хуралдаанаас төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, УОК-оос төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Гэхдээ хүн бүрийг хянах боломж хомс учир хүмүүсийн ухамсраас шууд шалтгаална. Хариуцлагатай албан тушаал хашиж буй төрийн алба хаагчид өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Тодорхой баримттай мэдээлэл байвал бид арга хэмжээ авна" гэв.

Харин хувийн хэвшлүүд шинэ жил тэмдэглэх нь чөлөөтэй ч заал дүүргэлт, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь чухал болохыг онцолж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.