Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХАС-ын түүхүүд | Б.Батгэрэл: “ХасБанкны” гэх соёлыг бий болгож чадсан нь бидний хамгийн том бахархал


ХасБанкны Бүртгэлийн хэлтсийн захирал Б.Батгэрэл

Би банкандаа ажиллаад 20 гаруй жил болжээ. Багаасаа л банкны ажилтан болохыг хүсдэг, банканд үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нэг л гоё харагддаг байсан учраас эдийн засаг, санхүүгийн чиглэлээр сурч төгсөөд, 1999 онд одоогийн ХасБанкны эхлэл болох  “Хөгжлийн алтан сан” ББСБ-д ажилд орж байлаа. “Хөгжлийн алтан сан” нь Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага юм.


Тухайн үед өөр банканд ажилд орох боломж байсан хэдий ч “Хөгжлийн алтан сан”-ийн бичил бизнес, бага орлоготой иргэдийг дэмжих зорилго, ард иргэдийн амьдралд бодит тус дэм үзүүлэх бодлого, алсын хараа нь надад илүүтэй таалагдаж, сонгож байсан. Тэрхүү 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед яагаад ч юм банканд мөнгөтэй хүн л үйлчлүүлдэг гэсэн ойлголт нийгэмд байлаа. Жижиг бизнес эрхлэгчид бизнесээ явуулах санхүүгийн хэрэгцээ гарсан үед барьцааны боломж, хэрэгцээт мөнгөний хэмжээ зэргээс болж банканд хандах боломжгүй, зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар л ханддаг байсан үе. Тэр үед манай байгууллага хүмүүсээс бодит барьцаа шаардахгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан бага  хэмжээний  зээл олгож байснаараа жижиглэн худалдаа болон бичил бизнес, үйлчилгээ эрхлэгчдийн амьдралд чамгүй нэмэр болсон доо.


Бид харилцагчдадаа зээл олгохоос гадна санхүүгийн боловсрол олгож, мөнгөө хэрхэн зарцуулах, орлого ашгаа хэрхэн тооцох зэрэг сургалтууд хийдэг байсан. Энэ нь ч маш өгөөжтэй байж бичил бизнесээс жижиг дунд бизнестэй болтлоо өргөжсөн харилцагч нар олон. Харилцагчдад чин сэтгэлээсээ, шударгаар хандаж үйлчилдэг байсан тул зээлдэгч нар маань хүртэл зээлээ хугацаандаа төлөх гээд хуваарьт өдрөө  сайхан хувцаслаад ирдэг, хамт зээл авсан хүмүүсээсээ түрүүлж төлнө гээд бүүр очер дараалал үүсгэж төлдөг байлаа. 


Мөн тухайн үед бид анх удаа харилцагчтай барьерийн цаанаас биш нүүр тулан харилцаж, гүйлгээ хийхэд олон дамжлагаар дамжихгүй нэг хүнээс хүссэн үйлчилгээгээ авах боломжоор хангасан нь одоогийн банкны теллерийн системийн үндэс суурийг тавьсан юм. Ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ХасБанк болох үед  зөвхөн мөнгөтэй хүн гэлтгүй хэн ч, хэзээ ч банканд итгэж, найдаж, үйлчлүүлж болно гэдэг эерэг ойлголтыг бид амжилттай түгээж чадсан байв.  Мөн өмнөх байгууллагын найрсаг, харилцагчийн төлөө сэтгэл зүтгэлтэй, хичээнгүй соёл үлдэж, дээр нь удирдлагуудын маань нээлттэй, илэн далангүй байдал ихэд нөлөөлснөөр “ХасБанкны” гэх тусдаа соёл төлөвшиж чадсан юм болов уу. Мөн нөгөөтээгүүр анхны гол зорилго болох бичил зээл олгох, жижиг дунд бизнесийг дэмжих замаасаа бид огтхон ч хазайгаагүй. Энэ бүхнээр би ихэд бахархдаг.


Банкандаа өдий хүртэл урт удаан ажилласан гол шалтгаан ХасБанкны соёл, сайн удирдлага, сайхан хамт олонд минь байна гэж боддог. Нөгөө талаас би хувьдаа нэг газраа тогтвор суурьшилтай ажиллахыг эрхэмлэдэг хүн шиг байгаа юм. Анх “Хөгжлийн алтан сан” ББСБ-д  зээлийн эдийн засагч болж ирэхэд анхны 3 ажилтны нэг байлаа. Дараа нь Чингэлтэй салбарт  нягтлан бодогчоор, төв албаны картын төвд ахлах мэргэжилтэн, Cанхүү хяналтын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс гээд санхүүгийн чиглэлээр ажиллаж ирлээ. 


Банкны салбар бол залуу боловсон хүчнээр байнга сэлбэгдэж, хөгжиж дэвших онцгой боломжтой газар шүү дээ. Тиймээс миний 20 жилийн карьер бол тасралтгүй суралцаж хөгжих үйл явц байсан. Энэ он жилүүдэд бид хамтдаа маш их зүйл хийж бүтээсэн бөгөөд хийсэндээ сэтгэл ханах бус үүнийг дараагийн олон ажлын эхлэл гэж харж байна. Мөн банкны салбар бол өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж, маш их инновац хийгдэж буй салбаруудын нэг. Дижитал шилжилт гээч зүйл дөнгөж л түүхийн эхний хуудсаа нээж байна. Тиймээс цаашид бидэнд хийх зүйл их байна.

Миний хувьд өдий олон жил хуримтлуулсан өөрийн туршлагаа залуучуудтай хуваалцаж, мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдалгүй ажиллаж ирснийгээ банкандаа оруулсан хувь нэмрээ хэмээн бодож байна.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.