Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байна вэ?


Монгол Улс газар зүйн  байршил, эх газрын эрс  тэс уур амьсгал зэргээс  үүдэн уур амьсгалын  өөрчлөлтөд хамгийн эмзэг  10 орны нэг гэж судлаачид  үздэг. Тиймдээ ч сүүлийн  жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй  сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, ямар салбарууд хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг, мөн уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөө зэргийн талаар хүргэж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? 

Уур амьсгал (climate) гэж аливаа газар,  нутгийн цаг уурын урт хугацааны дунджийг хэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь тухайн газар, нутгийн агаарын  дундаж температур, жилд орох хур  тунадасны хэмжээ, цаг агаарын аюултай  болон гамшигт үзэгдлийн давтамж, хор  хөнөөл зэрэг үзүүлэлтэд урт хугацаанд  гарсан өөрчлөлтийг хэлнэ. Яг одоо  дэлхийн дулаарал явагдаж, уур амьсгал  хурдацтай өөрчлөгдөж байна.

Уур амьсгалын өөрчлөлт юунаас үүдэлтэй вэ? 

Уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх  шалтгаануудын нэг нь агаар мандалд “хүлэмжийн хий” ялгаруулж буй хүний  үйл ажиллагаа юм. Тухайлбал, газрын  тос, байгалийн хий, нүүрсийг шатаах үед  хүлэмжийн хий ялгардаг. Хүлэмжийн хий  нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын  исэл, азон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Эдгээр хий дэлхийн агаар  мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж,  дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг  бүрдүүлж ирсэн. Гэвч хүний буруутай үйл  ажиллагааны улмаас хүлэмжийн хийн  агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам  бүр нэмэгдсээр байгаа нь манай гаригийн  температурыг нэмэгдүүлж, улмаар уур  амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байна.  Өнөөгийн дэлхийн температурыг 19-р  зуунтай харьцуулахад 1.2 хэмээр нэмэгдэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ 50 хувиар өсчээ.

Хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг салбарууд:

  • Аж үйлдвэрийн салбар  
  • Цахилгаан, дулааны  үйлдвэрлэл 
  • Тээврийн салбар  
  • Хог хаягдал  
  • Мал аж ахуй  
  • Хөдөө аж ахуй 
  • Шатахуун олборлох,  боловсруулах 
  • Ойн нөөцийн хомсдол

Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө юу байх вэ? 

Уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөө

Цаг агаарын эрс тэс уур амьсгал,  хэт халалтаас шалтгаалан  газрын доройтол, цөлжилт  нэмэгджээ. Тодруулбал, Монгол  орны газар нутгийн хэмжээ  76,8 хувь нь дунд болон хүчтэй  цөлжилтөд өртжээ.


Манай орны агаарын дундаж  температур сүүлийн 80 гаруй  жилд 2.25 хэмээр буюу дэлхийн  дунджаас даруй 2.5 дахин  нэмэгдэж, хур тунадасны хэмжээ  жил бүр 8 хувиар багассан байна.


Аадар бороо, хүчтэй салхи, их  цас, үер, ой хээрийн түймэр гэх  мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20  жилд 2 дахин нэмэгдсэн.


Малын тоо толгой сүүлийн 30  жилд гурав дахин нэмэгдсэний  улмаас бэлчээрийн даац хэтэрч,  хөрсний доройтол нүүрлэж  байна.


Сүүлийн 28 жилд (1992-2020)  хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд  багтдаг нүүрсхүчлийн хийн  агууламж 16.5 хувиар, метаны  агууламж 8.8 хувиар тус тус  нэмэгджээ.


Холбоотой мэдээлэл: “Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд хийсэн ТАВАН ажил


"Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг санал бодлоо бодлого боловсруулагчдад хүргэхэд нь туслах, тэдний сайн дурын оролцоо, нөлөөллийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Пипл Ин Нийд” ОУТББ, Монголын скаутын холбоотой хамтран “Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт эсрэг, цэвэр агаарын төлөө нөлөөлөх нь” төслийг хэрэгжүүллээ." 

Эх сурвалж: People In Need

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
9
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.03.07 202.126.88.99

Сайхан нийтлэл уншлаа Маш их баярлалаа Амжилт хүсье.

0 Хариулах


Иргэн 2023.02.06 64.119.25.17

Уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй. Нар энергиэ алдаж байгаа учраас улам хүйтэрч байгаа. Гадаадынхны нохой болж, Монгол улсын экспортыг буюу нүүрсийг битгий муулж бай! Сэргээгдэх эрчим хүчний хаягдал зайнууд бүр хортой юм.

0 Хариулах


Зочин 2024.03.07 202.126.88.99

Та чинь эрүүл хүн үү, ёстой хорлогчдын захиалгаар бичдэг хүн үү, хог тролл гэдэг нь үү

0 Хариулах