Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Рокит Бэй-гийн "Хариуцлага" цомгийн талаарх 9 сонирхолтой баримт

Уран бүтээлч Рокит Бэй-гийн гурав дахь бие даасан цомог өнөөдрөөс худалдаанд гарч байна.


1. Рокит Бэй-гийн шинэ цомгийн үнэ 20.000 төгрөг. Цомогт нийт 9 дуу багтсан. 

2. Хариуцлага цомог 2016 оны тавдугаар сарын 16-нд нээлтээ хийж байна. Энэ өдрийн 18.00 цагаас хойш Улаанбаатар хотын бүх хөгжмийн дэлгүүрүүдээр уг цомог зарагдаж эхэлнэ. 

3. Энэ бол Рокит Бэй-гийн гурав дахь бие даасан цомог. Цомгийнхоо ажилд тэр нийт хоёр жилийг зарцуулсан. 

4. Цомогт Рокит Бэй, UFO хамтлагтай хамтран дуулсан "Диваажингийн нулимс", залуу уран бүтээл С.Анутай хамтарсан "Аюултай бүс" хэмээх хоёр дуу багтсан. "Диваажингийн бүс" дуу нь хөнгөн метал, панк хэв маягтай бол "Аюултай бүс" дуу нь жазз хэв маягтай.

5. Цомогт багтсан зарим дуунд бөмбөр, гитар зэрэг амьд хөгжмийн элемэнтүүд багтсан. Шинэ цомогт багтсан "Тасархай залуу" "Диваажингийн нулимс" "Tасархай залуу" зэрэг дуу нь Рокит Бэй-гийн хуучин уран бүтээлүүдийн нэг "Зугаатай байлаа" уран бүтээл дуутай төстэй сонсогдож мэднэ. 

6. Цомогт багтсан ихэнх дуу насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий ёс бус үгтэй. Цомгийн эхний дуу болох "Хэний хүүхэд вэ"-д:

"Нээх сонин дуунуудыг минь сонсгох оо боль
Хүүхдийн чинь оюун санаа хомсдлоо соль, наад сонин дуугаа
Насанд нь хүрээгүй юм үзүүлнэ харуулна
Тэгчихээд хүзүүн дээрээ даруулна
Үүрэг хариуцлагаа шал хамаагүй хүнд бариулчихдаг
Хүүхдийнхээ гарыг, өөрсдийнхөө ялыг нэгэн уран бүтээлч рүү чихээд ариусдаг
Юу хийхээ заалгахгүй
Би анхнаасаа дуугаа насанд хүрэгчдэд зориулдаг" хэмээн дуулснаар дуучин Рокит Бэй өөрийн бүх санаагаа илэрхийлжээ.

 

7. Цомогт багтсан найман дуу цоо шинэ уран бүтээл. Харин шинэ цомгийн найм дахь трак "Бор арьст гамп" дуу нь нэг жилийн өмнө нийтэд цацагдаж байв. 

 

 

8. Шинэ цомогийн нэрийг "Хариуцлага" гэж нэрлэсэн нь Рокит Бэй-гийн хувь хүнийхээ хувьд эмзэглэж явдаг зүйлтэй нь холбоотой. Орчин үед хүүхдүүд ёс бус үг хэллэг бүхий кино, уран бүтээл,тоглоомыг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авч, өдөр тутамдаа үзэж, сонсож буй нь тухайн хүүхдийн хүмүүжил, ирээдүйн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж Рокит бэй үздэг. Түүний эл бодол шинэ цомгийн нэр, хавтасны зураг хоёрт чухал нөлөө үзүүлжээ. 

 

 

9. Шинэ цомогт багтсан "Бороо" дуу нь Рокит Бэй-ийн бусад уран бүтээлүүдээс нэлээд ялгаатай. Тус уран бүтээлийн нэр болоод утгыг эмэгтэй хүний дотоод сэтгэлтэй холбон зохиожээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
3 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
5 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.