Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай түр зогсоолоо


Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг гурван жилийн хугацаатай түр зогсоохоор боллоо. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ нь ААН-д хүндрэл чирэгдэл учруулдаг тухай иргэд санал бодлоо олон нийтийн сүлжээнд олонтоо илэрхийлдэг билээ. Тиймээс төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор ийнхүү зарим төрлийн хяналт шалгалтыг зогсоож буй аж. 

Гэхдээ үүнд Монголбанкны СЗХ, гааль татварын, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамаарахгүй юм. Бусад төрлийн бизнес эрхэлдэг бүхий л байгууллагад хяналт шалгалтыг 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоохоор болж байна. Иргэдийн эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг зөвхөн иргэдээс ирсэн гомдлын дагуу хийх аж. Харин төрд зөвхөн зөвлөн туслах чиг үүрэг хадгалагдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.